Эмийг хамгийн багадаа 6 цагийн зайтай өгөх ёстой

Эмийг хамгийн багадаа 6 цагийн зайтай өгөх ёстой

Эцэг,эхчүүдийн хувьд эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Томуу хүндэрч байгаа эсэхийг хатгалгаа болж байна уу. Хатгалгаа болж байвал хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх зэрэг анхан шатны шинж тэмдгийг мэддэг байх хэрэгтэй байгаа юм.

      Тухайлбал, амьсгал олширч байгааг тоолж сурах хэрэгтэй. Хүүхдийн амьсгал олшрох нь сар болон насаараа өөр өөр байдаг. Тухайлбал, хүүхдийн амьсгалыг тоолохын тулд хүүхэд уйлаагүй тайван байх ёстой. Амьсгалыг тоолохдоо хэвлий болон цээжний хэсгийг ил гаргаж байгаад амьсгалыг нэг минутын турш тоолно.
0-2 сартай хүүхдүүдийн амьсгалын тоо 60 буюу түүнээс дээш, 2 сараас 1 настай хүүхэд 50 буюу түүнээс дээш, 1 насны хүүхдүүд 40 буюу түүнээс дээш амьсгалж байх юм бол амьсгал олширсон гэсэн үг.

Түүнчлэн хүүхдэд цээж хонхолзох шинж тэмдэг нь хэвлий түмбийхэд өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлдэг. Амьсгал олшрох, цээж хонхолзох шинж хоёр хавсарвал яаралтай эмчид хандах нь зүйтэй. Хүүхэд магадгүй уушгины хатгалгаатай байж болно. Мөн эцэг, эхчүүдийн гаргадаг алдаа нь халууны эмийг ойр ойрхон өгдөг. Манай хүүхдийн халуун буухгүй байхаар нэг, хоёр цагийн зайтай халуун бууруулах эм өгсөн гэдэг.

Халууны эмийг хамгийн багадаа зургаан цагийн зайтай цаашлаад найман цагийн зайтай өгөх ёстой. Эмийн хэрэглээ хэтэрвэл хүүхэд хордлогод ордог. Хэрвээ эм өгөөд зургаан цагийн дотор халуун буурахгүй байвал механик аргаар бууруулах шаардлагатай байдаг. Энэ нь зөвхөн томуугийн үед ч биш бусад халдварт өвчлөлүүдийн үед анхан шатны тусламж үзүүлж сурах хэрэгтэй байгаа юм.

Монгол Улсын хувьд жил бүр томуугийн улирлыг угтаж хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулдаг. Энэ жил БНСУ-аас 300 мянган хүн тун вакцин татан авч хүүхдүүдийг хамруулсан. Сүүлийн жилүүдэд томуугийн дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хүүхэд томуугийн дархлаажуулалтад хамрагдсанаар томуугаас 76 хувь хамгаалагдаж байна гэсэн судалгаа бий. Энэ жил томуугийн дархлаажуулалтад 144 мянга орчим хүүхэд хамрагдсан.

Томуугийн AH1N1 вирус 30 гаруй хувьтай, синцитиаль вирус 67 хувьтай, Covid, риновирус, метапневмовирус, аденовирусын халдварууд үлдсэн хувийг эзэлж байна. Антибиотекийн хэрэглээний тал дээр иргэд мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх шаардлагатай. Антибиотекийн тэсвэржилт гэдэг бол бидний нүдэнд харагдахгүй ч маш аюултай зүйл. Монгол Улсын хэмжээнд нянгийн тэсвэржилтийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх төсөл ХӨСҮТ дээр хэрэгжиж байна. Энэ хүрээнд 2024 онд нян судлалын лабораторит нянгийн тэсвэржилтийг тодорхойлох нэг тэрбум төгрөгийн орчин үеийн аппарат суурилуулсан. Мөн энэ чиглэлээр 21 эмч, мэргэжилтнийг БНСУ-д сургасан. Антибиотикийн буруу хэрэглээнээс үүдэж нянгийн тэсвэржилт үүсдэг. Үүнээс сэргийлэх хамгийн эхний алхам нь аливаа өвчлөлд эмчийн бичиж өгсөн эмийг эмчийн заавраар л ууна. Илүү ч үгүй дутуу ч үгүй. Зарим хүмүүс таны хэлснээр өвчний шинж тэмдэг арилмагц больчихдог. Эсвэл эсрэгээрээ хэтрүүлж уугаад байдаг. Энэ бол нянгийн тэсвэржилт үүсэх эхний шалтгаан. Мөн цагаар бичиж өгдөг нь шалтгаантай. Зургаа эсвэл найман цагаар гэсэн бол яг л энэ зарчмаар л уух ёстой.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана

    Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана