• 0
  • 340

Н.Төрбат: Цахим ур чадварыг сайжруулах сургалтад 70,000 иргэнийг хамруулж, 816 сургагч багшийг бэлтгэлээ

Н.Төрбат: Цахим ур чадварыг сайжруулах сургалтад 70,000 иргэнийг хамруулж, 816 сургагч багшийг бэлтгэлээ

21 дүгээр зууны энэ эрин үед цахим ертөнц хөгжиж хэдхэн жилийн өмнө бид бүхий л төрийн үйлчилгээг цаг заваа зарцуулан өөрийн биеэр очиж авдаг байсан бол одоо ухаалаг утас, E-Mongolia аппликэйшн байхад л асуудлаа хялбархан шийддэг болсон.

Төрийн үйлчилгээ цахимжсан нь маш олон талын хэмнэлтийг бий болгож байгаа ч иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаа нь яах аргагүй хамгийн чухал нэгэн хэсэг болж байна. Тиймээс “И-Монгол академи” УТҮГ-аас иргэдийн цахим ур чадварыг хэрхэн дээшлүүлж буй энэ талын эрдэм шинжилгээ, судалгаа, шинжилгээний чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, Олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбаттай ярилцлаа.
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-  Иргэдийн цахим ур чадвар гэж яриад байгаа тэгэхээр энэ ур чадварыг яагаад дээшлүүлэх ёстой юм бэ? Цахим ур чадвар гэж яг юуг хэлээд байна. Энэ асуултаар өнөөдрийн яриагаа эхлүүлье.

Монгол Улс 2020 онд “Цахим үндэстэн болно” гэсэн зорилго дэвшүүлэн зорин ажиллаж байна. Тиймээс бид нийтээрээ цахимаар мэдээллийг ойлгох, цахим ур чадварыг эзэмшүүлэх, иргэдээ бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарсан. Цахим ур чадвар гээд ярихаар хэт албаны сонсогдож байгаа ч энгийн үгээр хэд хэдэн өөр нэршил бий. Англи хэлний “Digital literacy” гэдэг үгийг монголчлоод цахим ур чадвар, тоон ур чадвар гэж өөр өөрөөр нэрлэх болсон. 
   “И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Цахим ур чадварыг дээшлүүлнэ гэдэг тухайн цахим мэдээллийг ойлгох, хэрэглэх чадвартай иргэдийг бий болгохыг хэлж байгаа юм. Жишээлбэл: Иргэдийн өргөн хэрэглээ болсон ухаалаг утсыг ашиглан энгийн хэрэглээнд бүх зүйлийг хялбараар шийдэх, орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүссэн мэдээллийг авч ашиглахаас эхлээд дижитал дээр суурилсан бүх зүйлийг ойлгох, хэрэглэх чадварыг хэлж байгаа юм.

-  Орчин үед ихэнх иргэд ухаалаг утас ашиглаж байна. Цахим ур чадварыг сурахад заавал сургалт авах шаардлагатай юу? Юу нь хүндрэл бэрхшээлтэй байдаг юм бэ?

Орчин үеийн нийгэмд ухаалаг утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжүүдийг ашиглах нь өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж байна. Хүмүүсийн дийлэнх нь цахим ур чадварыг бие даан сурч байгаа хэдий ч зарим тохиолдолд албан ёсны сургалтын хөтөлбөр шаардлагатай байдаг. Сургалт зохион байгуулахад иргэдийн идэвх оролцоо дутмаг, цаг зав хомс байдгаас үүдэн мэдээллээс хоцордог үүнээс үүдээд цахим залиланд өртөх, хувийн мэдээллээ алдах, шинэ техник технологийг ашиглаж чадахгүй хоцрогдол үүсэх сул тал үүсдэг. 

-  Танай байгууллагын зүгээс иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг хэзээнээс эхэлсэн бэ? Одоогийн байдлаар хэр их хүмүүст сургалт ороод байна. Үр дүнгийн талаар.

Манай байгууллагын хувьд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж одоог хүртэл нийтдээ 70,000 гаруй иргэнд танхим, цахим хосолсон байдлаар хүргэсээр байна. Сургалтаас гадна нийт 816 цахим ур чадварын сургагч багшийг өнгөрсөн хугацаанд бэлтгэсэн. Сургагч багш нар маань дүүрэг, хороо, аймаг, сумдынхаа иргэдэд цахим ур чадварын сургалтыг заах боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн 2024 онд цахим ур чадварын үндэсний аяныг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн. Тус аяны хүрээнд цахим ур чадварын сургалт, үйл ажиллагааны мэдээллийг хүргэх, сургалтын материал, видео хичээлүүдийг байршуулах зорилгоор www.digital.edu.mn веб сайтыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.

-  Цахим ур чадварын сургалтыг тэгэхээр яг ямар судалгаа шинжилгээ дээр үндэслэж ямар зорилтот бүлгийн хүмүүст зориулж явуулдаг вэ?

2021 онд хуучнаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар /Одоогийн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/, Үндэсний статистикийн хороотой хамтран Монгол Улсын хэмжээнд өрхийн МХХТ-ийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа хийсэн байдаг. Тус судалгаагаар Монгол Улсын тоон бичиг үсэг тайлагдалт 43.8 хувьтай гарсан. Монгол Улсын хүн ам 3.4 сая гэж тооцоход үүний тал хувьд ч хүрэхгүй байгаа нь тийм ч хангалттай үзүүлэлт биш юм. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр манай газар голлож ажилладаг. Мөн 2021 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа авсан байдаг. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх, шилжигч өрх, хөдөөгийн болон алслагдсан өрх зэрэг таван голлох төрөлд мэдээллийн хуваагдалд илүүтэй өртөж, цахим ур чадвар доогуур хэмжээнд байгаа гэсэн судалгааны үр дүн гарсан. 

Олон улсад бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх DIGCOMP, Digital literacy Global framework /DLGF/, International Computer Driving license /ICDL/, Microsoft Digital literacy course, IC3 Digital Literacy зэрэг ур чадварын бүтцийн хүрээ байдаг. Дээрх бүтцийн хүрээнүүд нь дотроо мэдээлэл өгөгдөлтэй ажиллах, мэдээллийн аюулгүй байдал, цахим засаглал асуудал шийдвэрлэх гэх зэрэг цогц чадамжуудыг багтаасан байдаг бөгөөд улс орон өөрсдийн онцлогт тохирсон цогц чадамжуудыг тодорхойлсон байдаг.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 141-р тогтоолоор бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-г 6 тэргүүлэх чиглэлтэй, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/57 тушаалаар “Албан болон албан бус боловсролын сургалтаар иргэдийн эзэмшвэл зохих мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн хүрээ”-г 12 чадамжтайгаар боловсруулахад манай байгууллагын сургалтын нэгж голлох байр суурьтай ажиллаж батлуулсан.

Ингэснээр төрийн албан хаагч, оюутан, залуус, сурагч, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад гол баримтлах бичиг баримттай болсон байна.

-  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд E-Mongolia системийг хэрэглэхэд хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ? Яаж зохицуулагдсан байгаа вэ?

Манай байгууллагын статистик мэдээнээс харахад E-Mongolia системийг 1,951,000 иргэн хэрэглэж байгаагаас 52,143 хэрэглэгч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. МУ-ын хэмжээнд 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 45.2 хувь нь E-Mongolia систем ашиглан төрийн үйлчилгээ авч байна. Эдгээр ХБИ нь системд нэвтэрснээс хойш нийт 2,096,697 үйлчилгээ авсан бол 2024 оны байдлаар 899,116 үйлчилгээ авсан байх жишээтэй. 

Манай сургалтад хамрагдаж байгаа иргэдийн хувьд ихэнхдээ насанд хүрсэн хүмүүс байдаг учраас удаан цагаар суух боломж хомс байдаг. Сургалт дунджаар хоёр цаг орчим үргэлжилдэг. Аль болох онол болон практикийг хослуулан сургалт явуулахыг хичээдэг. Тусгай хэрэгцээт иргэдийг сургалтад хамруулах үедээ дохионы хэлмэрчтэй хамтран ажилладаг. 

Манай газар харааны бэрхшээлтэй сургагч багштай. Тус сургагч багш маань сургалт зохион байгуулахаас гадна харааны бэрхшээлтэй хүн дэлгэц унших программыг ашиглаад мэдээлэл бүрэн авч чадаж байна уу? гэдгийг тест хийж боловсруулалт, хөгжүүлэлт дээр зөвлөмж өгч ажилладаг. Үр дүнд нь E-Mongolia аппликейшн болон веб сайт аль аль нь дэлгэц уншигч программаар уншигддаг болсон. Харааны бэрхшээлтэй иргэн дэлгэцийн хүссэн газар хүрэхэд тэнд байгаа үг, өгүүлбэр тухайн хүнд уншигддаг болсон юм.  
Тэгш хүртээмжийн тал дээр “Веб контентын хүртээмжийн удирдамж (WCAG)” дэлхийд нийтээр хүлээн зөвшөөрсөн хүртээмжийг нэмэгдүүлэх стандарт бөгөөд үүнийг боловсруулахдаа интернэт хэрэглэгчийн онцлог, төхөөрөмжийн төрөл, интернэтийн хурд зэргийг тусгасан байдаг. Энгийнээр хэлбэл, энэ зөвлөмжийн дагуу ажилласан бол тэгш хүртээмжийг бүрдүүлсэн гэж үндсэндээ тооцдог.

Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хэрхэн ажиллах вэ?

“И-Монгол академи” УТҮГ үндсэн болон дэмжих системүүдийг хөгжүүлэх, систем хоорондын интеграцийг хийх, сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна байгуулагдсан цагаасаа хойш эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг давхар хийсээр ирсэн. Дурдахад; 
-    Олон улсын Шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн бага хурал (ICSET 2023)-д “Бүх нийтийн МХХТ-ийн чадамжийн бүтцийн хүрээ” сэдэвт өгүүллийг илтгэж, олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн. Тус хурал нь 2011 оноос эхэлж зохион байгуулагдсан бөгөөд ХБНГУ, Франц, БНХАУ, Монгол, Йордан, Алжир, Япон, Казахстан, Бүгд Найрамдах Узбекистан Улс оролцсон.
-    ХБНГУ-ын Лаута/Лабуш (Lauta/Laubusch) хотын IBS сангаас 13 дахь жилдээ зохион байгуулсан “Олон улсын компьютерын шинжлэх ухаан, боловсролын технологийн симпозиум (ISCSET)”-д “The ICT Competence Framework for Formal and Non-formal Educational Training in Mongolia” сэдэвт илтгэлийг гурван удаагийн шүүмжээр сайжруулан олон улсын IEEE стандартыг хангасан тул хэлэлцүүлж, scopus-д бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн.
-    2024 оны 4 сарын 24-нд “Нээлттэй Боловсрол 2024” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан. Нийт 16 илтгэл хэлэлцүүлэгдсэн. 
-    2024 оны 5 сарын 29, 30-нд Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл арга зам-2024 таван байгууллагын хамтарсан эрдэм шинжилгээний хурлаар “Хүүхдийн академик үгийн нөөцийг тогтоож, үгийн санг түвшинд оноох судалгааны зарим үр дүн”, “Үндэсний бичиг аппликейшны туршилтын үр дүн” сэдэвт өгүүллүүдийг хамтран бичиж, хэлэлцүүлсэн. 
-    2024 оны 3 сарын 23-нд зохион байгуулагдсан “Сургалт-Судалгаа-Хөгжил 2024” эрдэм шинжилгээний хуралд “Монгол Улсын албан болон албан бус боловсролын сургалтаар иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээг боловсруулсан байдал” сэдэвт өгүүллийг бичиж, илтгэсэн.
Эдгээр олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний ажлуудад оролцож байсан туршлагатай дээрээ үндэслээд E-Mongolia системийн өгөгдөлд суурилж, төрийн үйлчилгээний цахимжилтийн талаар өгүүлэл, нийтлэл бичих, хурал, зөвлөгөөн, симпозиумд илтгэл хэлэлцүүлэх, статистик үр дүнг олон нийтэд сонирхолтой олон төрлийн контент байдлаар таниулах, нийтлэх  зэргээр академик түвшинд ажиллахаар 2025 онд төлөвлөөд байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

    Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав