УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж парламентын үйл ажиллагаа, бодлогын талаар танилцууллаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж парламентын үйл ажиллагаа, бодлогын талаар танилцууллаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.28) Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд ажиллалаа.

Тэрээр Говь-Алтай аймгийн хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл, хоршоологчид болон иргэдтэй уулзаж парламентаас хэрэгжүүлж буй бодлого, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжуудын талаар танилцууллаа.

Хууль, шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Шүүхийн байгууллагын тухай хууль иргэддээ илүү нээлттэй, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлж эхэлсэн талаар дурдаад, шүүх байгууллагын үйл ажиллагаа хараат бус, стандартад нийцсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хүрээнд УИХ-аас 2025 оны төсвийг хэлэлцэхдээ анх удаа шүүх байгууллагын төсвийн талаар Хууль зүйн байнгын хорооны хянасан саналыг дэмжин, баталсныг онцоллоо.

Ингэснээр шүүх байгууллагуудын олон жил угжирсан, шийдэгдэж чадаагүй барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг шийдэх боломж бүрджээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн хоршоологчдын зөвлөгөөнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нарын хамт оролцлоо.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхлээд 7 сарын хугацаанд улсын хэмжээнд 700 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг олгожээ. Говь-Алтай аймагт 103 хоршоо байгуулагдсан нь аймгийнхаа мах, сүүний хэрэгцээг хоршоод хангах боломж бүрдэж буйг онцлов. Цаашид малчид түүхий эдээ боловсруулж, хотондоо бизнес эрхлэх боломж бүрдүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд малчид идэвхтэй хамрагдан, хоршоод нь санхүүгийн зах зээлийн институт болох боломжтойг уулзалтын үеэр дурдлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Есөнбулаг сумын иргэдтэй уулзах үеэрээ УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудын талаар танилцуулав. 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлж, эргэлтэд оруулах алхмыг УИХ баталж чадсаныг онцоллоо.

Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт гэхэд л сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулахаар болсон талаар дурдав. Мөн Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг баригдана гэлээ. Ингэснээр баруун бүсэд тус аймаг эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээний төв нь болж, өндөр технологи, инновацыг нэвтрүүлж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, баруун бүсийн иргэд заавал Улаанбаатар хотыг зорилгүйгээр эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээг Говь-Алтай аймгаас авах боломж бүрдэх юм.

Баруун бүсийн хувьд байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай байна.

Тиймээс Говь-Алтай аймгийн 15 суманд жижиг  хөв цөөрөм барих ажлыг зураг төслийн хамт хийнэ гэдгийг танилцууллаа. Ингэснээр үерээс хамгаалахаас гадна гадаргын усыг цуглуулж, усны нөөцийг бүрдүүлэх боломжтой болох юм. Усны газрын дарга З.Батбаярын танилцуулснаар, баруун бүсийн Мөнх цаст оргилоос хайлсан усыг цуглуулж, хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлж, эхний хөв цөөрөм Говь-Алтай аймагт наймдугаар сард ашиглалтад орно гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Эрдэнэс тавантолгой” ХК 25.1 сая тонн нүүрс биржээр борлуулжээ

    “Эрдэнэс тавантолгой” ХК 25.1 сая тонн нүүрс биржээр борлуулжээ