Ж.Золжаргал: Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

Ж.Золжаргал: Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.01.30/  2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

   Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд инновац, цахим бодлогын салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч, төрийн үйлчилгээний цахимжилт тодорхой төвшинд хүрсэн байна. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах талаар анхаарч ажиллах нь чухал хэмээн дүгнэсэн.

Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, нийт 14 асуудлын хүрээнд 3 хуулийн төсөл, байнгын хорооны 3 тогтоолын төсөл, хуулийн хэрэгжилтийн талаарх 8 мэдээллийг хэлэлцэж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулан, нэг удаа  хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Тухайлбал, Хиймэл дагуулын төслийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг тус тус сонссон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр заалтад төрийн үйлчилгээнд зориулан худалдан авсан цахим системүүд давхардаагүй байх, үр ашигтай байх тухай заалтын хэрэгжилт хангалтгүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2 их наяд төгрөгийн цахим системийн худалдан авалт хийсэн талаар  урьдчилсан мэдээлэл байна.

Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох яаманд үүрэг өгсөн. Энэ оны нэгдүгээр улиралд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хийсэн ажлын тайлангаа байнгын хорооны хуралдаанд танилцуулах ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонссон.

     Энэхүү мэдээлэлд үндэслэн Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийг сараар, улирлаар ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар олон нийтэд мэдээлэх хуулийн заалт хэрэгжихгүй байна гэж үзсэн. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох байгууллагад чиглэл өгч ажилласан байна. Түүнээс гадна Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны даргын, УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын, Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллүүдийг тус тус сонсч, зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгууль өгөх эрхийг хангах талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонссон.

Үүний үр дүнд ажлын хэсэг байгуулж, гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй иргэд төдийгүй албан ёсны оршин суугаа газраасаа хол ажиллаж буй иргэдийг цахим болон бусад хэлбэрээр сонгуульд оролцох боломжийг хангах талаар бодлого, шийдэл гаргахаар ажиллаж байна гээд цаашид боловсруулах хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Мэдээллийн технологи, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд зохих журмуудыг боловсруулж байгаа ажээ. Мөн Криптовалютын талаар баримтлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахалж байна.

Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, дэмжлэг үзүүлэн уялдуулах талаар санал, дүгнэлт боловсруулах болон Хиймэл оюун ухааныг ашиглан хуулийн давхардлыг арилгах шийдэл боловсруулж нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах хоёр ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анар ахлан ажиллаж байна. Эдгээр ажлын хэсэгтэй Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран ажиллаж байгаа талаараа онцлоод Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн нутгийн захиргааны гурван байгууллагад чанарын менежментийн гэрчилгээ гардууллаа

    Нийслэлийн нутгийн захиргааны гурван байгууллагад чанарын менежментийн гэрчилгээ гардууллаа