"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол болж байна

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол болж байна

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр /2025.02.03/ зохион байгууллаа. Ерөнхий хяналтын сонсгол гишүүдийн 54.2 хувийн ирцтэйгээр 10 цаг 22 минутад эхэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн даргалсан.

   Сонсгол даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав.

Өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна нийт 104 оролцогч бүртгүүлснээс төрийн байгууллагаас 64, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 46, мөн хэвлэл  мэдээллийн байгууллагууд оролцож байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ерөнхий хяналтын сонсголыг нээж, хэлсэн үгэндээ, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар Б.Мөнгөнхишиг нарын иргэдээс цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.2-т заасан тоонд хүрсэн тул Монгол Улсын Их Хурал авч хэлэлцэн 2024 оны 12 дугаар  сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ажлын хэсгийн ахлагч бөгөөд сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн миний бие сонгогдсон гэв.

    Сонсгол Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх) нэг дэх хэлэлцүүлгийн талаарх Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын танилцуулгаар үргэлжилсэн. Тэрбээр, эхний хэлэлцүүлэгт холбогдох чиг үүргийн байгууллага буюу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтын үр дүн, цаашдын төлөвлөгөө”, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Монгол Улсын хот суурин газрын агаарын бохирдол, эх үүсвэр, тооллого, эх үүсвэрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, цаашдын бодлого”, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Агаарын бохирдол эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа”, анагаах ухааны доктор, судлаач А.Энхжаргал “Монгол Улсад гадаад, дотоод орчны агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр хийгдсэн судалгааны тойм”, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Жаргалсайхан “Агаарын бохирдол, жирэмсэн эх, урагт нөлөөлөх нь”, Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг “Агаарын бохирдол хавдрын үүсгэгч болох нь” сэдвээр тус тус илтгэл тавьсныг дурдаад олон улсын жишиг болон Монгол Улсын хувьд одоо тохиолдож байгаа нөхцөл байдлууд дээрх судалгаануудын тоон мэдээг танилцуулав. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ 

“Монгол Улсын Үндсэн хууль үндсэн эрх болон иргэний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж заналхийлж, үндэсний аюулгүй байдалд хүрсэн утааны асуудал нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж үндэсний ирээдүй сүйрүүлж аюул болно гэдгийг эдгээр хэлэлцүүлгээр тодорхойлж байгааг онцлоод сонсголын дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд танилцуулав.

Дээр дурдсан хэлэлцүүлэгтэй холбогдуулан шинжээчийг дүгнэлтийг Орчны эрүүл мэндийн судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд танилцуулав. Уг дүгнэлтэд агаарын бохирдол үндэсний стандарт болон ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнд хүртэл буураагүй тул хүний эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлсөөр байгааг дурдаад Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2-т заасан хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах эрх тус тус хангагдахгүй байна гэсэн байв.

Мөн шинжээчийн зөвлөмжид аль нэг бохирдуулагчийг бууруулах тухай бус бүх (NO2, SO2, CO, PM2.5, PM10, O3)  бохирдуулагчдыг бууруулахад анхаарч цогц арга хэмжээ авах, Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг давтан хийх шаардлагагүй бөгөөд хийж буй арга хэмжээг үнэлэх, бодлогын өртөг, үр ашгийг тооцоолох, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд санхүүжилт, хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй байна гэсэн байлаа. Түүнчлэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг халах, төрийн байгууллагын хүний нөөц, лабораторийн хүчин чадлыг бэхжүүлэх, хууль, стандарт, журмыг сахиулах, хяналтын байгууллагуудыг хяналт хийх багаж, тоног төхөөрөмжөөр нэн тэргүүнд хангахад анхаарч үйлдэлд чиглэсэн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг Б.Сувдаа шинжээч зөвлөмждөө дурдсан байв.

Дараа нь “Утааны асуудал: Стандарт, хяналт (Зуух, түлшний технологи) сэдэвт хоёр дахь хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан танилцуулга, мэдээлэл хийлээ.

Хоёр дахь хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулга”, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Нүүрсний болон бусад цэвэр түлшний технологи хөгжүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын бодлого”, “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич Д.Өлзийбат, “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, технологи, чанар, стандарт, хяналт”, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү“Агаарын бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдэд тавих хяналт”, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими техникийн лабораторийн эрхлэгч, техникийн ухааны доктор Г.Шийрав “Шахмал түлшний түүхий эд, шахмал түлшний шинж чанар, стандарт үзүүлэлт” сэдвээр тус тус мэдээлэл хийснийг дурдлаа. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/ 

Сайжруулсан түлш нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан арга хэмжээ байсан гэдэг нь эрдэмтэн, судлаачдын тайлангаас харагдаж буй тул цаашид бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж салбарын мэргэжилтнүүд болон бусад албаныхны өгч байгаа мэдээлэлд дурдагдсан хагас коксон түлш үйлдвэрлэх, автомашины бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийг хөгжүүлэх, хийн түлшруу шилжүүлэх, Дулааны цахилгаан станцын шүүлтүүрийг солих, шинэчлэх замаар үнс, тоосонцрын хэмжээг бууруулах, хагас коксон нүүрсний эрчим хүчний үйлдвэр барих, барилга, дэд бүтцийг сайжруулж дагуул хотуудыг хөгжүүлэн хэт төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээ авахад анхаарч, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бүгд хамтарч ажиллах нь чухал хэмээн Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан дүгнэлтдээ онцолсон.

Уг хэлэлцүүлэгтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг Шинжлэх ухааны доктор (ScD) Ж.Нарангэрэл танилцуулав. Тэрбээр,  Сайжруулсан шахмал түлшний түүхий эд нь Тавантолгойн нүүрс байдаг бөгөөд энэ нь манай орны хамгийн сайн судлагдсан нүүрс бөгөөд хүн, байгаль орчинд хортой элементүүд маш бага болох нь олон байгууллагын судалгаагаар батлагдсанг. Уг түлшний үндсэн түүхий эд болох мидлинг нь Багануурын түүхий нүүрстэй харьцуулбал чийглэг болон дэгдэмхий  бодисын агуулга бага, илчлэг өндөр давуу шинж нь чанаруудтай боловч үнслэг болон хүхэр харьцангуй ихээр агуулдаг дутагдалтай. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийн шинжилгээ 2019-202 онуудад Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнд олон удаа хийсэн бөгөөд хүн, хүрээлэн буй орчинд хортой бодис илрээгүй. Барьцалдуулагч нь шатаалтын явцад аливаа хорт бодис ялгаруулахгүй, түлшний бат бэх чанарыг хангах, хүхрийн давхар ислийг үнсэнд барих гол үүрэгтэй. “Тавантолгой” түлш компанийн баримталж буй барьцалдуулагчийн стандарт нь хэтэрхий ерөнхий, ялангуяа эрдэс бүрэлдэхүүний найрлагыг тодорхой зааж өгөөгүй байгаа тул шинжилгээний үр дүнгээр түүний чанарыг үнэлэхэд хүндрэлтэй байна.

Сайжруулсан шахмал түлшний чанарын стандартыг түүний түүхий эд болох мидлингийн стандартад тааруулж хүхэр, дэгдэмхий бодис болон үнсний агуулгыг харьцангуй өндрөөр тогтоосон байдаг. Иймд түлшний шинжилгээний үр дүнгүүд нь энэ стандартын шаардлагад нийцэж байгааг харуулдаг. Үндсэн түүхий эдийг өөрчлөх, олон төрлийн түүхий эд ашиглах тохиолдолд стандартыг өөрчлөх боломжтой. Сайжруулсан шахмал түлшний гол шинж чанарууд нь нийслэлийн агаарын бохирдолд дараах байдлаар нөлөөлсөн байна. Үүнд: Түлшний дэгдэмхий бодисын агуулга харьцангуй бага 22 хувь байгаа нь 2018-2024 онуудад агаарт хаягдах утааны гол бүрэлдэхүүн болох нарийн ширхэгт тоосонцрын РМ2.5, РМ10 хэмжээг буурахад сайнаар нөлөөлсөн.Түлшний хүхрийн агуулга харьцангуй өндөр 0.9 хувь байгаа нь мөн онуудад агаарт хаягдах хүхрийн давхар ислийн SO2 хэмжээг нэмэгдэхэд муугаар нөлөөлсөн. Түлшний үнсний агуулга харьцангуй их 24 хувь байгаа нь хатуу хог хаягдал нэмэгдэхэд нөлөөлсөн. Холбогдох байгууллагууд нь уг түлшний чанарыг сайжруулах асуудалд уялдаагүй, үр дүн муутай ажилласан нь маш их хугацаа алдсан байна гэж дүгнэж байна гэв.


Мөн хөх нүүрс үйлдвэрлэх хагас коксжуулалтын техник, технологи нь дэлхийн хэмжээнд үйлдвэрлэлд нэвтрээд 100-аас илүү жил ашиглагдсан, хагас кокс нь хамгийн утаа багатай хатуу түлш болох нь олон оронд батлагдан хэрэглэгдэж ирсэн. Манай улсын хувьд 2010 оны үед гурван үйлдвэр байгуулан ажиллуулж байсан туршлагатай тул хагас коксын үйлдвэрлэлийг цаг алдалгүйгээр ойрын хугацааны зорилт болгон хэрэгжүүлэх шаардлагатай. Хийн түлш нь, хатуу түлштэй харьцуулбал олон давуу талтай цэвэр түлш тул дунд хугацаанд хэрэглэх түлш гэж үзээд одооноос ашиглаж эхлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ импортын хийг орлох дотоодын эх үүсвэрүүдийг судлах, газрын тосны нэрлэгийн хүнд үлдэгдэл болон нүүрсний хийжүүлэлтээр гарган авч болох нийлэг хий, нүүрсний орд газруудаас олборлож болох метан хийд анхаарах шаардлагатай. Хийн LNG болон шингэрүүлсэн хийн LPG түлшийг айл өрхөд хэрэглүүлэхээс өмнө эхлээд түүхий нүүрс түлж байгаа уурын зуухуудад нэвтрүүлэх нь агаарын бохирдлыг бууруулахад илүү үр дүнтэй байж болно. Агаарт хаягдах нарийн ширхэгт тоосонцрын РМ2.5, РМ10 хэмжээ хэдийгээр буурсан боловч байх ёстой стандартын үзүүлэлтээс их, ялангуяа өвлийн улиралд олон дахин их байна. Түлшний дэгдэмхий бодисын агуулгыг цаашид бууруулах нь энэ бохирдлыг эрс багасгах гол шийдэл гэж үзэж байна. Өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох түлш нь хагас коксон түлш буюу хөх нүүрс юм. Дэгдэмхийн агуулга 10 хувьтай хөх нүүрс ашигласнаар утааны гол бүрэлдэхүүн болох нарийн ширхэгт тоосонцор РМ2.5, РМ10-ын хэмжээг цаашид 50 хувь бууруулах боломжтой. Багануурын 0.5 хувь хүхрийн агуулгатай нүүрснээс хөх нүүрс гарган авахад хүхрийн агуулга 0.3 хувь болж буурна. Багануурын нүүрсний үнс нь хүхрийн ислийг тогтоох урвалын үйлчилгээтэй кальцийн нэгдлүүд харьцангуй ихээр агуулдаг тул агаарт дэгдэх хүхрийн ислийн хэмжээг мөн нэмж бууруулах боломж бүрдэнэ гэж зөвлөмжид дурдсан байлаа.

Сонсгол оролцогчдын мэдээлэл, танилцуулгаар үргэлжилсэн. Нийт 24 иргэн асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс эрчим хүч, цаг уур орчны шинжилгээ, байгаль орин, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарууд болон салбар хоорондын уялдаг  хангаж, Засгийн газар нэн тэргүүний түвшинд алдаагаа хүлээн зөвшөөрч ажиллавал асуудлыг шийдвэрлэж чадна. Өмнөх хэлэлцүүлгийн үеэр байгаль орчны агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын эрдэмтэн, судлаачид хэмнэлтийн дулаалгын асуудлуудыг нэн тэргүүнд тавибал ирэх өвөл агаарын бохирдлыг 45-50 хувь хүртэл бууруулах боломжтой гэж ярьж буйг анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн шахмал түлшнээс болж иргэд олноор угаартаж нас барж буй тул эл түлшийг хэрэглэхээ болих, хуучирсан автомашинуудад шүүлтүүр тавих, утааг бууруулах гарц гаргалгааг шийдвэртэй хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ хариуцлагыг сайжруулж,  иргэдийн төлөөллийг оролцуулсан хяналтын механизм бий болгох шаардлагатай талаар санал хэлж байлаа. Түүнчлэн цаашдаа иргэдийн орлого, иргэдийн оролцоо хамтын менежментэд суурилсан бодлого, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлбэл үр дүнд илүүтэй хүрэх талаар ярьж, алив асуудалд шинжлэх ухаанчаар ханддаг болохыг  Улсын Их Хурлын  гишүүдээс хүсэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара маргаашийн сонсголд агаарын бохирдлыг бууруулахад шийдвэр гаргасан, гаргаж буй холбогдох албан тушаалтнуудыг бүгдийг дуудаж оролцуулах, Улсын Их Хурлын гишүүн С.Замира сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, нүүрс түлэхийг цаашид зогсоох, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун агаарын бохирдлын улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдээс уучлал хүсэхийг мэдэгдээд дулаалгын технологид нэгдсэн стандартыг яаралтай баталж, хэрэгжүүлэх нь чухал гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдрийн сонсголыг хааж хэлсэн үгэндээ, Эхний өдрийн ерөнхий сонсголоор нэлээдгүй асуудал хөндсөн, ялангуяа иргэд хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлуудын талаар бодитой шийдэл хайж ярилаа. Мөн асуудлыг хариуцах эзэнтэй байлгах, цаашид Улсын Их Хурлын гишүүд санаачилга гарган гарын үсэг зурж, эл асуудлаар үргэлжлүүлэн хянан шалгах түр хороо байгуулах санаачилгатай санал нэг байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Маргаашийн сонсголоор Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” талаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” цуврал хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна

    6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна