Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцад нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээл бий болгох боломжтой

Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцад нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээл бий болгох боломжтой

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ.

Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, энэ парламентын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөнд хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тусгасныг тодотголоо. Тэрбээр, хот, хөдөө хаана ч нийгмийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, аливаа хүний эрхийн зөрчил үүсэхгүй байх урьдач нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээв.

Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцад нэгдэж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох нь бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл гэдгийг онцоллоо. Өөрөөр хэлбэл зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлого зэргийг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна гэв. Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариалан суманд үүрэн холбооны дахин дамжуулах станц байгуулах, эрчим хүчний шугам сүлжээний хүчдэл сайжруулах ажлуудыг тусгажээ.

     Тариалан сумын иргэдийн 80 гаруй хувь нь газар тариалан эрхэлдэг атал салбарын бодлого төвийн бүс рүү зонхилон чиглэдэг нь хүртээмжгүй байгааг уулзалтад оролцогчид хэлж байв. Иргэдийн зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүслээ. Түүнчлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.

Өндөрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн байр 350 хүүхдийн багтаамжтай ч 700 гаруй сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Анги дүүргэлт хэтэрсэн, сургалтын материаллаг бааз хангалтгүй байдгийг уулзалтад оролцогчид хэллээ. Түүнчлэн, иргэд хуулиа мэддэггүйн улмаас эрх ашиг нь хөндөгддөг, нөгөөтээгүүр төрийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүй, хүнд сурталтай тулгардаг зэрэг асуудлуудыг дэвшүүлэв. Иймд иргэний асуудлыг биш төрийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн хуулиудыг шинэчлэх ёстойг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.

Газар тариалангийн тулгуур бүсэд хамаарах Увс аймгийн хувьд баруун бүсийнхний гурил, хүнсний ногооны хэрэгцээг хангах бүрэн боломжтойгоос гадна өөрсдийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгаа төрөлжүүлж, аялал жуулчлал нэмэгдэх давуу талтайг дурдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол түмний биет бус соёлын өвийг сурталчлан таниулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-нд эхэлнэ

    Монгол түмний биет бус соёлын өвийг сурталчлан таниулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-нд эхэлнэ