Д.Амарбаясгалан: Алтай-Улиастайг холбох авто замын төслийг эхлүүлснээр ачаа тээврийн урсгал, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэнэ

Д.Амарбаясгалан: Алтай-Улиастайг холбох авто замын төслийг эхлүүлснээр ачаа тээврийн урсгал, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Улиастай суманд ажиллалаа. УИХ-ын дарга Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 37 сумаар ажилласны дараа ийнхүү Улиастай сумын иргэдтэй уулзав.

Баруун бүсийн аймгуудад энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төсөвт тусгаснаас Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгаа аж.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улиастай сумын иргэдтэй уулзах үеэрээ бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд туссан ажлуудаас танилцуулж, нэн тэргүүнд аймгийн төв, сум, хилийн боомтуудыг хооронд нь авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлнэ гэдгийг тодотгов.

Энэ хүрээнд Алтай-Улиастайг холбох 178 км авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Уг төслийн үр дүнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм.

Түүнчлэн Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь завханчуудын хувьд худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох юм гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Уг төслийн хүрээнд Түдэвтэй сумыг холбох 3.6 км, Баянхайрхан сумыг холбох 1.5 км, Тэс сумыг холбох 1.4 км салаа холбоос зам, гэрэлтүүлгийн хамт хийгдэнэ.

    Анх 1976 онд байгуулагдсан Арцсуурь боомтоор Завхан болон Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгийн иргэд ОХУ-тай экспорт, импортын худалдаа эрхэлж, ялангуяа орон нутгийн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой гэдгийг УИХ-ын дарга илтгэлийн үеэр дурдлаа. Эдгээрээс гадна аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр эхлүүлэхээр улсын төсөвт тусгасан бол Солонготын давааны 12 км хатуу хучилттай замыг мөн энэ онд барина гэлээ.

Парламентын баталж буй хууль тогтоомж, бодлого шийдвэр нь хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарч, хүн төвтэй үзэл санаа бүхий хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөгөө баталсан талаар УИХ-ын дарга танилцуулав. Энгийнээр хэлбэл хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах, эсхүл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, хууль нь бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх үзэл санаа юм.

 Уулзалтад оролцогчид Завхан аймгийн хөгжлийг хурдасгахад хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид түлхүү анхаарах ёстой гэдэгтэй санал нэгдлээ. Улиастай сумын иргэдийн зүгээс сум, орон нутагт бүх насныхны хэрэгцээнд суурилан аялал жуулчлал, амралтын бүс байгуулах, аймгийн төвийн номын сангийн барилгыг шинэчлэх, ахмадын ордны үйл ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон өргөтгөлийн асуудал зэргийг дэвшүүлж байв. Мөн Дөрвөлжин сумын Бага нуурын ус ширгэж, ойр орчмын ан амьтан, шувууд хоргодож байгааг анхааралдаа авч, “Нэг сум-нэг нуур” төсөлд хамруулж өгөхийг хүсэв. Сумын Засаг даргын тавьсан хүсэлтийн дагуу хөв цөөрөм байгуулах байршлуудын хүрээнд мэдээлэл өгч, Бага нуурын усыг даруй шинжилж, холбогдох арга хэмжээг авахаар Усны газрын дарга З.Батбаяртай зөвшилцлөө. Улиастай хотын цаашдын усны хангамжийг шийдвэрлэх зорилгоор Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулахаар болжээ.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээл олголт, зарим импортын барааны гаалийн татвар, орон нутаг дахь түлш, шатахууны үнийн зөрүү зэрэг асуудлыг хөндөж, саналаа хэлцгээсэн юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай нар Улиастай суманд болсон “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцлоо. Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй хоршоологчдын төлөөлөл чуулж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зээлийн олголт, эргэн төлөлт, татвар болон даатгалтай холбоотой зохицуулалт, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 8971 шинэ хоршоо байгуулагдаж, 88000 гаруй малчин гишүүнээр элсжээ. Завхан аймгийн хувьд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зөвлөгөөний үеэр хоршоологчдын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах, төрөөс тогтвортой бодлогоор дэмжин ажиллахад анхаарна гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр орлогоо бодитоор нэмэгдүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, урт хугацааны өгөөжийг хадгалахад “Шинэ хоршоо хөдөлгөөн” олон талт боломжоор хангаж байгааг тодотгов. Цаашид дундын хоршоог байгуулж, бүс нутгийн онцлох аж ахуйд суурилан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд түлхүү анхаарахыг уриаллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна

    Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна