“Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо

“Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

    Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, салбарын залуу мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах их үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, улсын тэргүүний “Үр жимс” хоршооны тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Дэлэгийн Цэндсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:
Анагаахын шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллан удам зүй, дархлал судлал, молекул биологи судлалыг хөгжүүлэх, анагаах ухааны сургалтын тогтолцоонд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх сургалтын арга зүй нэвтрүүлж, эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл туурвин, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэж, сурган дадлагажуулсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ичинхорлоогийн Пүрэвдорж,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Балдандоржийн Амаржаргал,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
Уулын спортын тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Төмөрбаатарын Ичинноров,
Гавьяат тамирчин цолоор:
Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Баттүвшингийн Билгүүн,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Дамбадаржаагийн Довдондэмбэрэл,
Гавьяат малчин цолоор:
Увс аймгийн Зүүнхангай сумын малчин, Улсын аварга малчин Цагаанхүүгийн Балжинням,
Гавьяат техникч цолоор:
“А-Жет Авиэйшн” ХХК-ийн навигацийн инженер Үржингийн Жамсран,
Гавьяат уурхайчин цолоор:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн дарга Дэндэвийн Нямдорж,

Гавьяат багш цолоор:

Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Цагааны Баасандорж,
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор Тангаагийн Мөнхцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Цогт-Очирын Гүнчин-Иш,
Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Цэдээгийн Цэвэлмаа,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
Чөлөөт уран бүтээлч, Морин хуур хөгжмийн багш Болдын Энхболд,
Гавьяат жүжигчин цолоор:
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Отгоны Гэрэлсүх,
Гавьяат тариаланч цолоор:
“Алдар тулга” ХХК-ийн захирал, Улсын тэргүүний тариаланч Баастын Найдан,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
“Цээг” ХХК-ийн захирал Лхагвын Цэрэндорж,
Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Буяндэлгэрийн Сайнбаяр,
Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Любагийн Эрдэнэчулуун,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Нийтийн тээврийн салбарын ахмад ажилтан Дамдинсүрэнгийн Энхбаяр,
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Жамъянсүрэнгийн Баатарсуурь,
Алтан гадас одонгоор:
Монголын хүүхдийн ордны бүжгийн багш Бадарчийн Болортуяа,
Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, оёдолчин
 Эрдэнийн Одонтуяа,
“Сүлд” зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн тэргүүн Дамдинсүрэнгийн Мөнхбат,
“Номин холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Янсанжавын Наваан,
Мотоспортын олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Ган-Од,
“Очирням” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Чулуунбатын Баярсумъяа,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:  
Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын шинжээч Энхбаярын Тэлмүүн,
“Мөнх Ган Ундарга” ХХК-ийн менежер Ганбаатарын Хосбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрайны Хаант Улс хамтран Монгол Улсад хөрөнгө оруулах тухай гурван талт санамж бичиг зурав

    Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрайны Хаант Улс хамтран Монгол Улсад хөрөнгө оруулах тухай гурван талт санамж бичиг зурав