• 0
  • 1598

Дорвитой хөгжихийн тулд зоригтой дэмжих л хэрэгтэй!

Дорвитой хөгжихийн тулд зоригтой дэмжих л хэрэгтэй!

-Төрийн банк дундаж давхрагыг дэмжигч банк болно-

Дундаж давхрагын эрэлд...
Одоо сайд хийж байгаа, өмнө нь Үндэсний статистикийн хороог даргалж байсан А.Ариунзаяа Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу гэж мэдэгдэж байв. 2019 онд танилцуулж байсан энэ тоо 2021 он гарсан ч өөрчлөгдөөгүй биз ээ. Ковид19-ын дэгдэлт дэлхий нийтийг цочроохоос ч өмнө гурван монгол хүн тутмын нэг нь ядуу байсан бөгөөд цар тахлын жилүүдэд байдал сайжирсан гэвэл үнэнээс хол зөрнө. 
Гэхдээ эрхэм сайдын танилцуулсан энэ тоо өөр олон асуултыг араасаа дагуулж байгаа юм. Монголчуудын гуравны нэг нь ядуу юм бол гуравны хоёр нь юу болох вэ гэх мэт... Лав баян биш. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон “Дундаж давхрага” гэвэл бүр ч биш юм. 

Энэ асуултад “Эрчим” клубт тоглож байсан ОХУ-ын хөлбөмбөгчин Артем Кулешагийн “Монголд дундаж давхрага гэж байхгүй. Эсвэл мөнгөтэй, эсвэл ядуу” гэсэн тодорхойлолт л яв цав нийцэх юм шиг. Үнэндээ амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой л бол дундаж давхрага гэж нэрлэх нь өрөөсгөл.

Хүний олж байгаа орлого нь хүссэнээ авчихдаг, хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлчихдэг, ядахнаа л жилдээ нэг гэр бүлээрээ гадаад, дотоодоор зугаалчих хэмжээнд хүрч байж л “Дундаж давхрага” гэж нэрлэгдэх байх. Түүнээс бус хэн нэгний тогтоож өгсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ахиудуу цалин авсан хүн бүрээ нийгмийг чирэгч “Дундаж давхрага” гэж тодорхойлоод байж болохгүй л дээ. Тиймээс л Артем Кулешагийн тодорхойлж хэлсэн нь үнэнтэй илүү ойр очоод байгаа хэрэг. 

Мэдээж үндэстний хөрөнгөтнүүд энэ нийгмийг чирэгч нь. Гэвч дундаж давхрага л хөдөлгөгч хүч нь байх ёстой юм. Хөгжилтэй улс орон бүрт нийгмийг хөдөлгөгч гол хүч нь дундаж давхрагынхан байдаг. Харин манайд бол тийм биш. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа бидний зөвшөөрч чадахгүй байгаа энэ үнэнийг шулуухан хэлчихсэн байдаг. 

Тэрээр “Бидний дундаж давхаргын тухай төсөөлөл их өөр байна. 2000-аад онд бол зурагттай, хөргөгчтэй айл дундажид тооцогдож, иймэрхүү хэрэглээний энгийн үзүүлэлтээр тооцоод дундаж амьдралтай, нэн ядуу биш гэж үздэг байлаа. Харин одоо асуудалд илүү бодитой хандмаар байна. Нэг хүнд ногдож буй хүнсний тэжээллэг чанар, амьдарч буй байрных нь зай талбай, амьдралын орчин нь хэр аюулгүй байгаа тухай, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь асуудалгүй хамруулаад ажил төрлөө хийж чадаж байгаа эсэх, жилдээ ядаж ганц удаа дотооддоо, эсвэл гадаадад аялал хийж байна уу үгүй юу, хадгаламжтай байна уу гэх мэт асуудлууд тавигдана. Түүвэрчилсэн судалгааг үзэхэд л Монголд дундаж давхарга гэж байхгүй байгаа нь тодорхой болно. Энд манай иргэд хуримтлалтай юу гэсэн асуултад 71 хувь нь “байхгүй”, жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чаддаг уу гэсэн асуултад 73 хувь нь “чаддаггүй”, байрны зээл авах боломжтой эсэх тухай асуухад 69 хувь нь “боломжгүй”, хөдөлмөрөөрөө хэдэн жилийн дараа байртай болох вэ гэсэн асуултад 63 хувь нь 20 ба түүнээс дээш жил, гадаадад сурах боломжтой юу гэсэн асуултад 94 хувь нь “боломжгүй” гэж хариулсан байна. Энэ хариултууд дундаж давхарга байхгүйг илтгэж байна. Нөхцөл байдал ийм байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга” гэсэн байдаг. 

Шинэ хандлага, шинэ зорилт
Ямар боловч энэ Засгийн газар үнэнийг нуусангүй. Хөгжил дэвшил, аз жаргал, баян ядуугийн зааг ялгаа, улс үндэстнүүдийн үнэлэмжийг тооцох аргачлал үнэндээ өөрчлөгдөж байна. Ямар улсыг хөгжингүй улс гэх вэ, ямар ард иргэдийг аз жаргалтай гэх вэ гэдэг шалгуур ч үндсэндээ хэдхэн жилийн өмнөхөөс эрс ялгаатай болжээ. 
    Улс орны эдийн засгийг нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтөөр бус, нэг хүнд бодитоор хүртээж буй баялгийн хэмжээгээр үнэлэх ёстой гэсэн санаа биеллээ олж, 100 иргэнтэй, 1000 төгрөг олоод 500 нь иргэддээ зарцуулдаг улс адилхан 100 иргэнтэй, 1000 төгрөг олсон боловч 200-г нь л иргэддээ зарцуулдаг улсаас дээгүүр үнэлэгдэх болов. 

НҮБ 2012 оноос эхлэн “Аз жаргалын индекс” (дэлхийн улс орнуудыг иргэдийн орлого, амьдрах хугацаа, нийгмийн халамж, эрх чөлөө, итгэл болон өгөөмөр зан гэсэн зургаан бүлэг үзүүлэлтээр дүгнэдэг) тооцох болсон.

Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд эхний дөрөвт бичигддэг АНУ, БНХАУ, Япон, Энэтхэгийн аль нь ч энэ “Аз жаргалын индекс”-ийг тэргүүлж байгаагүй. Харин ДНБ-ий өсөлтөө иргэддээ илүү нааж чаддаг, дундаж цалин, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжээр тэргүүлэгч Скандинавын орнууд толгой цохиж иржээ. Бусад улс эхний дөрвийг л харж, өсөлтийн төлөө улайрч байсан бол одоо өсөлтөө өгөөж болгоход анхаарч эхэлсэн гэж хэлж ч болох юм. 
Улс орны хөгжлийг хэмжих чиг хандлага ийнхүү өөрчлөгдсөн тул улстөрчид, эрх баригчдын удирдах арга барилд ч өөрчлөлт орж байна. Улс орнууд ДНБ-ий өсөлтөөс гадна, оновчтой зарцуулалтад илүү ач холбогдол өгч, нийгмийн аз жаргалыг хангах секторуудад эерэг үзүүлэлт гаргахыг чармайж буй. Энэ бол нэг талаар жам ёсны гэж хэлж болох ч нөгөө талаар цоо шинэ хандлага, өөрчлөлт юм.

Ө.Гантөр: Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана 

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ойлголт, хандлагаа өөрчилж ирээдүйгээ зураглаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Дундаж давхаргыг дэмжих, нэмэгдүүлэх нь аль ч Засгийн газрын хамгийн чухал зорилт байдаг. Одоогийн Засгийн газар энэ чиглэлд түлхүү ажиллаж байна. Ингэхдээ иргэдэд илүү бүтээмжтэй хөдөлмөрлөх цаг, боломжийг нь гаргаж өгөх буюу амьдралын чанарыг нэмэгдүүлэх гэсэн нэг, нэгнээсээ харилцан хамааралтай асуудлыг орчин үеийн, шинжлэх ухаанч шинэлэг чиг хандлагаар цогцоор нь шийдэхийг хичээж буй. 
Засгийн газраас хэрэгжүүлж буй техник, технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлж иргэдийн цагийг хэмнэх, ШУА-д хуримтлагдсан мэдлэгийг эргэлтэд оруулах, шинэ мэдлэг үүсч бий болох тогтолцоог бүрдүүлэх, шинэ тутам боловч ирээдүйтэй салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах эдийн засгийн механизм ажиллуулах зэрэг нь бүгд л чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Энэ дундаас нэг шийдвэр нь үнэхээр нүдээ, бас цагаа олсон юм. Юу гэхээр, Засгийн газраас ирэх жилүүдэд явуулах бодлого иргэдэдээ бэлэн мөнгө, тусламж өгөх бус боломж, дэмжлэг санал болгох чиглэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэндээ хандаж үг хэлэхдээ онцолсон. Бэлэн мөнгө тараах биш, Ерөнхий сайд “Давс шиг гашуун” гэж тодорхойлсон ч хүмүүст “Чихэр шиг” сонсогдсон нэг мэдээ нь дундаж давхаргад зээл олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох  банк санхүүгийн тогтолцоог бий болгох тухай байв. 

Дугуйг дахин зохиох шаардлагагүй гэдэг. Түүн шиг дахин шинээр банк байгуулж, тогтолцооны өөрчлөлтийг ч хийх гэсэнгүй.

Монголын банк санхүүгийн салбарын топ-уудын нэг болох Төрийн банкийг Дундаж давхрагыг дэмжигч банк болгох зорилтыг Засгийн газар дэвшүүлээд байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан ч олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ онцолсон. Тэрээр “Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ. Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна” гэж мэдэгдсэн юм.
Дундаж давхрагыг дэмжих энэ бодлогыг ч Төрийн банк өнгөрсөн хугацаанд биелүүлж эхэлсэн. Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу энэ оны хоёрдугаар сарын 23-наас ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр манай улс энэ тогтолцоо руу орсон гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл Төрийн банк энэхүү бодлогын хүрээнд Ажлын байрыг дэмжих зээлээр л гэхэд орон нутагт 6185 зээлдэгчид 258.4 тэрбум, Улаанбаатар хотод 2276 зээлдэгчид 152.7 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа юм байна. 

Арилжааны нэг банк л гэхэд 411.2 тэрбум төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь яах аргагүй том дэмжлэг.

Хамгийн гол нь энэ дэмжлэг үргэлжилж, дундаж давхрагыг дэмжих бодлогыг Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлэхээр болсон нь олзуурхууштай гэдгийг дахин тодотгоё. Тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдсэн байна лээ. 

Үнэндээ дорвитой хөгжихийн тулд энэ мэтээр зоригтой дэмжих л хэрэгтэй юм. Тэгж байж Артем Кулешагийн “олоогүй” дундаж давхрага Монголд “мэндэлнэ”. 

Т.ХЭРЛЭН


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна

    Тээврийн хэрэгслийн торгууль төлөх хугацаа өнөөдөр дуусна