Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн хандивын барилдаан аравдугаар сарын 3-нд үзэгчгүйгээр болно.
Улсын онцгой комиссоос "Цар тахлын үе учир барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд зохион байгуулуулна" гэсэн шийдвэр гаргасан билээ.
Ням гаригт болох барилдаанд оролцох бөхчүүдийг өнөөдөр, маргааш (2021.09.30-10.01) өдөр 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Бөхчүүд бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж МҮБХ-ноос мэдээлэв.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
