Д.Амарбаясгалан: Хангайн бүсэд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид тулгуурлан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ

Д.Амарбаясгалан: Хангайн бүсэд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид тулгуурлан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, П.Мөнхтулга, Г.Хосбаяр нарын хамт өнөөдөр (2025.03.12) Архангай аймагт ажиллалаа.

     Энэ үеэр аймгийн төвийн онцлох бүтээн байгуулалтын нэг болох 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор үүдээ нээж, аймгийн удирдлагуудын хамт иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзсан юм. УИХ-ын дарга уулзалтын эхэнд бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд материаллаг баазаар хангах, ялангуяа залуу үеийнхэнд бие бялдар, гоо зүйн боловсролыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг олон талт хэлбэрээр дэмжих нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тэмдэглэв.

Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймгийн иргэдэд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулан, энэ хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль, тогтоомжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн парламентад нийт таван нам, эвслийн төлөөлөл багтсан нь хяналт, тэнцлийн зарчим хангагдах суурь нөхцөл болсон төдийгүй анх удаа сонгогдсон 81 гишүүн байгаа нь өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэх үндэс мөн гэдгийг тодотголоо.

      Тэрбээр, төлөөллийн чадамжаа нэмэгдүүлж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлсэн энэ удаагийн парламентаас иргэнд ээлтэй, хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй талаар дурдав. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиуд үзэл баримтлалын хувьд өнөө цаг үеэсээ хоцрогдсон байгаагаас гадна иргэний эрхийг хамгаалахад бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэж, хүн төвтэй биш төр төвтэй байгааг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв.

Товчхондоо, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь Гурван төгөлдөршил бодлогын цөм хэмээн онцлов. Энэ хүрээнд аливаа хуулийн төслийг хэлэлцэх шатанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, эцэслэн батлагдах хүртэл тухайн хуулийн хэрэглэгч буюу иргэд, олон нийтийн саналыг тусгаж ажиллана гэв.

Түүнчлэн хуулиас давсан аливаа журмуудыг цэгцлэх замаар зохистой харьцааг хадгалснаар хүний эрхийн зөрчил үүсэхээс сэргийлэх урьдач нөхцөл бүрдэнэ хэмээв. Архангай аймгийн эдийн засгийн бүтцийн 57 хувийг хөдөө аж ахуй, 26 хувийг үйлчилгээ, 17 хувийг аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Хангайн бүсийнхний хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг УИХ-ын дарга холбогдох тоон үзүүлэлтүүдэд үндэслэн тайлбарлав.


     Түүнчлэн аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ оны тухайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн суманд цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах ажээ. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орон нутагт үнийн өсөлт нэн тулгамдсан асуудал гэдгийг онцолж, ялангуяа Архангай аймагт орон сууцны үнэ дундаж ханшаас өндөр байгааг уламжилж байлаа. Түүнчлэн олон жил хүлээгдсэн спорт цогцолбор ашиглалтад орсонд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хүүхэд, залуучуудыг аймаг, улсын чанартай спортын тэмцээн, уралдаануудад тогтмол оролцоход дэмжих, ирээдүйн тамирчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарч өгөхийг хүслээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин, нөхцөлөөр хангах, шинээр баригдаж буй барилга, байгууламжууд зураг төслөөсөө эхлээд стандартын дагуу орц, гарц бүхий хэсгүүдийг багтаах, цаашлаад хуулиас давсан журмуудаас үүдэж иргэний эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоох зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм.

Мөн энэ үеэр бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон "Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлэв. УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, малчдад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ