Д.Амарбаясгалан: Шинэ парламент улс төржилтөөс ангид байж хөгжлийн 30 жилийн гацааг урагшлууллаа

Д.Амарбаясгалан: Шинэ парламент улс төржилтөөс ангид байж хөгжлийн 30 жилийн гацааг урагшлууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нарын хамт өнөөдөр /2025.03.13/ Дундговь аймагт ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламентын стратеги төлөвлөгөө, баримтлах бодлогыг танилцууллаа.

     Ирэх дөрвөн жилд хэрэгжих УИХ-ын стратеги төлөвлөгөө нь парламентын засаглалыг хөгжүүлж, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд түшиглэсэн эрх зүйн орчныг бий болгоход чиглэж буйг хэллээ. Тэрээр УИХ  стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа олон улсын жишиг аргачлалыг судалж, мэргэжлийн байгууллагуудын санал бодлыг нээлттэй тусгасан талаар дэлгэрэнгүй танилцуулав. Ингэхдээ, хүнээ дээдэлсэн, эрхийг нь хамгаалсан хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж, хүн төвтэй байх зарчмыг эрхэм зорилго болгосон гэлээ.

Тэрээр, олон нам эвслийн төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн парламент 30 жилийн турш улс төржиж гацсан, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг удаашруулсан асуудлуудыг зөвшилцлийн аргаар шийдэж, томоохон төслүүдийг урагшуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь том ахиц дэвшил хэмээн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Улаанбаатар хотоос 265 км зайд орших Дундговь аймаг нь газар зүйн байршлынхаа онцлогт тулгуурлан нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хурдацтай хөгжих боломжтойг онцоллоо.

      Мөн Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжийн тухай болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулиар 100 мянгаас дээш хүн амтай аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн ажлыг явуулж болно гэсэн агуулга бүхий заалт нь 46 000 хүн амтай Дундговь аймагт томоохон бүтээн байгуулалт, хамтарсан хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг хязгаарлаж байна гэсэн юм.

Тиймээс УИХ-аас уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөөн хүн амтай аймаг орон нутгийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулахыг хүсэж байгаагаа Монгол Улсын Их Хурлын даргад уламжиллаа. Тэрбээр Улсын Их Хурлаар Төрийн албаны шинэчлэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан, төрийн албыг илүү хүртээмжтэй, чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлэх үүднээс шалгуур үзүүлэлтийг уян хатан болгох шаардлагатайг аймгийнхаа жишээн дээр онцлов.

    Улсын Их Хурлын дарга болон гишүүд аймгийн удирдлагын тавьсан эдгээр асуудалд онцгой анхаарч, эрх зүйн шийдлийг боловсруулахад хамтарч ажиллахаа илэрхийллээ. Мөн уулзалтаар Дундговь аймгийн иргэд орон нутагт тулгамдаж буй асуудлууд, төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатай зарим бүтээн байгуулалтын ажлууд болон хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд асуулт тавьж, хариулт авлаа.

Иргэдийн зүгээс цахилгаан дулааны үнийн шөнийн тарифын хөнгөлөлт, Дундговь аймагт баригдаж буй дулааны станцын гүйцэтгэл, сургууль, эмнэлгийн барилгын шинэчлэл, уул уурхайн нөхөн сэргээлт зэрэг салбар бүрийн асуудлуудыг дэвшүүлж, нээлттэй ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Дундговь аймагт ийнхүү арван жилийн дараа Улсын Их Хурлын дарга ирж ажиллаж буйд нутгийн иргэд талархал илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Осол болсон замын 500м орчим хэсэг мөстсөн байсан байна

    Осол болсон замын 500м орчим хэсэг мөстсөн байсан байна