“Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

“Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэллээ.

            Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар танилцуулав. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн. Энэ өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний дагуу Төсвийн байнгын хороонд хуваарилж байгааг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад, тус Байнгын хороо иргэдийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

        Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулах тухай саналыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг тус Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан журмын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэв. Монгол Улсын Ерөнхий сайдаас Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн байна.  

Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг гэдгийг гишүүд онцолж байсан бөгөөд П.Сайнзориг гишүүн Транспэрэнси олон улсын байгууллагаас жил бүр зарладаг авлигын төсөөллийн индексийг сайжруулахын тулд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайжруулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах шаардлагатайг хэлж байв.

М.Мандхай гишүүн, улс орон дахь авлигын асуудал нь хүн нэг бүрийн амьдралын чанар, улс орны хөгжлийн үзүүлэлт, нийгмийн харилцан итгэлцэлд нөлөө үзүүлж б

Мөн энэхүү дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах ... эрхтэй. ...”, мөн зүйлийн 5 дахь заалтад “өндөр наслах … тохиолдолд ... тусламж авах эрхтэй;” гэснийг зөрчөөгүй байна гэж үзжээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн гэв.

Тус дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 03 дугаар сарын 24 болон 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн болохыг Э.Бат-Амгалан гишүүн танилцууллаа.

     Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт,  А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалтыг хойшлуулахаар Д.Амарбаясгалан дарга хэлээ.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүнээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн  мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх I үе шатанд “1.Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тус тус заасан байдгийг тэрбээр дурдав.

Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй.” гэсэн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент шинэ тутам бүрдэж, улмаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлаад байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдсан.

Тус стратеги төлөвлөгөөний 1 дэх зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр заасан бөгөөд хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс суурь нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах юм хэмээв.

Иймд Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар захирамжаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулан, 16 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Улмаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн санаачлан боловсруулсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улс өргөн мэдүүлжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгасан болохоо дэлгэрэнгүй танилцуулсан.

Хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох, хуулиар хүний эрхийг хязгаарлах нөхцөлд тавигдах шалгуурыг хуульчлах бөгөөд үүнд, гагцхүү хуулиар хязгаарлах, үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгод нийцсэн байх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, ялгаварлан гадуурхаагүй, жендэрийн мэдрэмжтэй байх, тохирсон арга, хэлбэр ашигласан эсэхийг дүгнэж, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд төслийг өргөн мэдүүлэхийн өмнөх шатанд буцаах зохицуулалтыг тусгажээ.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг илүү өргөн хүрээнд буюу төсөв, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцохоор тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүний санаачлан боловсруулж буй хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газар, эсхүл судалгаа, шинжилгээний байгууллага, судлаач зардлын тооцоог хийх нь зүйтэй хэмээн төсөл санаалагчид үзжээ.

Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах тохиолдолд тухайн төсөл нь анх батлагдсан хууль болон дагалдаж буй хуулийн төслийнхөө үзэл баримтлал, агуулгад нийцсэн байх шаардлагыг төсөлд тусгасан байна.

Хууль тогтоох онцгой бүрэн эрхийг Улсын Их Хуралд хадгалах хүрээнд түүнийг хязгаарласан аливаа зохицуулалтыг засч залруулахаас гадна захиргааны хэм хэмжээний акт гаргах эрх олгосон хуулийн төслийн зохицуулалтад тавих шаардлагыг өндөрсгөж, зөвхөн хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилгоор хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд гаргадаг байхаар хязгаарлахаар тусгасан хэмээн Д.Цогтбаатар гишүүн танилцуулав.

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах хүрээнд хийж буй зохицуулалтуудын талаар үргэлжлүүлэн танилцууллаа. Холбогдох төрийн байгууллага, иргэд, олон нийтээс хуулийн төсөлд өгсөн саналын товьёг, тухайн саналыг хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх нэг бүрчилсэн тайлбар, үндэслэлийг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад тусгадаг байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. 

      Иргэд, олон нийтээс ирүүлсэн саналыг төсөлд тусгасан, эс тусгасан талаарх тайлбарыг хууль тогтоомжийн төслийн танилцуулгад нэг бүрчлэн оруулдаг байх, уг шаардлага хангагдсан эсэхийг өргөн мэдүүлэхээр ирүүлсэн төслийн бүрдүүлбэрийг хянах хүрээнд нягтлан үздэг байх, шаардлага хангуулахаар буцаадаг байх нь зүйтэй хэмээн үзжээ.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд төсөлд дараах зохицуулалтыг тусгасан болохыг Д.Цогтбаатар гишүүн илтгэлийнхээ үеэр танилцуулсан. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох байгууллага хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг зохицуулж буй хууль тогтоомжид хийдэг байхаар, бусад хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээг Засгийн газраас үүрэг болгосны дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр тусгажээ.

Тав ба түүнээс дээш жил дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн найруулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд биелэлтийн үр дагаврын үнэлгээг хийж, хуульд заасны дагуу үнэлгээний үр дүнг хэлэлцүүлсэн байх шаардлагатай хэмээн үзжээ.

Ажлын хэсэг, ажлын дэд хэсгээс хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шатанд гадаад улс орнуудын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа,  хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагаар Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгүүлсэн болохыг танилцуулсан юм.

Мөн хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын d.parliament.mn цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулж, төслийн зүйл, хэсэг заалт бүрээр саналаа гаргах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хэмээлээ. Хуулийн энэхүү төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжээгүй гэлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод өдөртөө 9 хэм дулаан байна

    Улаанбаатар хотод өдөртөө 9 хэм дулаан байна