• 0
  • 479

Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны хууль л хамгаална

Ж.Эрхэмбаатар: Дэлхийн худалдааны дайны эрсдлээс Монголыг худалдааны хууль л хамгаална

Дэлхий дахинд тэргүүлэх гүрний байр сууриа хадгалах, нөлөөллөө нэмэгдүүлэх өрсөлдөөн АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн “худалдааны дайн” өргөжин БНХАУ төдийгүй бусад бүхий л улсын худалдаанд тавигдах тарифыг нэмэгдүүлснээр дахин хурцдаж эхэллээ.

Энэ нь зөвхөн хоёр улсын харилцаанд нөлөөлөөд зогсохгүй, олон улсын худалдааны тогтолцоо, түүхий эд бараа материалын үнэ, нийлүүлэлт, тээвэр логистик сүлжээ зэрэгт хүчтэй цохилт болж байна. Үүний нотолгоо болж томоохон биржүүдийн индекс, хувьцааны үнэ хэдэн өдөр дараалан тасралтгүй унаж хаагдлаа. Худалдааны дайны сүүдэр дор Монгол Улсад ямар эрсдэл учрах вэ? Олон улсын геополитикийн харилцаанд нэг зэвсэг болж хувирсан худалдааны хориг, тарифын дэглэмд бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ? -

- Энэ сэдвийг хүчтэй хөндөж, байр сууриа илэрхийлж буй хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн манай улсад ямар байдлаар хамааралтай вэ?

-Энэ зөвхөн хоёр улсын хоорондын асуудал биш болоод удаж байна. Дэлхийд тэргүүлэгч хоёр том улсын хоорондын худалдааны тэнцвэрийг хангах, өндөр технологийн бүтээгдэхүүн, түүнд шаардлагатай түүхий эд, үйлдвэрлэлийн технологийн хамаарлыг бууруулах өрсөлдөөн улам өргөжөөд олон улсын худалдааны тогтолцоог үндсэндээ “нурааж” өөрийн улсын эрх ашгийг тэргүүлэх байр сууринд тавьж, бүхий л улс руу чиглэсэн худалдааны бодлого болж хувирлаа. Монгол Улс ч үүнд хамаарч байна. Далайд гарцгүй, хоёр хөршөөсөө хэт хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд хүчтэй цохилтод өртөх нь гарцаагүй. Тиймээс бид олон улсын худалдааны бодлогын өөрчлөлт, түүний үр дагаврыг анхаарч, экспортын болон импортын бараа эргэлтийн аюулгүй байдлыг хангах худалдааны бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчныг яаралтай бий болгох шаардлагатай байна.

-Манай улсын худалдааны бодлого хааш чиглэж, хууль энэ бүхэнд яг ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Бид чинь түүхэндээ хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чаддаггүй, гаднаас л авдаг, байнгын гачигдалтай, бусдаас хамаарсан, өөрсдөө үйлдвэрлээд өрсөлдөх чадавх муутай, хавчигдмал байдалд амьдарч ирлээ шүү дээ. Худалдааны энэ эмзэг байдлаа хамгаалах, тэнцвэртэй, харилцан адил нөхцөлөөр хангагдах, худалдааны бодлого, үйл ажиллагаанаас үүдэн гарах маргаанаа шийдвэрлүүлэх зорилгоор Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэгдэн орж Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Гэтэл Дэлхий худалдааны байгууллагаас тогтоосон худалдааны зарчим, хэм хэмжээ, зах зээлийн либералчлах хэлэлцээ, гишүүд хоорондын худалдааны бодлого, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоо үр ашигтай байж чадах эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Энэ нэн шинэ дэглэмд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад худалдааны хуулийн зорилго чиглэх ёстой.

-Худалдаанд тавих тарифыг нэмэгдүүлж, түүгээр дамжуулж өөрийн эрх ашгийг хамгаалахыг зорьж байна. Тэгвэл манай улс тарифын зохицуулалтаа хэрхэн шийдэж байна вэ?

-Маш чухал асуулт байна. Бид худалдааны тарифын үр ашигтай, уян хатан, зорилгодоо нийцсэн тогтолцоогүй гэж хэлж болно. Нэг жишээ хэлэхэд өнгөрсөн жил цемент, гурилын хэрэгцээг хангахуйц барааны хомсдол үүсэж, үнэ огцом өссөнтэй холбоотойгоор Засгийн газар импортын татварыг тэглэх санал гаргасан. Энэ саналыг тойрсон багагүй ч улс төр өрнөөд авсан. Худалдааны салбарт маш олон тоглогч, оролцогч байдаг. Тэдгээр бүгд л өөр өөрийн эрх ашигтай. Түүнийгээ хамгаалах нь зүйн хэрэг. Засгийн газрын хувьд иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэрийг цаг алдалгүй гаргаад явах учиртай. Гэтэл тийм эрх зүйн орчин байхгүйгээс багагүй улс төржилт, лобби, эрх ашиг нь хөндөгдсөн хэсгийн эсэргүүцэл дундуур УИХ-аар оруулж, хуульд өөрчлөлт оруулж байж шийдвэрлүүлсэн. Шийдвэр гаргах процесс маш хүндрэлтэй, удаан болсон. Гэтэл зах зээл, эрэлт хэрэгцээ гэдэг хурдтай өөрчлөгдөж байдаг зүйл. Улирлын хамааралтай, стратегийн ач холбогдолтой түүхий эд, бараа материал байдгийн хувьд цемент, гурилын импортын татварыг сэргээх, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах ёстой гээд салбарын яам төдийгүй бизнес эрхлэгчид бүхий л мэдээллийн хэрэгслээр яриад явж байна. Тарифын зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгосноор дээрх асуудал шийдэгдэх юм.

-Худалдааны бодлогын өөрчлөлт дотоодын үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Худалдааны бодлого зөвхөн үйлдвэрлэгчдийн хамгаалахад чиглэдэггүй. Худалдааны харилцаанд маш олон оролцогч талууд байдаг. Гадаад улс орнууд, бүс нутгийн болон олон улсын байгууллагууд, үйлдвэрлэгчид, импортлогч, экспортлогч, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, эцсийн хэрэглэгч төдийгүй тээвэр логистикийнн гэх мэт бусад салбарт ч нөлөөлж байдаг. Тодорхой тохиолдол, үүссэн нөхцөл байдал бодит үнэлгээ хийн Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлж, зохицуулалтын аргыг (тариф тогтоох) тодорхойлж хэрэглэгч төдийгүй дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах тэнцвэртэй механизм дээр суурилсан байх ёстой.

-Тарифын бодлого хэрэгжүүлэхэд анхаарах гол асуудлууд?

-Эхний ээлжид бодлогын уялдаа, судалгаанд үндэслэсэн шийдвэр байх ёстой. Тариф нэмэх эсвэл бууруулах бүрд холбогдох яамд, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн төлөөлөл оролцоог хангасан нээлттэй зөвлөлдөх процесс хэрэгтэй. Мөн тарифын нөлөөлөлд мониторинг хийх тогтолцоо байхгүй нь том дутагдал юм. Монголын худалдааны бодлого илүү уян хатан, өгөөжтэй байхын тулд тарифын зохицуулалтыг ил тод, хариуцлагатай болгох хэрэгтэй. “Тарифын зөвлөл”-ийн шийдвэрийг олон талын төлөөлөл хэлэлцдэг байх, бодлого боловсруулалт судалгаа, өгөгдөлд тулгуурлах ёстой. Мөн үндэсний үйлдвэрлэлээ зөв хамгаалж, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал.

-Гэтэл зарим оронд шийдвэр гаргах хурд маш өндөр байдаг шүү дээ?

Тийм ээ. АНУ-д Ерөнхийлөгч нь зарлиг гаргаад тарифт өөрчлөлт оруулаад явж байна. Хятад, Орос хоёрын хувьд ч ялгаагүй. Тэдний худалдааны хууль “эдийн засгийн болон улс төрийн ашиг сонирхлоо хамгаалах зорилготой” гээд шууд тусгасан байдаг. Тэгэхээр тэд эдийн засгийн ашиг хараад биш, улс төрийн бодлогодоо нийцүүлж худалдаа хийх, зогсоох, тариф өөрчлөх шийдвэр гаргаж чаддаг.

-Монгол Улс ийм нөхцөлд хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

-Дэлхий даяар худалдааны дайн өрнөж байгаа үед бид хөндлөнгөөс харж суух биш, өөрийн тогтолцоогоо бэхжүүлэх шаардлагатай. Бидэнд эдийн засгийн аюулгүй байдлаа хангах хууль эрх зүйн орчноо бий болгох, шийдвэр гаргах хурд хэрэгтэй байна. Энэ бол ганц нэг барааны асуудал биш, үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх хэрэгтэй сэдэв.

-Боомтын сэргэлтийн бодлого худалдааг дэмжсэн ч бас дутагдалтай гэж үзэж байна уу?

-Боомтын сэргэлтийн бодлого бол зөв эхлэл. Гэвч энэ нь худалдааны харилцааны зөвхөн дэд бүтэц, ложистикийн хэсгийг хамарсан бодлого. Үйлдвэрлэл, өрсөлдөөн, тариф, гадаад зах зээл, гэрээ хэлцэл, стандарт зэрэг худалдааны бүх харилцааг хамарсан цогц бодлого, хууль хэрэгтэй байна. Энэ бол дараагийн том алхам байх ёстой. Дахин хэлье. Худалдаа бол өнөө үед зүгээр нэг бараа солилцох харилцаа биш. Энэ бол геополитикийн зэвсэг болчихоод байна. Дэлхийд худалдааны дайн болж байна гэж үзвэл бид хуульгүй, хамгаалалтгүй, тогтолцоогүй байх нь маш том эрсдэл юм. Тиймээс Монгол Улс яаралтай Худалдааны хуультай болох ёстой.

-Манай улс Худалдааны хуультай болох гээд өнгөрсөн 32 жил судалжээ гэж байна. Тэгвэл яаг юунаас эхлэх ёстой вэ?

- Худалдааны хуультай болоод авъя гээд олон ч ажлын хэсэг ажиллаж байж. Гэвч үр дүн байхгүй. Худалдааны яам байгуулж үзсэн ч татан буулгаад авсан. Бидний сонгон авч судалгаа хийсэн 8 улс бүгд худалдааны яамтай байгаад зогсохгүй бодлогын хамгийн чухал яам нь байна. Дэлхийн түүх чинь ерөөсөө худалдааны түүх юм байна. Худалдааны замаа хамгаалах, зах зээлээ хамгаалах, татвар, алба гувчуур төлөгчид, тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчдийг өөрсдийн хяналтад байлгах зорилготой дайн бүх цаг үед болж л байж. Их Монгол Улсын үед энэ ач холбогдлыг олж харж чадсанаараа худалдааг дэмжин их ашиг олж, хүчирхэг улсыг байгуулж байжээ гэдэг түүхчид. Бидэнд түүхэн уламжлал бол бий.

 

 

 

 

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

    Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна