УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2025.04.28) 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болов.

      Энэхүү хүндэтгэлийн ёслолд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Парламентын түүхэнд холбогдох энэхүү үйл явдлыг нээж Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Хаврын адаг сарын шинийн нэгний, Дашнямтай билигт сайн өдөр тохиож байгааг тэмдэглээд “Орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын 10 дахь даргаар сонгогдон ажиллаж байсан Миеэгомбын Энхболд даргын хөрөг зургийг Төрийн ордонд хүндэтгэн байрлуулж байна.

     Энэ ёслолын арга хэмжээний эзэн Миеэгомбын Энхболд Та бол Улсын Их Хуралд 4 удаа сонгогдож, 2012-2016 онд Улсын Их Хурлын дэд даргаар, 2016-2019 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан туршлагатай парламентч бөгөөд энэ цагийн парламентын түүхэнд тодоор тэмдэглэгдэх гавьяатай хүн. М.Энхболд дарга бол ардчилал, өөрчлөн байгуулалт эхэлсэн 1990 оноос МАН-д элсэн орж намын бүх шатны сонгуульт албан тушаал хашиж, тус намын даргаар 2 удаа сонгогдон ажилласан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн, төв шударга, төлөв тулхтай улс төрч юм” гэлээ.

Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагыг тэргүүлэн ажиллахдаа хүний хөгжлийг тэргүүнд тавьж, эдийн засгийн үр шимийг хүн бүрд хүртээхэд ихээхэн анхаарч ажилласан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тухайлбал хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт “Шинэ гэр бүл”, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай”, “Эрүүл монгол хүн”, “40000 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Ахмад настан, алдар цолны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрүүдийг гаргаж байсныг тэмдэглэлээ.

“Эрчим хүч” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьж байгуулан сумын төвүүдийг эрчим хүчээр хангах, зогсонги байдалд байсан “Мянганы зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж аймгийн төвүүдийг авто замаар холбох, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих эхлэлийг тавьсан зэргийг онцлон дурдлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Шинэ цагийн парламентад ёсыг хөгжүүлэхэд оруулсан хүчин зүтгэлийн тань гэрч болж, эрхэм Таны хүндэт хөргийг Төрийн ордонд байрлуулж байна. Танд болон таны гэр бүлд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд "Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, гишүүд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсийн хөрөг зургууд дунд миний хөрөг зургийг байрлуулж байгаад баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хувь хүний хувьд, Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан” гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан үе маань их онцлогтой байсан хэмээгээд “МАН цөөнхөөс олонх болж, төрийг эрхийг барих үед улс орны санхүүгийн нөхцөл хүнд, эдийн засаг -1.4 хувьд хүрч доройтсон байлаа. Бид нэн тэргүүнд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох чиглэлээр ажиллан, ОУВС болон хандивлагч улс орнуудаас дэмжлэг туслалцаа хүсэж, хоёр жилийн дотор хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5.7 хувь хүргэн өсгөж байлаа” гэв.

Ийнхүү өнөөдрийн хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирсэн зочдод чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм. Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд нар хөрөг зургийг тогтоон байрлууллаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

    Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ