Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав

Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.09)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

     Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсныг мэдээлсэн юм. Мөн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.9 хувь нь дэмжсэнээр хууль батлагдав.

Ингээд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хийв. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарим санал хууль, тогтоолын төслийн заалт хооронд зөрчил үүсгэсэн байна гэж үзэн Байнгын хорооны хуралдаанаар дахин санал хураалт явуулсан байна.

Зөрчлийг арилгах томьёоллуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 2/3-оос доошгүй нь дэмжсэн тул хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэг буюу Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмж оруулах 14.3 дахь хэсгийг “Олон улсын жишиг зарчмыг баримтлан Монгол банкнаас баталсан нөхцөл шаардлагыг үндэслэн энэхүү хуулийн 14.1.3-д заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтооно” гэж өөрчлөх, мөн Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дүгээр зүйлийг хуулийн төсөлтэй нийцүүлэх тухай зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулжээ.

      Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Р.Сэддорж, Б.Батбаатар, Х.Булгантуяа, С.Эрдэнэбат, Ж.Баярмаа, Э.Болормаа, С.Замира, Д.Жаргалсайхан нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, одоо мөрдөгдөж байгаа зохицуулалтаар хар жагсаалтад орсон зээлдэгчдийн тухай, уг жагсаалтын үйлчлэл ямар байгаа, зээлийн хүүг буурахад хэрэглэгчдийн зээлийн түүхийн оноо ямар хэмжээнд нөлөөлөх, тэтгэврийн зээлийн шаардлагыг чангаруулж, өр, орлогын харьцааг дээшлүүлсэн журмыг дахин өөрчилж өмнөх нөхцөлийг сэргээх, мөн малчдын зээлийн хүү, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөн асуулт тавьж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат зээлийн хүүг бууруулахын тулд эхний ээлжинд авах арга хэмжээний тухай, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэтгэврийн зээлийн нөхцөлийн талаар шийдвэр гаргах хугацаагаа Монголбанк наашлуулах боломжтой эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар зээлгүй хүмүүсийн оноог хэрхэн тооцох талаар асуусан бол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа онооны тогтолцоо иргэдийг заавал зээл авах нөхцөл рүү түлхдэг учир тэдний санхүүгийн боловсролыг сайжруулах шаардлагатайг онцолж, ахмад настнууд аваад сурчихсан, хэмжээд тооцоод сурчихсан тэтгэврийн зээлийн нөхцөл журамд Монголбанк гар хүрч, гэнэтийн шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат эрсдэлгүй зээлийн хүү бага байх ёстойг анхааруулж, арилжааны банкуудад байршуулсан Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн тодорхой хувийг тэтгэврийн зээлийн эх үүсвэрт ашиглах боломжтой эсэх, мөн иргэдийн дансан дахь мөнгөний хэмжээг харгалзан хүү тогтоож байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа тэтгэврийн зээлийн журмыг өөрчлөхөд хүргэсэн өр, орлогын харьцааны хүндрэлтэй нөхцөл үүссэн эсэх, зээлийн бодлого болон онооны систем ядуурлын түвшинд яаж нөлөөлөхийг, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа санхүүгийн систем дэх Монголбанкны оролцоог бууруулах үүднээс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бүтцэд зээлийн түүхийн оноо тооцох журам, зохицуулалтын хариуцуулах, мөн хувь хүний мэдээллийг хамгаалах харилцааг хэрхэх талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн С.Замира зээлийн төлбөр дуусахад хар жагсаалтаас хасах зохицуулалт хэрэгжүүлэх, хүүгийн дээд хязгаарыг Засгийн газраас тогтоох, малчдын болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар асууж, мөнгөний ханшийг тогтвортой байлгах чиглэлээр Монголбанк үр дүнтэй ажиллаж чадахгүй байгааг шүүмжилсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан мөн Монголбанкыг шүүмжилж, иргэдийн хадгаламж буюу зээлийн эх үүсвэр 26 хувиар өсөөд байхад хүү яагаад буурахгүй байгааг асууж, энэхүү эх үүсвэрийн өсөлтийг хүү бууруулах тохируулгад нөлөөлүүлэх боломжийн талаар асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан санхүүгийн хэрэглэгчдийн мэдээллийг хөтөлж, оноо тооцох үйлчилгээ эрхэлж буй “Сайн скор”, “Бүрэн скор” компаниуд өнгөрсөн онд 20.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь Монголбанк зээлийн мэдээллийн санг хөтөлж байсан жилийн 6.0 тэрбумын зардлаас хавьгүй өндөр байгааг дурдаад, тэдгээр компаниуд мэдээллийн үйлчилгээнийхээ өртгийг хуваалцахгүйгээр хэрэглэгчдэд үүрүүлж, өндөр үнэ тогтоож, олигопол үйл ажиллагаа явуулж болзошгүйг анхааруулсан юм. Тэрбээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо байхгүй, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо салбарын үйлчилгээ эрхлэгчдийнхээ эрх ашгийг хангах, системийг хэвээр хадгалах бодлого явуулж буйг шүүмжлэн, Монгол Улсын бүх иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон хэмээлээ. Иймд санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, энэ тухай хуулийн төсөл боловсруулах асуудлаар санал боловсруулж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хуулийн төсөл санаачлагч Э.Батшугар хариулахдаа, зээлийн түүхийн оноог хөтөлснөөр зээлдэгчдийн эрсдэлийн түвшин тодорхойлогдож, энэ талаар судалгаа явуулах банкны зардал багасан хүү буурах боломж бүрдэхийн зэрэгцээ сайн түүхтэй зээлдэгчдийн авах зээлийн нөхцөл сайжирч, хүү төлбөрөө алхам алхмаар бууруулаад явах боломжтой болно гэсэн юм. Мөн зээлдэгчийн оноо тодорхой байх учир барьцаа хөрөнгийн шаардлага буурна гэдгийг тэрбээр онцолж, тэтгэврийн зээл эрсдэлгүй, тогтмол автоматаар төлөгдөөд явдаг учир хүү нь бага байх ёстой гэж үзэж байгаагаа хэллээ.

Тэрбээр, зээлийн хүү тогтоход эх үүсвэрийн буюу хадгаламжийн хүүгийн зардал 63 хувиар, эрсдэлийн болон үйл ажиллагааны зардал нийтдээ 27 хувиар нөлөөлж байгааг мэдээлээд, инфляц болон макро эдийн засгийн бусад суурь нөхцөлтэй уялдаатай эх үүсвэрийн нөлөөлөлд тохируулга хийхэд түвэгтэй, харин эрсдэлийг бууруулах, урсгал зардлыг багасгах зэргээр үлдэх 27 хувьд тодорхой хэмжээний тохиргоо хийж, хүүг бууруулах боломжтойг дурдав.

Олон улсын судалгаанаас үзэхэд онооны систем шилжсэнээр зээлийн хүү дунджаар 3.2-3.8 хувь буурсан үзүүлэлттэй байгааг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар танилцуулаад, санхүүгийн хүртээмж нэмэгдэж, иргэдийн боловсрол сайжран, эрсдэл буурах зэрэг олон давуу талтайн зэрэгцээ одоо хөтөлж буй зургаан жилийн хар жагсаалт байхгүй болно гэдгийг онцоллоо.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна

    Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна