• 0
  • 255

Төрийн банк: Модыг мод(а) болгоё

Төрийн банк: Модыг мод(а) болгоё

Төрийн банк 2021 оноос хойш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Аяны хүрээнд хүрээнд улс орны өнцөг булан бүрд байрлах Төрийн банкны 500 салбар нэгжийн 4000 ажилтан Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 30 гаруй нэр төрлийн  20,000 гаруй мод суулгаж, суулгац нэг бүрээ арчлан хамгаалсаар байна. 

      Энэ хаврын тухайд, Төрийн банкны бүхий л салбар нэгж он оны мод тарих “буухиа”-гаа үргэлжлүүлсэн бөгөөд банкны төвийн ажилтнуудын төлөөлөл тавдугаар сарын 14-ний өдөр улиас, шар хуайс, агч зэрэг гурван төрлийн 100 гаруй модыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Таширын аманд суулгалаа. 

Төрийн банк нь Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулагдсан 2022 оноос эхлэн банк хоорондын шимтгэлийн дүнгээс тодорхой хувийг тус санд хуримтлуулж, төвлөрүүлсээр ирсэн. Одоогийн байдлаар банкнаас санд төвлөрүүлсэн шилжүүлгийн дүн 3.34 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах ногоон байгууламжийг тохижуулахад зарцуулж байна. Мөн экологийн боловсрол олгох томоохон төслүүдэд хөрөнгө оруулснаас гадна нийслэлийн гурван дүүргийн таван байршил, орон нутгийн таван бүсэд ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийгээд байна. Үүнийг нийтэд нь тооцвол, Төрийн банк 77.89 га талбайд 218.7 мянган мод тарьж, хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулсныг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас онцолж байна.

Мөн нэгэн тоо баримтыг дурдахад, “Модыг мод(а) болгоё” уриан дор банкны хамт олны тарьж ургуулсан мод болоод сангаар дамжуулан ургуулсан модод хүлэмжийн хийн ялгаруулалтыг 1,094.2 тонн нүүрсхүчлийн хий (СО2)-ээр шингээж, та бидэнд цэвэр агаар бэлэглэж байна.

   Үүгээр зогсохгүй банкны хэмжээнд цаасны хэрэглээг бууруулах, ажилтны автобус аялуулах, авто баазаа цахилгаан машинаар шинэчлэх, ажилтнуудын зайнаас ажиллах нөхцөлийг дэмжих зэргээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2024 онд 877.87 тонн СО2 -оор бууруулжээ. Энэ бол Төрийн банк хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах дэлхий нийтийн зорилтод бодит хувь нэмрээ оруулж буйн тод илрэл юм.  

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаар хөрсний бохирдол, цөлжилт, шар шороон шуурга, тэдгээрээс шалтгаалсан үр дагаврууд эдийн засгийн өсөлтөд сөрөг тусгалаа үзүүлж, тогтвортой өсөлтөд эрсдэл учруулсаар байна. Тиймээс байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар эдийн засгийн өсөлтийг түүчээлэхийн тулд Төрийн банк жил тутам тогтвортой, ногоон санхүүжилтийнхээ хэмжээг өсгөсөөр байна. Тухайлбал, тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын үлдэгдэл 2024 онд өмнөх оноос 92.9 хувиар нэмэгдэж, 178.0 тэрбум төгрөгт буюу түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. 

Цаашид Төрийн банк тогтвортой хөгжлийг эрхэмлэгч үндэсний тэргүүлэгч банк болохынхоо хувьд,  тогтвортой, ногоон санхүүжилтийн хэмжээг өсгөхөөс гадна хамт олныхоо идэвх оролцоогоор байгальд ээлтэй, ногоон шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хүрээлэн буй орчин,  нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээ үргэлжлүүлсээр байх болно. 
 

Итгэл төгс - Ногоон ирээдүй
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ах, дүү нар МУУДАЛЦЖЭЭ

    Ах, дүү нар МУУДАЛЦЖЭЭ