“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр (2025.05.19) “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Улсын Их Хурлын гишүүн, ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хэлэлцүүлгийг чиглүүлж, оролцогчдод хөтөлбөр, мэдээлэл, дэгийг танилцуулав. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нар ажиллаж байгааг дурдаад, Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. 

     Хүний эрхийн дэд хорооны дарга илтгэлдээ сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2016-2025 оны эхний хагас жилийн байдлаарх ялгаварлан гадуурхалт үйлдэгдэж буй нөхцөл байдлын талаарх тоо баримтыг танилцуулсан. Тухайн хугацаанд эрх бүхий байгууллагад ялгаварлан гадуурхалтад өртсөн гэх гомдол, мэдээлэл 186  бүртгэгджээ.

Тодруулбал, үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхагдсан гэх 15, хэл, зан заншлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 2, насаар ялгаварлан гадуурхагдсан гэх 12, хүйсээр ялгаварлан гадуурхагдсан гэх 7, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 5, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 77, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхагдсан гэх 4, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхагдсан гэх 30 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Мөн шашин шүтлэгийн улмаас ялгаварлан гадуурхагдсан гэх 2, үзэл бодол, боловсролын түвшнээс үүдсэн ялгаварлан гадуурхалтад өртсөн гэх 28 гомдол, мэдээлэл бүртгүүлсэн байна. Эдгээрээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэдий ч хэрэгсэхгүй болгосон байна. Монгол Улсад ялгаварлан гадуурхалтын хэргийг шийдэж байгаагүй гэдгийг дээрх баримт илэрхийлж байгаа аж. Иймд олон улсын жишгийн дагуу, хүний үндсэн эрхийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь зохистой талаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон нийттэй зөвшилцөх шаардлага үүсэн хэмээн С.Эрдэнэболд гишүүн дурдсан.

     Ялгаварлан гадуурхах хандлага нь хүний үндсэн эрхэд халддаг бөгөөд хүнийг ямар нэгэн нийгмийн бүлэгт харьяалагддагийнх нь төлөө ялгаварлан гадуурхах, түүнийгээ туйлширсан байдлаар илэрхийлж буй үйлдэл Монгол Улсад түгээмэл байгааг С.Эрдэнэболд гишүүн тэмдэглэв. Иймд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар: “Цөөнхийн эрхийг хамгаалах: Ялгаварлан гадуурхахын эсрэг цогц хууль тогтоомж боловсруулах практик гарын авлага”-ыг боловсруулж, НҮБ-ын гишүүн орнуудыг тус гарын авлагын дагуу ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц зохицуулалт бүхий хууль тогтоомжтой болох зөвлөмж гаргасан байна.

Бие даасан хуультай болсноор ялгаварлан гадуурхалтын ойлголт, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийн ойлголт, хамрах хүрээ, хуулиар заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хууль зөрчигчид хүлээх хариуцлага, хохирогчийг хамгаалах, хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх асуудал, гомдол гаргах болон гомдлыг шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримтыг үнэлэх асуудал, хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдүүдийн чиг үүрэг, бүрэн эрх, хариуцлагын тухай зэрэг асуудлыг тодорхойлох ач холбогдолтой бөгөөд хэрэгжилт, ухамсар соёл бүрдэх боломжтой гэж үзсэн гэв.

Илтгэлийнхээ төгсгөлд Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд Улсын Их Хурлын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах хүрээнд хэлэлцэж буй хууль тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн төсөл, Хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын 2024 оны 112 дугаар захирамжаар байгуулагдсан Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн хэлэлцүүлгийн оролцогчдод Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын байнгын уулзалт-хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгч, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоохын төлөө хамтдаа ажиллахыг уриалсан юм.

Цахим орчин, нийгмийн сүлжээнд өөрөөс нь өөр үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхээ эдэлсний төлөө хэн нэгнийг дайрах, доромжлох, гутаах асуудал гарч байгааг анхаарах шаардлагатайг илтгэгч Д.Оросоо тайлбарласан. Түгээмэл байдаг энэ үйлдэл нь үнэн хэрэгтээ ялгаварлан гадуурхалт бөгөөд мэдээллийн урсгалыг сааруулах, улмаар оюун санаа, нийгмийн хөгжилд сөрөг нөлөөтэй байдаг гэв. Тиймээс нийгмийн оролцогч бүрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, хамгаалах нь чухал тул энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийж, дүгнэх, энэ эрхийг хангах, хамгаалах арга хэмжээг тодорхойлох шаардлагатай гэв. 

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын ерөнхий прокурорын газар, төрийн захиргааны төв байгууллагууд, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад агентлаг, Монголын хуульчдын холбоо, Дотоод хэргийн их сургууль, ерөнхий боловсролын байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд оролцсон юм. Дээрх илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, илтгэгчид болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, тодруулга, тайлбар авав. Мөн ялгаварлан гадуурхалт ба хүний эрх сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, холбогдох санал, шийдлээ танилцуулж байсан. 

       Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун үг хэлэв. Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль эрх зүйн орчин шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлээд энэ чиглэлээр нарийвчилсан судалгаануудыг өргөн хүрээнд хийж, бүх талын оролцоотой хэлэлцүүлгүүд, зөвлөлгөөнийг зохион байгуулсны үр дүнд цогц шийдэл боловсруулах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд үр дүнтэй хамтран ажиллахыг хүсээд, оролцогчдод талархал илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гал түймрийг бүрэн унтраалаа

    Гал түймрийг бүрэн унтраалаа