УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.05.30) Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

     Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн оролцоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 330 сум, хороо бүр нийгмийн ажилтантай болсныг дурдлаа. УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхдугаар чуулганаараа хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөгөө баталсан бөгөөд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлийн хууль тогтоомжуудыг сайжруулах талаар ажлын хэсгүүд байгуулагдсаныг онцлов.

УИХ-аас хүүхдийн эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж, санхүүгийн боловсрол, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр “Үдийн хоол” хөтөлбөрийг бага ангиар зогсохгүй дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулах талаар ажиллаж байгааг дурдав. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг уялдуулах бүрэн боломжтойг танилцууллаа.

Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд орон нутгийн сургуулиудад цахим орчны техник, хэрэгслийн хүрэлцээг сайжруулахаар анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэлээ. Мөн санхүүгийн боловсролын хүрээнд УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсролын суурь мэдлэгтэй болох, зөв дадал, чадварт суралцах зорилготой LEVEL-UP хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо. Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд УИХ-ын ажлын хэсгүүд хамтран хөтөлбөр гарган ажиллаж буйг танилцуулав.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы зүгээс Монгол Улс хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн анхны орнуудын нэг бөгөөд шинэ парламентын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн эрхийг хангах чиглэлээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагын зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-тай нягт хамтран ажиллаж эхэлснээ дурдаад хүүхэд бүр эхийн хэвлийд байхаас насанд хүрэх хүртэл хугацаанд эрүүл өсөн бойжиход анхаарал хандуулах шаардлагатайг тодотгов.

     Тийм ч учраас “Үдийн хоол” хөтөлбөрийг бүх ангийн сурагчдыг хамруулах нь чухал гэлээ. Мөн дижитал шилжилтийн хүрээнд хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгах, англи хэлний чадварыг дэмжих чиглэлд хамтран ажиллаж буйгаа дурдлаа. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг зорилтот бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, оролцоог дэмжих чиглэлд ажиллаж байгаа талаар ярилцсан бол “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг бүтэн өнчин хүүхдийн халамж болон эцэг эхчүүдийн үл хайхрах асуудлын талаар хөндөв. Ийнхүү хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн зүгээс УИХ хүүхдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж эхэлсэнд талархалтай байгаа бөгөөд шинэ парламентын үйл ажиллагаа, стратеги төлөвлөгөө бүрэн хэрэгжихэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Улаанбаатар хотод өдөртөө 15 хэм дулаан байна

    Улаанбаатар хотод өдөртөө 15 хэм дулаан байна