Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдаж амь насаа алдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, 10 дугаар сарын 05-ны өдрийн 01:35 цагт энэхүү осл гарч бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 01:56 цагт очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашиныг мөргөсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн Ц /22 настай, эрэгтэй/-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгч, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч Ч /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
1
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
