Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Vitality Running World Cup” тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг шигшээ 4-т үлдлээ.
Тус тэмцээний эхний шат энэ сарын 21-26-нд болсон бөгөөд Монгол Улсын баг 700 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.Тэмцээн гурван үе шаттай бөгөөд хоёрдугаар шат 9-р сарын 28-наас аравдугаар сарын 3-нд явагдаж дүнгээ гаргалаа. Харин сүүлийн шат аравдугаар сарын 5-10-нд болох юм.
Уг тэмцээнд 13 болон түүнээс дээш насныхан “Running World Cup” аппликейшнд бүртгүүлснээр оролцох боломжтой. Тэмцээний үеэр гүйхдээ “Strava”, “Adidas Running”, “Health App”, “Google Fit”, “FitBit”, “Garmin”, “Under Armour”, “Pacer” гүйлтийн aппликейшны аль нэгийг хэрэглэж, гүйлтээ баталгаажуулах юм.

Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
