Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна

Х.Нямбаатар: Хороо, дүүрэг, нийслэлийн ажлууд харилцан уялдаатай явж байж иргэд аль болох таатай орчинд амьдарна

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт дүүрэг, хороодын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 150 хүн оролцов.

Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Хотын дарга Х.Нямбаатар анх удаа дүүрэг, хороодын Засаг дарга нартай өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахдаа хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн.

Тухайлбал, нийслэлийн явган хүний зам талбайг чөлөөлөх, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллах, эвдэрч муудсан хашаа, хайсыг буулгах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хурсан хог хаягдал, төмрийн сэгийг цэвэрлэх, золбин нохой, муурын судалгааг гаргаж, асуудлыг цэгцлэх, дулаалгын төсөлд хамрагдах иргэдийн гэр болон амины орон сууцны нөхцөлийг тодорхойлох, хотын соёлыг бий болгох, аялал жуулчлалыг дэмжсэн арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллах зэрэг олон талт үүрэг даалгаврыг анхны уулзалтаар өгч байсан. Өнөөдөр эдгээр үүрэг даалгаврыг биелэлтийг дүгнэж, дараагийн асуудлуудаа хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хорооны Засаг дарга бүр тухайн хорооны нутаг дэвсгэрт тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдэх гарц гаргалгааг ярьж байна. Жишээлбэл, явган хүний зам, авто зам, орон сууцны засвар шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины зогсоол, ногоон байгууламжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Бид дөрөвдүгээр сарын эхээр анхны уулзалтаа хийж, эхний ээлжийн үүрэг даалгавруудыг өгч, тодорхой санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдсэн. Эдгээр ажлын үр дүнг хэлэлцэж, мөн дутуу ажлуудаа гүйцээх асуудлыг өнөөдөр хэлэлцлээ. Улаанбаатар хотод 204 хороо болон есөн дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нийлээд бүх тулгамдсан асуудлаа харилцан уялдаатай шийддэг, харилцан хяналт тавьдаг менежмент рүү орж байна. Газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх гээд бүх асуудлаа хамтдаа шийдэж, ажлаа эрчимжүүлэхийн тулд ажиллаж байна. Хот бол хүнийг төрсөн цагаас нь эхлээд л эмнэлэг, цэцэрлэг, сургууль, ажлын байр, амьдрах орчин гээд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж явдаг нэг том байгууллага.

Энэ том байгууллагын хүмүүс өөр хоорондоо харилцан уялдаатай ажиллаж байж иргэд аль болох аятай тухтай орчин нөхцөлд амьдарна. Бид бүх шатандаа хариуцлагатай, харилцан уялдаатай ажиллахын тулд уулзалтыг тогтмолжуулна. Засаг дарга нар гудамжиндаа гарч ажиллах ёстой. Иргэдийн санал, хүсэлт, шүүмжийг хүлээж авдаг, шийддэг байх хэрэгтэй” гэдгийг онцолж хэллээ.

Ц.Одонтөгс: Барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг

Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны Засаг дарга Ц.Одонтөгс “Нийслэлийн Засаг дарга засаг захиргааны анхан шатны нэгж хороонд иргэдийн амьдралд ямар асуудал тулгардаг, асуудлыг хэрхэн шийдэж болох санал бодлыг хороодын Засаг дарга нараас сонсдог болсон. Үүний үр дүнд хороондоо тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг нийслэл, дүүрэг, хороодын удирдлагуудад өнөөдөр танилцуулж, шийдлээ хуваалцлаа. Жишээлбэл, барилгын зөвшөөрөл олгох асуудал ихэвчлэн нийслэлийн түвшинд очоод гацдаг тал бий. Үүнд хариултыг цаг тухайд нь өгдөг байх, иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүдийг хариуцлагажуулах зэрэг асуудлыг санал болгож ярилаа. Олон шат дамжлагагүй шууд ингээд асуудлаа нийтээрээ ярьж байгаа нь бидний хувьд их амар байна. Манай хорооны хувьд орон сууцны хороолол ихтэй. Хүн амын даац хэтэрсэн. Нэмж барилга барих боломжгүй. Гэтэл барилгын компаниуд барилгаа барьсны дараа зөвшөөрлөө авчихна гэж асуудалд ханддаг. Энэ асуудалд зөвхөн манай хороо төдийгүй нийслэлийн хэмжээнд анхаарах хэрэгтэй. Хорооны Засаг дарга аж ахуйч байх ёстой. Үйл ажиллагаагаа хэтийн төлөвөөр нь харж, өнөөдөр ААН-үүдтэй тулж харилцаад шийдэх боломжтой зүйлийг заавал улсын төсөвт үргүй зардал гаргахгүйгээр хамтарч ажиллахаар боллоо” гэв.

Т.Гантөгс: Гэр хорооллын хороодод авто зам, явган зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж иргэдийн амьдрал сайжирна

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Т.Гантөгс “Хороод дээр тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжлээд явж байна. Нийслэлээс урьд өмнө нь ингэж хороодуудтай харилцан уялдаатай ажиллаж байгаагүй. Ингэж ажиллах нь маш их үр өгөөжтэй. Манай хорооны хувьд гэр хорооллын хороо. 2600 өрхтэй. Гэр хорооллын хороодын хувьд нийтлэг тулгамддаг асуудал хорооллын дундах авто зам, явган хүний зам, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдэж байж орчин нөхцөл сайжирна. Эдгээр чиглэлд нийслэлээс анхаарч, төлөвлөлтүүд хийж байгаа. Цаашид ч илүү анхаарч, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

О.Энхцэцэг: Тэрэлжийн бүс нутагт хогны асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй байна

Налайх дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга О.Энхцэцэг “Нутгийн удирдлагын байгууллагын анхан шатны нэгж хороодын Засаг дарга нарын буюу иргэдтэй тулж ажилладаг хүмүүсийнхээ дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа уялдуулж байгаа нь ихээхэн сайшаалтай. Нийслэлийн Засаг даргаас төсвийг шийдэж, тулгамдаж буй зарим асуудлаа хороодын Засаг дарга нар өөрсдөө сайжруулах боломж бүрдсэн. Манай хорооны онцлог нь алслагдсан гурван дүүрэгт Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутаг оршдог. Тиймээс амрагч, жуулчид олноор зорчиж, амардаг учраас нэгт, хогны асуудал, хоёрт, нийтийн тээвэр хол зайтай явдаг, гуравт, авто зам засвар, арчилгааны асуудал тулгамддаг. Авто замгүй хэсгүүд, даваа, гүвээгээр иргэд их зорчдог тул шороо, тоос босох зэрэг амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл зөрчигдөж байна” хэмээн санал бодлоо илэрхийллээ.

Цаашид нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга нарын уялдаа холбоотой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, Улаанбаатар хотоо эрчимтэй хөгжүүлэхийн тулд уулзалтыг тогтмол зохион байгуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

    Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ