“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа

     Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр (2025.07.01) хаалтаа хийлээ.

    Тус хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний эхэнд дадлагажигч оюутнуудад хандан Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж үг хэллээ. Тэрбээр,  “126 гишүүнтэй анхны парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд нэг жил болж байна. Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн, олон нийтийн оролцоог хангасан байх зэргийг онцлон тусгасан. Энэ хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгууллаа. Дадлагажигч 30 оюутнаас их сургуулиа төгсөж байгаа дийлэнх оюутнууд Улсын Их Хурлын Тамгын газар болон харьяа байгууллагуудад ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд хувьдаа баяртай байна. Хууль тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд тухайн байгууллагын удирдлагуудад санал болгож, бүрэн дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийллээ.

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн удирдагч, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир оюутнуудаа дэмжсэн сургуулийн захирал, удирдлагуудад болон хөтөлбөрт хариуцлагатай хамрагдсан оюутнуудад талархсанаа илэрхийлж, амжилт хүсэв. 

Отгонтэнгэр их сургуулийн оюутан Г.Нямтунгалаг дадлагын хугацаанд олон зүйлийг сурч, мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Тамгын газар хараат бус мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй, ил тод, нээлттэй байдлаар Улсын Их Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг юм байна. Энэ бүхэнтэй танилцах, мэдэх боломжийг нээсэн Та бүхэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

     Мөн Монгол Улсын их сургуулийн оюутан М.Маралмаа “Миний хувьд Улсын Их Хурлын Гадаад харилцааны газар дадлагажсан. Манай улсын парламент бусад улс орны парламенттай хэрхэн хамтарч ажилладаг болон олон улсын хурал, зөвлөгөөний зохион байгуулалтын талаар, төрийн өндөр дээд түвшний албан айлчлалуудын ач холбогдлын талаар олон зүйлийг сурч, мэдлээ” гэв.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан М.Жаргалсайхан “Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албанд мэргэжлийнхээ дагуу дадлага хийсэндээ баяртай байна. Салбарын бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар болон төр, хувийн хэвшлийн байгууллагын харилцаанд ямар асуудал тулгардаг талаар ойлголттой болсон” гэлээ.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан Ш.Амгаланбаяр “Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанд дадлага хийхэд бүх юм шинэ байлаа. Мэдэхгүй, суралцах зүйл олон гаргасан. Төрийн албан хаагч ямар үүрэгтэй, хэрхэн ажилладаг болохыг дэргэдээс нь харж, мэдэрсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан. Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан Т.Номинчулуун “Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хуралдаан зохион байгуулах, ажлын хэсэгт ажиллах, нэр дэвшигчийн сонсгол явуулах, баримт бичиг архивлах зэрэг бүх үйл ажиллагаанд оролцсон. Төрийн албанд ажиллахад мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, эмх цэгцтэй, хариуцлагатай, ёс зүйтэй хандлагатай байх нь нэн чухал юм байна. Албан бичиг боловсруулахаас эхлээд олон зүйлийг сурч, мэдэж авлаа. Төрийн албаны талаар өмнө нь хэвлэл мэдээллээс сонсдог байсан. Бодитоор ажиллаж үзээд төрийн албанд итгэх итгэл, хүндлэл бий болсон. Мөн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газар, Байнгын хороод нэг бодлогын төлөө, ганцхан хууль, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлахын тулд хэрхэн цаг наргүй ажилладгийг харлаа. Төрийн алба зүгээр нэг ажил биш, иргэдийн төлөө ажиллах үүрэг хариуцлага байдаг юм байна гэдгийг мэдэрлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар гурван сарын хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газар ажиласан дадлагажигч оюутнуудад батламж гардуулан, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүслээ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа

    Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа