• 0
  • 286

Улс орон даяар ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй "Мөрөөдлийн гоол 2025" тэмцээн нээлтээ хийлээ

Улс орон даяар ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй "Мөрөөдлийн гоол 2025" тэмцээн нээлтээ хийлээ

     Монгол Улсын Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээний нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.09.07/ боллоо. Нээлтэд МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, МХБХ-ны Техникийн захирал Андрес болон Хөлбөмбөгийн Холбооны Амбассадор-Элчин сайд нар оролцлоо.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бидний бахдам ирээдүй болсон хүүхдүүдийн мөрөөдлийн нэгэн хэсэг болох “Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн ЕБС-ийг хамарсан өргөн цар хүрээтэй, охид хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдаж эхэллээ.

Энэ бол Монголын ирээдүйн оддыг тодруулах, дэлхийд гарах хүсэл мөрөөдөлтэй хөлбөмбөгч хүүхдүүдийг сонгон шалгаруулж, анги хамт олон, сургууль, аймагтай нь хамт Монгол даяар алдаршуулах 200 сая төгрөгийн шагналын сан буюу хамгийн өндөр шагналын сантай анхны тэмцээн юм. 
“Мөрөөдлийн гоол” тэмцээнийг санаачлахад дэмжин тусалж, өөрийн нэрэмжит болгон зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Засгийн газрын гишүүд, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, 330 сум, 21 аймаг, нийслэлийн ЕБС-ийн удирдлагууд болон хөлбөмбөг сонирхогчдодоо талархаж байгаагаа илэрхийлье.

    Ирэх жил болох U17 Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 54 хүүхдийг энэ тэмцээнээс сонгон шалгаруулна. Эдгээр хүүхдийг Төв аймагт байрлах “Air Dome” хөлбөмбөгийн төвд байрлуулж, Англи, Испани, Хятад, Герман хэл заахаас гадна академийн түвшний сургалт явуулж ирээдүйн тамирчдаа бэлтгэнэ” гэлээ. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Эрүүл мэндийн яам нийтийн биеийн тамир, спортыг дэмжин ажилладаг. Эрүүл амьдрах ухааны хамгийн эхний алхам нь энэ юм. Хүүхэд наснаасаа спорт сонирхож, тэмцээнд оролцож байгаа бүх хүүхдүүдэд баяр хүргэе. Ялах нь биш, оролцох нь чухал шүү” хэмээлээ. МХБХ-ны Техникийн захирал Андрес хэлсэн үгэндээ, “Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын төр засгийн удирдлага, яам тамгын газартай хамтран “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг нээж байгаадаа баяртай байна.

Энэхүү тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдээс олон улсад нэрээ дуурсгах баг, тамирчид гарна гэдэгт найдаж байна. Бүгдэд нь амжилт хүсье” гэлээ. Цаашид Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны санхүүжилтээр хүүхэд, залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл болон орон нутагт байгуулах томоохон ажлын эхлэл тавигдаж байгааг нээлтийн үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар мөн онцлон тэмдэглэлээ.

“Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн ийнхүү Монгол Улс орон даяар өнөөдөр албан ёсоор нээлээ. Нэг сарын турш үргэлжилж шилдгийн шилдэг багууд Улаанбаатар хотноо аваргын тоглолтоо 10 сард хийх юм байна. Ийнхүү 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хот 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдаас шалгарсан шилдэг багууд 200 сая төгрөгийн шагналыг хүртэх аж.

Түүнчлэн тэмцээний үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаад, олон улсын дасгалжуулагчид ирээдүйн монголын шигшээ багийн шилдэг тамирчдыг сонгон авч U17 ангилалд олон улсын тэмцээнд оролцуулах баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтыг хийх аж. Тэмцээний хаалт 10 дугаар сард Улаанбаатар хотноо болно.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина

    Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина