Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна

Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна

    Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Рэгдэл, Х.Булгантуяа, Н.Наранбаатар, Ө.Шижир, Дав.Цогтбаатар, Ж.Алдаржавхлан, Т.Мөнхсайхан, А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, П.Ганзориг, Ж.Батжаргал нар асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт авлаа.

Гишүүд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийг орон сууцжуулж, зээлийн хүүг багасгах замаар төвлөрлийг сааруулах асуудалд Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийн талаар түлхүү асууж, тодруулж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Нийслэлийн агаар, хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрснийг хүн бүхэн мэдэж байгаа. Засгийн газраас орон сууцжуулалтын банк байгуулах санаачилга гарган, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 80 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр 260 гаруй мянган иргэн гэр хороололд амьдарч байгаа тул орон сууцжуулалтын банк байгуулж, барилгын салбараа дэмжихийн зэрэгцээ хямд өртөгтэй орон сууц барьж, нийлүүлэлтийг сайжруулах замаар үнийн өсөлтийг хязгаарлах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан цогц хөтөлбөрийг боловсруулж, удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” хэмээн хариулав.

Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд хүний хөгжил манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байна гэсэн атлаа төрийн албан хаагчдын 9.0 хувийн цомхотголд орон нутагт арай ядан тогтоон ажиллуулж буй албан хаагчдыг хамруулж буй нь хэр оновчтой шийдвэр эсэхийг хөндсөн юм. 

Иргэдэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж буй төрийн үйлчилгээний чиг үүргийн давхардлыг арилгах, нэн ялангуяа дарга нарын тоо, төсвийг бууруулах чиглэлийг яамдад өгсөн. Гэхдээ иргэдэд үйлчилдэг ажилтнуудыг биш, төрийн үйлчилгээний давхардлыг арилгахад цомхотголоо чиглүүлэх шаардлагатайг үүрэг болгосон гэж Ерөнхий сайд хариуллаа. 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлаас 2026 оны жилийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын орон тоог 9.0 хувиар бууруулахаар тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын тоог бууруулахдаа дарга нараас эхэлье гээд, яамдын газар, хэлтсийн дарга нарын тоог 30 орчим хувиар цөөрүүлсэн. Мөн Засгийн газрын харьяа агентлагуудын газар, хэлтсийн дарга нарын тоог нэлээд өндөр хувиар цөөлсөн. Харин жирийн албан хаагчдыг эхний ээлжинд цомхотгохгүй байх, улмаар ажлаас халагдсан, тэтгэвэрт гарсан, жирэмсний амралттай, өөр ажилд шилжсэн хүмүүсийн оронд хүн нөхөж авахгүй байх зохицуулалт хийхийг чиглэл болгосон гэх нэмэлт тайлбарыг өглөө.

Түүнчлэн гишүүд ахмад настнууд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх санал тавьж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүний учир шалтгаан инфляцтай холбоотой байгааг тодотгосон юм. Учир нь инфляц 8.8 хувьтай байгаа бөгөөд ирэх жил 10 хувь болж өсөх магадлалтай тул тэтгэврийн зургаан хувийн нэмэгдэл нь инфляцдаа баригдаад, эсрэгээрээ хасах үзүүлэлттэй гарахаар байгаа тул инфляцын өсөлтийг сааруулахад Засгийн газар бодлогын томоохон алхам хийж, ажиллахыг хүслээ.

Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилгуудын ашиглалтыг сайжруулах, түүнд хяналт тавих шаардлагатай байгаа талаар гишүүд жишээ авч дурдаад, үүнд Засгийн газраас баримталж буй бодлогыг тодруулав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хариултдаа, Монгол Улс нь 330 сумтай, сум бүрд Засаг даргын Тамгын газар буюу иргэдэд үйлчлэх төв бий. Эдгээр барилгууд хуучирч муудсан тул шинэчилж байгаа. Төсвийн төсөлд тусгасан найман объект нь сумын Засаг даргын Тамгын газрын хуучин барилгууд бөгөөд 2021-2024 онд төсөвт суулгасныг гүйцээх шаардлагатай. 2026 оны төсвийн төсөлд шинээр нэг ч барилга барихаар тусгаагүй. Ер нь цаашдаа сумын Засаг даргын Тамгын газарт 20  орчим хүн ажиллахад томоохон барилга барих хэрэгтэй эсэхийг эргэн харж, төрийн үйлчилгээг зардал багатай, хүртээмжтэй, бүтээмжтэй болгоход чиглүүлэх нь зүйтэй. Тиймээс барилга, байшин барихдаа ямар зураг төсөв, бүтэц зохион байгуулалттай байх вэ гэдэгт анхаарах нь чухал. Үүнд бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай байна гэв.

Хуралдаанд асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн олонх жилээс жилд төсөв данхайж, урсгал зардал нэмэгдэж, зарлага өсөж байгаад анхаарч зардлыг бууруулах, зарцуулалтыг оновчтой болгоход Засгийн газар анхаарч ажиллахыг захиж байлаа. Тодруулбал, Монгол Улсын төсөв 2021 онд 12 их наяд  төгрөг байсан бол өнөөдөр  30 гаруй их наяд төгрөгийн төсөв хэлэлцдэг болж. Сүүлийн таван жилд 130 их наяд төгрөгийн батлагдсан төсвийн хүрээнд айл өрх, аж ахуйн нэгжийн ашиг орлого 2.8 дахин өссөн байх ёстой. Гэтэл иргэдийн амьдрал сайжирсангүй. Иймд төсвийн зарцуулалтыг оновчтой болгоход чиглэсэн шинэчлэл хийх эсэхийг лавласан юм.

Сангийн сайд Б.Жавхлан, манай эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Эдийн засгаа солонгоруулаагүй цагт энэхүү тэлсэн бүтцийн орлого нь цөөхөн ашигт малтмалын уурхайгаараа л дамжин орж ирээд, буцаад задарч тараагддаг. Ер нь эдийн засгаа солонгоруулахын тулд төсвийн хөрөнгө оруулалтаа дэд бүтэц рүүгээ л чиглүүлэх нь  зөв хэмээн хариулж байлаа.

Үүгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажлын цаг дууссан тул баасан гарагт төслүүдийн хэлэлцүүлгийг 20 гишүүний асуулт, хариултаар үргэлжлүүлэхээр болов

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ

    Төрийн банк олон улсын зах зээлээс 200 сая ам.доллар татан төвлөрүүллээ