Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ

Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг арвижуулж, өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.

    Стратегийн ордуудын өгөөжийг шударгаар хуваарилах, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь энэ уулзалтын зорилго юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн хоёрдугаар хэсэг болон Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж буйд талархал илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд стратегийн ордууд Монголын эдийн засгийн хөдөлгүүр байлаа. Харин одоо ард түмний эрх ашиг, ирээдүйн баталгааг дээдэлж, хамтын хариуцлагыг ухамсарлах цаг ирлээ. Иймд ил тод, нээлттэй, тэгш шударга, хууль дээдэлсэн, харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа чухал. Ингэж байж нийгмийн хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай уул уурхай хөгжинө гэлээ. Ерөнхий сайд гурван зарчим баримталж буйгаа танилцууллаа.

    Иргэн бүрд үр өгөөж хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх, Бүтээмжтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай төр, хувийн хэвшлийн түншлэлд хүрэх, Үндэсний баялгийн санг арвижуулж, Монголын ирээдүйг баталгаажуулах нь бидний зорилго гэв. Ингэхдээ Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тус сангийн хуримтлалыг орон сууцны зээлийн эх үүсвэр болгох боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа оролцогчид илэрхийллээ.

      Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга Г.Батцэнгэл салбараа төлөөлж үг хэллээ. АМНАТ-ийн 65 хувийг Ирээдүйн өв санд цуглуулаад хадгалчиж байгаа юм. Өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй. Өнөөдөр иргэдэд энэ сангийн хуваарилалт очих ёстой. АМНАТ бол борлуулалтын орлогоос шууд татдаг хамгийн эрсдэлгүй татвар. Иймд АМНАТ-ийн тодорхой хэсгийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй. Ингэвэл ард иргэд уул уурхайн салбарыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй яриа хэлэлцээ хийх замаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх талаар санал боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ асуудлыг ирэх аравдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд С.Бямбацогтод үүрэг болголоо. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ... Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Үндсэн хуулийн энэ зарчим, үзэл санааг баталгаажуулж Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрд ногдох хувь хэмжээг тогтоох, түүнд хамаарах ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны наймдугаар сард захирамж гаргаж, Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж, стратегийн ач холбогдол бүхий ордуудад үйл ажиллагаа явуулж буй болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээ хийж байна. Ажлын хэсэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлж, хууль ёсны эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Тэгш, шударга, нээлттэй байх зарчим баримтална. Мөн баялаг бүтээгчдийнхээ бизнесийн үйл ажиллагаанд аливаа үндэслэл, шаардлагагүйгээр саад бэрхшээл учруулахаас сэргийлж ажиллана гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Б.Гүнбилэг: Ерөнхий сайд, УИХ-ын даргын том албан тушаалтай хүнийг монголчууд гэмт хэрэгтэн мэтээр харж, түүндээ дасаж болохгүй

    Б.Гүнбилэг: Ерөнхий сайд, УИХ-ын даргын том албан тушаалтай хүнийг монголчууд гэмт хэрэгтэн мэтээр харж, түүндээ дасаж болохгүй