Д.Амарбаясгалан: Тони Блэйр “Улс төрийн нам нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг гаргаж чаддаг байх ёстой” гэдгийг анхлан тунхаглаж байсан

Д.Амарбаясгалан: Тони Блэйр “Улс төрийн нам нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг гаргаж чаддаг байх ёстой” гэдгийг анхлан тунхаглаж байсан

      Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн “Төр удирдах тухай” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын хүртээл болголоо. Тус номыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр “Нэпко” ХХК-д хэвлүүлсэн бөгөөд зохиогч нээлтээ хийснээс жилийн дараа ийнхүү Монголын уншигчдын гарт хүргэж байгаа юм.

“Нэпко” ХХК-ийн зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү тус номын орчуулгын зохион байгуулагчаар ажилласан байна. Номын нээлтэд “Нэпко” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, зохиолч, редактор Б.Цэнддоо нар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус номыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчийн хувиар нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд номын өмнөх үгийг бичихдээ хоёр зүйлийг тодотгосноо ярьж байлаа. Тэрбээр “Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нэн ойлгомжтой байсан цагт ард иргэд эрх тэгш амьдрах боломж бүрддэг гэдгийг энэ номоос ойлгож болно.

    Монгол Улсын ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн. Бидний бодлогын ажил маань хуулийн гурван төгөлдөршил буюу хүн төвтэй, эрх тэгш амьдрах боломжийг бүрдүүлсэн хуулийн орчинтой болох зорилгыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Ийнхүү бидний дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бодлого маань энэ номын агуулгатай нийцэж байна хэмээн дүгнэсэн. Хоёрдугаарт, цаг хугацаа болгонд төр нь ард түмэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөр өөрсдийнхөө хүчин чармайлтыг гарган зүтгэж ирсэн байдаг.

Бид өнгөрсөн цаг хугацааг буруутгах ямар ч аргагүй. Шилжилтийн цаг мөч бүхэнд бүх хүчээ сорьж байсан нь ч ойлгомжтой. Гэхдээ цаг үргэлж шинэчлэгдэж, цаг үргэлж өөрчлөгдөж байх ёстой гэдэг үзэл санааг бид тээж явсан. Энэ утгаараа үе үеийн УИХ, Засгийн газар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг.

Гэхдээ шинэчлэл гэдэг өөрөө илээд өнгөрөх төдий байх юм уу эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно” гээд өнөөдрийн бидний асуудал ч яг энэ номд өгүүлж байгаагаар төрийн институцийн хөгжил, төрдөө итгэж байгаа ард түмний итгэл хоёрын хоорондын холбоо зориг, зүрх, зүтгэл гэдэг гурван зүйл дээр яаж тогтдог юм бэ гэдгийг ч харуулж байгаа хэмээн тодотголоо.

       УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 1999 оноос ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэхэд багагүй хугацаанд өөрийн хувь нэмрийг зарцуулсан бөгөөд Баабар гуайн “Нүүдэл суудал”, “Монголын нууц товчоо” зэрэг номыг хэвлэн тарааж байсан дурсамжаа хуваалцлаа. Ийнхүү түүний амьдрал өнөөдөр ч номтой холбогдсон хэвээр байгааг тодотгож байв.

Тони Блэйр энэ номоо нэгтгэн бичихдээ өөрийнхөө олсон ололт, тэр ололтыг олоход тусалсан ямар бодлого байв гэдгийг илүү тоймлож, энэ цагийн болон ирээдүй цагийн төрийн, нийгмийн удирдагч болох хүсэлтэй олон нөхдөд зориулан гаргасан бүтээл гэдгээрээ онцлогтой. Номын тухайд өөрийнхөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргаж байсан “Гуравдагч зам” гэж яг юу байсанд илүү төвлөрсөн төдийгүй төр бол ард түмний өмнө асар өндөр үүрэг хариуцлага хүлээн ажилладаг, төр өөрөө ард түмнийхээ амьдралд нийцсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжилт бодит үр дүнг нь үзэхэд юу нь чухал байдгийг илүү тодруулж бичсэнээрээ онцлогтой.

     “Тони Блэйрийн хийж чадсан нэг том зүйл нь улс төрийн нам, улс төр гэдэг бол нийгмийнхээ хөгжил дэвшлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг гаргаж чаддаг байх ёстой юм гэдгийг анхлан тунхаглаж байсан юм. Цаг хугацаа болгон түүхийг бүтээж үлдээж байдаг. Тэр түүхийг хэрхэн бүтээж үлдээх вэ гэдэг нь тухайн цаг үеийн улстөрчдөөс ихээхэн хамаардаг гэдэг нь нэн ойлгомжтой. Тэгвэл яг энэ цаг үед бид юун дээр илүү төвлөрч, юуг илүү чухалд авч үзэж, юуг нь хамтдаа яаж шийдвэрлэж, улс эх орондоо өөрчлөлт шинэчлэлийг авчирч чадах вэ гэдгийг ойлгоход энэ ном тус нэмэр болно” хэмээн УИХ-ын дарга онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

    Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа