Засгийн газар нүүрсний нууц гэрээ байгуулах гэж зүтгэж байна гэв

Засгийн газар нүүрсний нууц гэрээ байгуулах гэж зүтгэж байна гэв

      Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж, тодорхой тооны компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэж байгаа учраас түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдлээ.

П.Сайнзориг гишүүний гаргасан засаг огцруулах бичигт одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, гарын үсгээ зураад байгаа ажээ. Ингээд УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын мэдүүлээд буй Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тоймлон жагсаалтаар хүргэе.

    -Засгийн газар тамирчдын ялалтыг “булаасан”: Засгийн газар 100 хоногийн ажлын тайландаа FIBA 3×3 сагсан бөмбөгийн ДАШТ-д АНУ-ын багийг Монголын охид хожсон, улмаар дэлхийн аварга болсон, и-спортын “МонголЗ” баг дэлхийн аварга болсон, математик, шатар, чөлөөт бөх, боксоор Монголын залуучууд амжилт гаргаж байгааг “Засгийн газрын хийсэн агуу ажил мэтээр” олон нийтэд мэдээлж, өөрийн хүч хөдөлмөрөөр амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа залуучуудыг доромжлохоос өөр ажил хийсэнгүй хэмээн олон нийт шүүмжилж буй.

     -Оюут ордыг өмнө нь Орос, Монголын геологичид илрүүлсэн: Өмнө нь нээн илрүүлээд байсан “Оюут” ордыг энэ Засгийн газар нээсэн мэтээр худал ярьсан. Бодит байдалд “Оюут” ордыг Монгол, Оросын геологичдын хамтарсан баг урьдчилсан хайгуул явуулж, 41.8 сая тонн хүдрийн нөөцийг тооцон нээсэн байжээ.

    -Үндэсний баялгийн санг үндсэнд нь зогсоосон: Үндэсний баялангийн санг бодитой амилуулах яриа хэлэлцээрүүд зонсонги байдалд орсон, стратегийн ордуудын 34 хувийг эзэмших, эсхүл үр өгөөжийг хүртэх асуудал ч хэрэгжихгүйд хүрч байгаа.   

    -Эдийн засгийн мэдээллүүдийг худлаа өгдөг: 2026 оны төсвийн төсөлд АЕГ-аас өгсөн дүгнэлтэд “Төлбөрийн тэнцэл 462.4 сая ам.доллар, урсгал данс 1.662.1 сая ам.долларын алдагдалтай, шууд хөрөнгө оруулалт 945.0 сая ам.доллар болж, 40.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, гадаад өрийн үйлчилгээний эргэн төлөлтөд хүндрэл үүсэх, тэнцлийн алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлэх эрсдэлтэй байна” гэж дүгнэсэн.

Гэтэл Ерөнхий сайд зүгээс валютын нөөцийг Монголбанкнаас 5.7 тэрбум доллар гэж зарласан ч үнэндээ энэ нь гаднаас босгосон буюу эргэн төлөгдөх ёстой бондуудын болон арилжааны банкуудын валютын үлдэгдлийн нийлбэрийг нийлүүлэн зарлаж иргэдийг төөрөгдүүлэн хуурсан.

    -Нууц гэрээ байгуулах гэж зүтгэж байна: ЭТТ-н Худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт оруулж “Чалко”-гоос зээл авахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Өмнөх оффтейк гэрээнүүдийн балаг дуусаагүй байхад ийм хариуцлагагүй үйлдэл хийж байгаа нь Монгол Улсын ирээдүйг дуусгаж байгаа үйлдэл юм.

     -Зуданд алдсан малыг эдийн засгийн өсөлтөд тооцсон: Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсны 3.6 хувь нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт бөгөөд зуданд алдсан малын тоог эдийн засгийн алдагдал гэж үзэхгүй боловч шинэ төлийг эдийн засгийн өсөлтөд тооцож буйтай л холбоотой. Тэгэхээр эдийн засгийн өсөлт 2 хувиар л тэлсэн, үүн дотроо уул уурхайн салбар ердөө 1 хувийн өсөлт үзүүлжээ.

Товчхондоо, өнгөрсөн жилийн өдийд бараг 16 хувиар өсөж байсан бол өнөөдөр энэ тоо 8 дахин буурсан гэдгийг ч хэллээ. Ерөөсөө Г.Занданшатарын зарлаад буй эдийн засгийн өсөлттэй холбоотой дүн мэдээнүүд нь 6 дугаар сарын 30-ны байдлаар буюу улсын хоёр дугаар хагасын тоо буюу зургадугаар сард байгуулагдсан гэхээр бусдын хийсэн ажлыг л өөрөө хийсэн мэтээр яриад байгааг тодотголоо.     

    -Төрийн сангийн данс улайсан: Бодит байдал дээр төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, тендерүүд бүгд зогссон, Төрийн сангийн данс улайсан байна. Цалин, тэтгэвэрээ тавьж чадах эсэх дээр тулж ирсэн байна. -Монгол Улс дампуурах ирмэгт ирсэн: ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байгаа бөгөөд тус хөтөлбөрт орох эсэх асуудал яригдаж байна. Энэ бол эдийн засаг сайжраагүйн дохио. Ахмадуудын тэтгэвэр амьжиргааны наад захын хэрэгцээндээ хүрэлцэхгүй, багш нар баярын өдрөөрөө цалингаа нэмүүлэхээр жагсах хэмжээнд хүртэл нөхцөл байдлыг дордуулсан байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Энэ бүхэн харин бодит болоод байгаа нь нууц биш.

-Төрийн данхар бүтцийг улам данхайлгасан: Дарга нарыг бус жирийн төрийн албан хаагчдыг олноор халж байна. Харин ах, дүү, туслах, жолоочоо элчин сайдын яам, консулын хариуцлагатай албанд томилж байна. -Сайд нарынхаа тойрогт төсөв тавьж байна: Тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг жил дамнуулан хувааж өгнө гэж төсөвт тусгасан ч сайд нарын сонгогдсон тойрогт шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ихээр тавигдсан байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөсөг трейдийн баруун урд талын уулзвараас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх замыг хааж, өргөтгөн шинэчилнэ

    Хөсөг трейдийн баруун урд талын уулзвараас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх замыг хааж, өргөтгөн шинэчилнэ