Д.Амарбаясгалан: Хуулийг уландаа гишгэсэн, эрх мэдлийн төлөөх тэмцэл, увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой

Д.Амарбаясгалан: Хуулийг уландаа гишгэсэн, эрх мэдлийн төлөөх тэмцэл, увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой

    Эрх чөлөөт ардчилсан Монгол улсын ард иргэд ээ Ард түмний төлөөлөх эрх болсон Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Энд хуран цугласан дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээ Өнөөдөр Монгол улс эрх чөлөөт ардчилсан засаглалтай байх уу? эсвэл хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизийг ашиглаж парламентийг барьцаалж, хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү? гэдэг салаа замын уулзвар дээр бодитой ирээд байна.

Энэ эрсдлийг тооцож миний бие Үндсэн хуулиндаа олон намын тогтолцоо бүхий 126 гишүүнтэй парламентийн холимог тогтолцоог санаачилж, улс төрийн намуудтай зөвшилцөн батлуулж, хэрэгжүүлж эхлэсэн билээ.

Миний бие Хүн биш, хууль засагладаг төр засагтай байхын төлөө, улс төрийн намууд нэг хүний өмч биш хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, Парламентын засаглалаа төгөлдөржүүлэн, ардчилал, эрх чөлөөг хамгаалахын төлөө Монгол Ардын намын даргад өрсөлдсөнийг Та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гаргаж, энэхүү шийдвэр гаргасныг сүүлийн хэдэн хоногт өрнөж буй үйлдлүүд нотлож байгаа гэдэгт итгэж байна.

    Энэ бүхний цаана парламентын засаглал, төрийн институцийг тогтворгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, ардчилалыг үгүй хийж, дарангуйлалын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Харин Монгол Ардын намын даргын өрсөлдөөнд ялагдсан Ерөнхий сайд Г.Занданшатар болон зарим нөхөд маань эхлээд намын дүрэм, бага хурлын гишүүдийнхээ дийлэнх олонхийн гаргасан шийдвэрийг үгүйсгэж, одоо бүр эрээ цээргүйгээр УИХ-ын тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ, гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэлгүй мэдээлэлийг төлбөр төлөн байршуулж, түүнээс эх сурвалж болгож гүтгэн харлуулсанаа ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өөрийн биеэр нотлосон.

Тэдний цахим орчинд хийж байгаа гүтгэлэг нь төр засагт ажиллаж байгаа хэнийг ч итгэж дэмжих боломжгүй болтол хараар будаж, өнөөдөр энэ асуудал хил хязгаараасаа давж, Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүүрлэж байна.

Энэ асуудал засаглалын хямралд хүргэх хүртлээ нэгэнт хүндэрч, Засгийн газар нь Парламентынхаа дээр гарч байгаа хууль бус үйл явдал болж байна. Бидний зорьж тэмүүлж, бүтээж ирсэн ардчилсан Парламентын засаглал цөөн хүний эрх ашгийн явцуу үйлдлүүдээс болж сорилтод орох хүртлээ хэврэг боллоо. Иймээс энэ үед надад албан тушаалтай зууралдан суух эрх, ёс зүй алга. Намайг УИХ-ын даргын албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр удлаа. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал надад байхгүй.

Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр Улсын Их хурлын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид надруу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж, нэр төрөө сэргээх болно. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл ч бодитоор учирч, хүмүүс үгээ цэгнэн, бодлоо нуух хэмжээнд очжээ. Цаашдаа монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн, улайран эрх мэдлийн төлөөх тэмцэл удаа дараагийн увайгүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих ёстой.

Энэ шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, шударга ёсны төлөөх хийж буй тэмцэлийн эхлэл юм. Монгол улсад хүн биш хууль засагладаг байх эрх зүйт төрийн төлөө, парламентын нэр хүндийг сахин хамгаалж, улс төрийн дарангуйлалын хар сүүдрийн хөрс суурийг бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм.

Эцэст нь Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд Монгол төрийн үйл ажиллагаа тогтвортой, саадгүй хэвийн үргэлжлүүлэх үүднээс хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн дотоод асуудлаа Монгол Ардын намын Их хурлаараа хэлэлцэж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УИХ-ын чуулган ирц хүрэхгүй 24 цаг болж байна...

    УИХ-ын чуулган ирц хүрэхгүй 24 цаг болж байна...