Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.13) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр  өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлснээр өндөрлөсөн. Иймд үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүдийн асуулт, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн хариултыг үргэлжлүүлэв.


Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшнийг тусгаж, тоо, хувиар тооцохоор оролдсон нь сайшаалтай гээд ялангуяа тэргүүлэх чиглэлээ эрэмбэлж, хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавьсныг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр боловсролын салбараа таван жилийн турш тэргүүлэх чиглэлээ болгож, зорилтоо тууштай мөрдөх, төсвийн нийт зардлын 20 хувийг боловсролын салбарт зарцуулж чадах эсэхийг, 2026 онд шинээр сургууль, цэцэрлэг баригдах төсөв, санхүүжилт тавигдаагүй байгааг  тодруулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар боловсрол нь тэргүүлэх салбар бөгөөд энэ салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн хөгжлийн суурийг тавьдгийг онцлов. Гэхдээ төсвийн зарлагын 20 хувьд хүргэхийн тулд төсвийн цогц шинэчлэл хийх шаардлагатай байна. Өнөөдөр Монголд 1 сая 145 мянган хүүхэд сурч, хүмүүжиж байгаа тул энэ хэрээр ачаалал нэмэгдэж, цэцэрлэг, сургууль багш нарын тоог тэлэх шаардлагатай болсон. Үүнийгээ дагаад төсвийн  зардал өсөж байна. Нөгөөтэйгүүр, монгол хүний дундаж наслалт уртсаж 71.7 болсноор тэтгэврийн ачаалал нэмэгдэх, цаашлаад хүүхдийн мөнгийг боловсролын салбарт ч, халамжид ч тооцдоггүй боловч төсвийн зардлын маш том хувийг эзэлдэг. Үүнийг боловсролын салбартай уялдуулах санаачилгууд ярьж байна. Өөрөөр хэлбэл, асуудлыг цогцоор нь төсвийн зарлагын хүрээндээ авч үзэх шаардлагатай байна гэж байлаа. Харин Боловсролын сайд П.Наранбаяр төсвийн зарлагын 20 хувьд хүргэх зорилтын хүрээнд олон асуудлыг шийднэ. Олон улсын гэрээ хэлэлцээгээр Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авахаар ажиллаж байгаа бөгөөд үүний 130 сая ам.долларыг 41 байршилд сургууль, цэцэрлэг барихад чиглүүлнэ хэмээв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир 246 мянган хүнтэй төрийн албыг цомхон, чадварлаг байлгах тухай ярьж байгаа ч миний хувьд төрийн анхан, дунд шатны албан хаагчдыг цөөрүүлмээргүй байна гэв. Харин цаашдаа 16 яамыг цөөлөх, нэгтгэх бодлогын хүрээнд төрийн яам, агентлагийг татан буулгах замаар төрийн албыг цомхон болгох, улмаар цалин, урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг үндсэн чиглэлд хэрхэн тусгасныг тодруулсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албан хаагчийн цалин, урамшууллыг гүйцэтгэлд суурилсан, бүтээмжид тулгуурласан тогтолцоонд шилжүүлэхээр таван жилийн үндсэн чиглэлд тусгасан гэв. Салбарын яамдын асуудлыг дөрвөн жилд  нэг л удаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг. 2024 онд та бүхэн Засгийн газрын бүтцийг баталсан тул өөрчлөөгүй. Учир нь нэг яам солигдохоор тамга, тэмдэг албан бланк өөрчлөгдөх зэргээр зардал нь ихсэж, үүнийг далимдуулаад төрийн албан хаагчдын ажил үүрэг нь тодорхойгүй болох, цомхотголд орж ихээхэн хохирдог хэмээн Ерөнхий сайд хариулж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудын биелэлтийг тодруулав. Тухайлбал, гадаадын жуулчдын тоог жилд 2.0 саяд хүргэх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг  50 хувь болох, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалж, хувийн хэвшилд олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах боломж олгох, орон нутагт онгоцны буудал барих зорилтуудын биелэлтийг лавлав.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын өр 2025 оны III улирлын байдлаар 35.7 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ оны төгсгөлд 40 их наяд төгрөгт хүрнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 60 хувиас хэтрэхгүй гэж заасан тул 2026 онд төсвийн төсөөлөлд ДНБ-ий 50, 2027 оноос 45 хувь гэх зэргээр шат дараалан бууруулах арга хэмжээнүүдийг авч байна гэж байлаа. Мөн татварын багц хуулийн шинэчлэлийг удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гээд энэ хүрээнд төсвийн хүрээний мэдэгдэлд нэрлэсэн ДНБ-ий тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 37 байсныг 30 хувь руу буулгасан. Энэ орон зайд татварын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна хэмээн тайлбарлаж байлаа.


Түүнчлэн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр 2030 онд гадаад жуулчлалын тоог 2.0 саяд хүргэх зорилтыг таван жилийн үндсэн чиглэлд тусгасан бөгөөд үүнд хүрэхийн тулд аль аль салбар, ямар ажил хийж, хувь нэмрээ хэрхэн оруулах вэ гэдгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын үр дүн дээр тухайлан бичиж, тоон үзүүлэлтээр нь хянана гэж байлаа. Нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх төслүүдийн тухайд Хэнтий аймгийн “Чингис хаан” нисэх буудал, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг аймгийн нисэх онгоцны буудлуудыг барьж, байгуулах асуудлыг үндсэн чиглэлд тусгасан гэдгийг Н.Учрал сайд хариултдаа онцлов.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Засгийн газар 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлд төсвийн орлогын урт хугацааны стратегиийг хэрхэн харж буйг лавлаад, төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах зорилго, шууд бус татварыг бууруулах бодлогын талаар хөндсөн.

Эдийн засгийн бүтцийг харахад уул уурхайн цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай тул төсвийн орлогын талаар зөв стратеги боловсруулахгүй бол байнга хэлбэлзсээр байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариултдаа онцолсон. Тэрбээр Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай зэрэг 120 гаруй хуулийг энэ асуудалруу чиглүүлж, эдийн засгийн сууриа өргөтгөхөд анхаарч, тэлэх нь зүйтэй гээд ялангуяа хувийн хэвшлээ дэмжих, тодорхой үр дүн гарах салбаруудад анхаарах, уул уурхайн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх шаардлагатай гэв. 

Гишүүд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг шалгуур үзүүлэлттэй, зорилтот түвшинтэй, үр дүнг нь хэмжигдэхүйцээр засаж боловсруулсныг сайшаахын зэрэгцээ анхаарах асуудлаар санал хэлэв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Замира таван жилийн үндсэн чиглэлийн тэргүүлэх найман чиглэлд тусгасан асуудлыг шийдвэрлэх нь эдийн засагтай шууд холбоотойг тодотгов. Мөн Монгол Улсын эдийн засгийг сэргээх, зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг томоохон асуудалд төр засаг нь төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч нэн тэргүүнд данхайсан төрөө цэгцлэх, авлига хээл хахуулийг багасгахад анхаарах шаардлагатай гэж байлаа. 

Ингээд уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийн санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно

    COP17 арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдэд дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх тавцан болно