Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ

   Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүлснийг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Эрхэм хүндэт Монгол Ардын намын гишүүд ээ, МАН-ын 31 дүгээр Их хурлын эрхэм төлөөлөгч, журмын нөхөд та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. '

Монгол Ардын нам бол XX зуунд харийн дарлалаас ард түмнээ чөлөөлж, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулж, Бүгд Найрамдах засаглалаа тунхаглан зарлаж, улс орныхоо аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүн ардаа соён гэгээрүүлж, НҮБ-ын гишүүн орон болгосон улс төрийн ууган хүчин билээ. 

    Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм. Монгол Ардын нам өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйл, дүрэм журамтай, ахмад-дунд-залуу үеийн алтан хэлхээн дээр оршин байж улс орныхоо өмнө тулгарсан бүхий л сорилтыг оновчтой бодлого зөв шийдвэрээр даван туулж, улс орон ард түмнийхээ хөгжил дэвшлийг манлайлан удирдаж ирсэн бахдам түүхтэй. Тиймээс ард түмэн Монгол Ардын намд өндөр итгэл хариуцлага хүлээлгэж, ард түмнийхээ аж амьдрал, улс орныхоо хувь заяа, хөгжил дэвшлийг хариуцуулсаар ирсэн билээ. 

 Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйтэй итгэлтэй сэтгэл хангалуун амьдардаг жамтай.

Ийм нийгмийг бүрдүүлэхийг Монголын ард түмэн хүсэмжилж, шахан шаардаж байна. Иймээс аливаа улс төрийн хүчин төр улсдаа хүчин зүтгэж буй хүн бүхэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр түмнийхээ төлөө үнэнч шударгаар хүчин зүтгэх учиртайг цохон тэмдэглэж байна.

Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй. 

     Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан билээ.

     Энэ билэг сургаалийг ямагт санаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь монголчууд бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно. Иймд ууган хүчин МАН хуулийг дээдэлж, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ард түмний итгэл найдварыг дааж, алдаа оноогоо засаж, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Монголын өнцөг булан бүрээс ирсэн эрхэм хүндэт төлөөлөгч та бүхний хэлэлцэж буй асуудал, гаргасан шийдвэрийг монголчууд чих тавин хүлээж, дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж буйг онцлохыг хүсэж байна. Тиймээс Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэл дүүрэн байна.

Цаашид төр засгийн бодлогод шударга ёсыг эрхэмлэж, улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээхэд чиглэх учиртай. Үүнд улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам онцгой анхаарч, манлайлан ажиллах ёстой. 

     Монголчууд бид нэг Монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, эвээ зангидан улсынхаа төлөө хүчээ нэгтгэн ажиллах ёстой. Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Их хурлын төлөөлөгч, эрхэм журмын нөхөддөө аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай" хэмээжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна

    Г.Занданшатар:“Шинэ итгэл-Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна