ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын даррга, бригадын генерал Ц.Ганзориг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Тус тэмцээний тулааны төрөлд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд О.Есүгэн алт, 50 кг-ийн жинд Л.Алтанцэцэг мөнгөн медалийг хүртсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 12 алба хаагч хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн юм.
"Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид анх удаагаа оролцож, ийнхүү амжилтыг үзүүлээд байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
