Х.ГАНХУЯГ: Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна

Х.ГАНХУЯГ: Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна

      Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан шүүмжлэл өрнөж буй энэ үед УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах тайлбар хийжээ. Тэрбээр. 

Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна.

    "Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна.

УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, өнгөрсөн оны 9-р сард төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын  Roundtable форумыг нэр бүхий гишүүүдийн хамтаар санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган доллараас багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтнаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50/50  хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим /Амчам/ болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм.

Түүнчлэн энэ 100,000 ам доллар бодитоор МУ-ын эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ.

Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямарч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна.
Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж  чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хуулийн төслийг хамтран санаачилсан бусад гишүүд, гэр бүл, үр хүүхдийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгаад уучлал хүсье!

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ирэх 7 хоногт нээлттэй хэлэлцүүлэг явуулж, иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх болно" гэжээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 1 3 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 6
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • khuyagaa - 10 сар өмнө

    Хүүхэд залуус цэрэг- эх оронч хүмүүжлийг сургалтын бүх шатанд оруулах асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

  • Батаа - 10 сар өмнө

    50000$ -ын хөрөнгө оруулалт бол яг л ЖДҮ -т зориулагдаж үнэхээр хэдэн хүн ажиллуулаад хэдэн төг татвар төлж бна гэдэг тодорхой бх ёстой..

  • Mgl - 10 сар өмнө

    Hutsdag golgiig buudchaachee uhvel taarna 1.4 ter bum hun urd chine baina malaa neg oroo bair avaad Mongold suugaad baohuu erguu dagz bankniihaa oriig toloo luivarchaan..

  • ЭДИЙН ЗАСАГ , ЗАХ ЗЭЭЛД НЭЭЛТТЭЙ ГАРАХ ГЭХ МЭТ ЖИРИЙН ХҮНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭХ ҮГЭЭР БҮҮ ХАЛХАВЧ ХИЙ. ЧАМ ШИГ ЮМ АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛӨХ ЭРХГҮЙ. ЧАМД ЭХ ОРНОО ХУДАЛДАХГҮЙ. ЧИ ЯАЖ ЯВААД ЭХ ОРОНД МИНЬ ИРЧИХЭЭД ГАЛЗУУРААД БАЙГААМ. ЗАЙЛ ЦААШАА!!!.

  • Иргэн - 10 сар өмнө

    Хүчтэй улс болоё гэвэл өөрсдөө хөрөнгө оруулагч бол....

  • Иргэн - 10 сар өмнө

    Хуцаад бгаарай урвагчаа.

  • Чингис хаан музейг есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөн, ажлуудаа гүйцэтгэж байна

    Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар самар түүж байсан иргэдийн үйлдлийг зогсоожээ

    Гурил үйлдвэрлэгчид өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад хивэг нийлүүлнэ

    Халимаг үүлдрийн үхрээр малын чанарыг сайжруулах талаар санал солилцлоо

    "E-Mongolia"-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар банкуудын төлөөлөлтэй уулзлаа

    УИХ-д залилуулахгүйн тулд А.Отгонбаатар талбай дээр суулт зарлана гэв

    Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

    “Батбродерс Майнинг ” ХХК-ны ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо

    Парисын олимпын эрхийн оноо олгох тэмцээн эхэллээ

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна

    Ж.Батбаясгалан: Хичээлийн жилийн бэлтгэл хангуулах чиглэлээр нийслэлийн төлөөлөгчид дүүрэг, хороодод ажиллана

    Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замд хучилт хийлээ

    Solarcity болон Hyperloop төслүүдийг Монгол улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо

    Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болов

    Налайх дүүргийг хангах сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах бэлэн боллоо

    “Төрийн албаны зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Алсын хараа-2050” “хамтарсан уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    Шүүхэд шилжүүлсэн хэргийн дийлэнх нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна

    Брейк бүжигчдийн олимпын эрх авах форматыг баталжээ

    Нийслэлийн цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн бүртгэл хийгджээ

    13А маягт гэж юу вэ?

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

    Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого, чиглэлийг боловсрууллаа

    Коронавируст халдварын 170 тохиолдол шинээр батлагдлаа

    Цахим хөгжил, харилцаа холбооны яам НАСА-тай хамтран ажиллана

    Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байна

    Д. Алтанхуяг: С.Эрдэнэ болон тэр бас бус хүмүүсийн бузар үйлдлийг таслан зогсоохын төлөө миний тэмцэл эцэстээ намайг золиос болговол би харамсахгүй

    “Гамшгийн эрсдэлийн даатгалын хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийн хэлэлцүүлэг боллоо

    Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

    Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д иж бүрэн тоноглосон, түргэн тусламжийн найман автомашин хүлээлгэн өглөө

    "Нүүдэлчин-2022 Дэлхийн Соёлын Фестиваль"-д 3 өдрийн турш нийт 16'000 гаруй үзэгч цугларчээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Э.Бат-Үүл  Б.Найдалаагаас бага сонгогчдын санал авчээ

    Э.Бат-Үүл Б.Найдалаагаас бага сонгогчдын санал авчээ