• 8
  • 1433

УИХ-ын гишүүн Х. Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Х. Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ

Өнөөдөр буюу 2021.10.14-ний өдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Х. Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Тус мэдээлэлд: 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт ороход гадаадын хөрөнгө оруулалтын босгыг 100,000 ам.доллараар тогтоосон байна. 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн

  • 3.1.5.“гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж мөн
  • 12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох гэж заасан байдаг.

Гэвч энэ хууль хэрэгжих явцад гадаадын иргэд ААН байгуулахдаа гадаадаас мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нь нотлогддоггүй, дансанд түр байршуулж ААН байгуулмагц дээрх хөрөнгө буцаан татагдах явдал их байгааг төрийн холбогдох байгууллагууд сайжруулах санал ирүүлсэн байна. Тиймээс гишүүдийн өргөн баригдсан хуулийн төсөлд:

  • Монголд дор хаяж 2 ажлын байр бий болгосон байх, ААН орлогын албан татвар болон бусад албан татвар төлөх шаардлага тусгагдсан
  • Байнгын оршин суугч болох болон олон удаагийн орж гарах виз авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр туссан байна.

Гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулах хууль нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль юм. Тус хуулийн 27.2-т Гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гэр бүлийн шалтгаанаар, цагаачлах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх болон хувийн бусад зорилгоор олгохоор заасан байдаг. Мөн тус хуулийн 27.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын  3%, үүний дотор нэг улсын иргэн 1% хүртэл байхаар заасан байдаг. Мөн тус хуулийн 20.4-т Гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл олгох, визийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэлийн талаар энэ хуулийн 16.1-д заасан байгууллага тайлбар өгөх үүрэг хүлээхгүй, 11.6-т Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй байхаар заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн харьяат виз авах, байнга оршин суух эрх авах зэрэг асуудлыг тус хуулийн дагуу зөвхөн ГХЯ, ХЗДХЯ, ГИХГ л шийдвэрлэхээр заасан байдаг. Хөрөнгө оруулалт хийсэн ч байнгын оршин суух эрх зайлшгүй авах үндэслэл болдоггүй, дээр зааснаар виз, байнгын оршин суух эрх өгөхгүй байх эрх ГИХГ-т байдаг.

Монгол улсын иргэншлийг Харьяатын хуулийн дагуу зөвлөн Монгол улсын Ерөнхийлөгч өгөх эрхтэй юм. Виз, байнгын оршин суух эрх, иргэншил нь маш нарийн зохицуулалттай хэрэгжиж ирсэн, цаашид ч тийм байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын босгыг 100,000 ам.доллараас 50,000 ам.доллар болгон бууруулах хүсэлтийг өнгөрсөн жилийн хугацаанд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг дунд бизнес эрхлэгчид, Start-up бизнес эрхлэгчид, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хийсэн хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал юм.

Тус хэлэлцүүлэгт 1. Гадаадын хөрөнгө оруулагч нь тус бүр дор хаяж 100,000 ам.долларыг  дор хаяж 25%-тай дүйцүүлэн оруулахад монголын хөрөнгө оруулагч 300,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг 2. Тус хөрөнгө оруулалтыг дансанд байршуулах, ГХОК хэмээн нотлох нь хүндрэл, чирэгдэл ихтэй, тэр тусмаа ковидын үед хэрэгжүүлэхэд хэцүү болсон талаар санал хүсэлт ирүүлсэн байна.

Манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай шинээр бүртгүүлсэн ААН-ийн тоо 2007 онд 1611, 2011 онд 964, 2012 онд 796 байсан бол 2019 онд 233, 2020 онд цар тахлын улмаас 79, 2021 оны 1-р улирлын байдлаар 33 болж буураад байна.  

Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг Doing business тайланд дэлхийн 118 оронд гадаадын хөрөнгө оруулалтын босго байдаггүй талаар заасан байдаг бөгөөд харин стратегийн хөрөнгө оруулалт, салбарт нарийн зохицуулалтууд тухайн орны хуулиар үйлчилдэг байна. Энэ нь манай улсын хувьд ч мөн адил үйлчилж байгаа.

Тус хуулийг өргөн барихаас өмнө Засгийн газраас дэмжсэн санал авсан бөгөөд мөн УИХ-ын Тамгын газраас МУ-ын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн эсэх талаар дүгнэлт авсны үндсэн дээр өргөн барьсан болно. 

Тиймээс хууль санаачлагчид ковидын үеийн эдийн засгийн хүндрэлээс гарах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах үүднээс нэн чухал тус хуулийн 3 заалтад өөрчлөлт оруулан өргөн барьсан болно.

Одоогоор өргөн барьсан хууль нь хэлэлцэх шатандаа явж байгаа бөгөөд эцсийн байдлаар хэрхэн хэлэлцэн шийдвэрлэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 1 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 8
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Zochin - 4 жил өмнө

    Gankhuyag gishuunii tailbag-g unshla. Uim hiih sanaachlagig ni hurungu oruulalt gedgee ch medku hedn hulsni bicheechdeer sarniulchmargui bn. Zaluchud bid nar-n demjleg htei shuu.

  • Zochin - 4 жил өмнө

    Gadaadiin hurungu oruulaltiin bosgiig bagasgaj baigaa bolohoos gadaadiin irgend irgenshil olgoh shuud orshin suuh zuvshuurul olgono gesen zaalt ogt baihgui baina Lee haanaas zohiogood iim hudal medeelel taraagaad baigaa yum bol heregtei huuli bolgoniig harluulj amidardag heseg buleg nam ulsturiin huchin baina daa shine yum hiih gesen zaluusiig darj deeshne garchihna gehees aij baigaa uuriinhnu namiin uvguchuul ch ih baih shig.

  • Зочин - 4 жил өмнө

    Гишүүний үндсэн үүрэг болох хууль санаачилах эрхээ зоригтой хэрэгжүүлж юунаас ч шантрахгүй хөдөлж байна ш дээ болоо ш дээ зохион байгуулалттайгаар иргэдийг төөрөгдүүлэх том ашиг сонирхол хэнд байна тэд бол үндэстний эсрэг гэмт хэрэгтнүүд иргэд буруу зөвийг ялгахтайгаа да.

  • Зочин - 4 жил өмнө

    Солонгос улсад хөрөнгө оруулалтын бизнесээр гэр бүлээрээ амьдрахыг маш олон Монголчууд хүсдэг. Солонгос улс ч гэсэн гадаадын хөрөнгө оруулагчидыг хүлээж авахаасаа татгалздаггүй. Манайхаар Баян хошуу, төв аймаг шиг бүс нутагтаа гадаадынханыг байр худалдаж авах юм бол амьдарах виз хүртэл өгдөг. Гэхдээ байр авлаа гээд иргэншил өгөхгүй. Ер нь Солонгосын хөрөнгө оруулалтын босго бидэнд л өндөр юм шиг боловч бусад орныхонд бол 50 саятай л адилхан бага мөнгө ш дээ. Гэтэл бид өөрсдөө гадаадад бага мөнгөөр хөрөнгө оруулалт хийж гэр бүлээрээ амьдарчих гээд үзээд байгаа хэрнээ гадаадаас хөрөнгө оруулалт авахгүй гэж дотоод доо тэмцэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Тэгсэн хэрнээ Монгол хонь амьдаар нь гаргаад байхад, Хятад ажилчид хэдэн зуугаар орж ирээд байхад хэн ч тэмцдэггүй. Үнэхээр гайхмаар хүмүүс шүү. Хөрөнгө оруулагч бол улс төр, хууль эрх зүй, хүрээлэн буй орчин бүгдийг нь харж байж л хөрөнгө оруулалт хийнэ. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсыг тоогоод 50 сая хөрөнгө гаргья гэвэл хүлээгээд л ав л даа. Хөрөнгө оруулалт хийсэн хүн чинь гэр бүлээрээ л амьдрахыг хүснэ. Харин ч бидэнд Монгол ахуй соёлоо сайхан зөв зүйтэйгээр сурталчилах боломж гарч ирнэ. Бид яаж Кимчи идэж сурлаа. Тэрэн шиг л цагаан идээ идүүлж сургах хэрэгтэй. Монгол улс ямар эко, ямар минимал амьдралтай болохыг ч таниулаад. Боломжыг зөндөө ашиглаж болно. Хэрвээ хууль дүрмээрээ амьдарч чадахгүй бол хөөгөөд л гарга. Бид Солонгосд яаж хөөгддөг билээ.Тэрэн шиг л хөө. Эрэг нь усаа шахдаг болохоос ус нь эргээ шахдаггүй биз дээ..

  • Zochin - 4 жил өмнө

    Ug ni biznes erhlegchid bidend tun heregtei ediin zasagaa demjsen heregtei huuli baigaa yum suu.

  • Зочин - 4 жил өмнө

    Business erhlegchid ni odoo john dugarmar bnaa, bidnus-n umnus bosoo huh mgl-chud zahialgin bicheeschid bur humus-n tarhi tolgoig erguulj duusla.

  • Зочин - 4 жил өмнө

    Neg hun ajluulj uzegui humus l dairaad bga haragdhin. Zovlong ni meddeg hunii huvid helehed olon ajil yrigdaj bga asuudal shu de. Aj ahui negj baiguulah bosgo hurungiig buulgalaa gd orshin suuh erh shud uguh ymarch bolomjgui.

  • Зочин - 4 жил өмнө

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн одоогийн заалтад 100.000 долларын босго байгаа. Тийм байхад орж ирээд байгаа нь хаана байгаа юм. 50.000 доллар болголоо гээд ороод ирвэл хөх инээд хүрье.

  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй

    Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй