Д.АМАРБАЯСГАЛАН: Намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг байхыг уриалж байна

Д.АМАРБАЯСГАЛАН: Намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг байхыг уриалж байна

     УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Нам дахин ялалт байгууллаа. 18 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 79.03 хувь буюу 17,264, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Батшугар 51.22 хувь буюу 28,537 хүний санал авсан байна.

Нөхөн  сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь  гар аргаар хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнтэй тулгасан нь бүрэн нийлсэн байна.

Иймээс Сонгуулийн  Ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 78 дугаар зүйлийн 78.4, 78.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нөхөн сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж, хамгийн олон санал авсан Цагаанхүүгийн Идэрбат /17,264/, Энхбаярын Батшугар /28,537/ нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай 107, 108 дугаар тогтоолыг тус тус баталж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг олгон нийтэд мэдээлэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

Монгол Улсын Их хурлын 18, 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг дэмжин олонхоор саналаа өгч, дахин итгэл хүлээлгэсэн Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн сонгогчиддоо баярлалаа. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгуулиудад ийнхүү удаа дараалан МАН-д итгэл өгч байгаа сонгогч та бүхнийхээ энэ их итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид хичээн ажиллах болно.
 
  Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид олонхийн санал авсан ч сонгогчдын ирц анх удаагаа 50 хувьд хүрээгүйд эрх баригч намын хувьд санаа зовж дүгнэлт хийж байна.

Ардчилал бол олонхийн саналаар төр засгаа сонгон бүрдүүлдэг тогтолцоо. Ард түмнээс сонгогдон бүрдсэн төр засаг нь аль болох олон иргэдийн санал, дэмжлэгийг авсан байх учиртай. Гэтэл Монгол улсын иргэдийн сонгуулийн оролцоо жил ирэх тутам багасаж байгаа нь ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.

Ковид 19 цар тахлын дэгдэлт өндөр байгаа, нөхөн сонгуульд оролцож буй сөрөг хүчний намууд, тэр дундаа улс төрийн хоёр дахь том хүчин АН-ын хуваагдал, олны дундах нэр хүнд зэрэг хүчин зүйлс сонгуулийн ирцэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Хэдий тийм боловч ирц, идэвх муу байсан нь сонгогчдын буруу биш, улс төрийн намд итгэх иргэдийн үнэлэмж буурсны хэмжүүр гэж үзэж улс төрийн намууд бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой. Сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг чадваржуулахад тогтолцооны шинэчлэл хэрэгтэй гэдгийг энэ удаагийн нөхөн сонгууль тод харууллаа.
 
Улс төрийн намууд иргэдийн улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлдэг, ардчилал, сонгуулийн оролцооны үнэ цэнийн талаар нийгмийг соён гэгээрүүлдэг нь ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын жишээнээс харагддаг. Цаашид сонгуулийн оролцоог дэмжих, төрийн үйл хэрэгт дуу хоолойгоо хүргэх боломжийг илүү нэмэхийн төлөө эрх зүйн шинэчлэлүүдийг хийх шаардлага бий болоод байна.

 

Тийм учраас бид улс төрийн намын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, санхүүжилтээ ил тод тайлагнадаг бодлогын намуудыг бий болгох ёстой.

Үүний тулд УИХ-д суудалтай, суудалгүй бүх намууд хамтран улс төрийн намын шинэчлэлийн үйл хэрэгт оролцохыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хүнд цаг үед төрийн байгууллагууд тавилга, эд хогшлоо солих нэрийдлээр их мөнгө урсгаж байна

    Хүнд цаг үед төрийн байгууллагууд тавилга, эд хогшлоо солих нэрийдлээр их мөнгө урсгаж байна