Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтой

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтой

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Зөвлөлийн хурлын эхэнд Газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн юм. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг улсын хэмжээнд хөгжүүлэн, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж буй. Улмаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийн материалыг тоон хэлбэрт шилжүүлж, нэгдсэн санд бүртгэж, албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болох зэрэг шинэчлэлийн ажил хийж байна. Тус ажлын хүрээнд шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, иргэдийн дарааллыг бууруулах, шат дамжлагыг цөөлөх үүднээс хөгжүүлэлт хийжээ. Мөн газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг ашиглан, үнэ төлбөргүй өөрсдөө хэвлэн авах боломжтой болсон.

Өмнө нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгаа зэрэг бичиг баримт дээр 8-10 гарын үсэг зурагддаг. Мөн захирамж гарснаас хойш газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг авахын тулд 10-14 хоног хүлээдэг, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастр үнэт цаасан дээр хэвлэгддэг байсан бол одоо интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан үнэ төлбөргүй, А4 хэмжээтэй цаасан  дээр нэг минутын дотор хэвлэж авдаг болсноор улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болжээ. Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нь Төлөвлөлтийн, газрын биржийн, Үнэлгээ, татвар, төлбөрийн, Кадастрын, Хаягийн, Мониторингийн гэсэн дэд системээс бүрдэнэ.

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа. Мөн тус цахим системийг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бодлогын бусад бичиг баримттай уялдуулах шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцолж байв. Одоогийн байдлаар нийслэлийн бүх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээллийг программд оруулаад байгаа гэнэ. Цаашид газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно. Программын ачаалал үүсэх учраас серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг ч онцоллоо. Хэлэлцсэн асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэхийг дэмжив

Үүний дараа Нийслэлийн нутаг дэвсгэрт олон нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах талаар нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай хэлэлцлээ. Энэ хүрээнд нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт нийт 17 байршлын 10.64 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэх асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн юм. Тодруулбал, Баянгол дүүрэгт нэг байршлын 0.22 га, Сонгинохайрханд гурван байршлын 1.91 га, Сүхбаатарт таван байршлын 1.70 га, Хан-Уул дүүрэгт дөрвөн байршлын 6.04 га, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршлын 0.77 га газар байна. Энэ асуудалтай холбоотой Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарч, зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхийг  Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт үүрэг болгов.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 91 байршлын 197.82 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэжээ.

Улаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллаа

“Улаанбаатар чуулга” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөжүүлж, Улаанбаатар театр болгох асуудлын хүрээнд театрын дүрмийн  төслийг батлах тухай танилцуулав. Дүрмийг долоон бүлэгтэй байхаар төлөвлөжээ. Нэгдүгээр бүлэгт нийтлэг үндэслэл, хоёрдугаар бүлэгт театрын үндсэн үүргийг заасан байна. Гуравдугаар бүлэгт удирдлага, зохион байгуулалтын бүтцийг тусгасан бол дөрөвдүгээрт бүлэг санхүү болон материаллаг нөөцийн талаар дурджээ. Тавдугаар бүлэгт театрын эд хөрөнгийн эрхийн талаар, харин зургаадугаар бүлэгт хариуцлагын тухай зааж, театрын удирдлага ямар хариуцлага хүлээхийг тусгаж, долоодугаар зүйлд бусад зүйл буюу хууль зүйн бусад асуудлыг зохицуулахаар тусгажээ. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар чуулгын статусыг өөрчилж, Улаанбаатар театрын дүрмийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр өргөн барихаар тогтов.

Гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурна

“Ковид-19 цар тахлын эрсдэлийг  бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажлыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Халдвар авсан хүний тоог долоо хоног тутам харьцуулан гаргаж байгаа. Тодруулбал, 34-38 дахь долоо хоногт халдвар авсан хүний тоо тогтмол өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногт буурчээ. Өнгөрсөн долоо хоногт гэрийн хяналтад 23.233 хүн байсан бол өнөөдрийн байдлаар 19 мянган хүн байна. Эмнэлэгт хэвтэж байгаа нэн хүнд болон хүнд хүний тоо буурахгүй, орны эргэлт удаан байгааг хэлж байлаа.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Тавдугаар сард суурин 120 цэг, явуулын 40 цэгээр өдөрт 15-22 мянган хүнийг вакцинд хамруулж байсан. 34 дэх долоо хоногоос нэмэлт тунгийн дархлаажуулалтын идэвх нэмэгдсэн бол аажмаар энэ идэвх буурч, өнгөрсөн буюу 42 дахь долоо хоногт өдөрт 1100 гаруй хүн нэмэлт тунд хамрагдаж байна. Түүнчлэн сэргээн засах, тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдийн I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна. Улирлын томуугийн вакциныг аравдугаар сард хийдэг байсан бол энэ жил есдүгээр сард хийсэн. 2-11 насны хүүхдүүдийг 99 хувь, жирэмсэн эхчүүдийг 96 хувьтай томуугийн вакцинд хамруулжээ.

150 резидэнт эмчийг шинээр хуваарилж, сургалтад хамруулж эхэлсэн байна. Өрхийн эмнэлгүүдэд камер байрлуулж, Шуурхай штабын нэгдсэн удирдлагын системтэй холбож, ачааллыг хянаж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх, голомтын болон маршрутын халдваргүйтгэлийг байнга хийж байгааг онцоллоо. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх тохиолдол буурч байгаа олон улсын жишгийг энэ үеэр зөвлөлийн гишүүд онцолж байлаа.

Сайжруулсан шахмал түлшний 62 мянган тонны нөөц бий

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Сайжруулсан түлшний  62 мянган тонны нөөц байгаа аж.  Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Коронавируст халдварт өвчний улмаас 2019 оныхоос дизель түлшний үнэ литр тутамдаа 700-1000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбоотойгоор сэлбэг хэрэгсэл, тос, тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн тул “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооны 35 тээврийн компаниас албан бичиг ирүүлжээ. Энэ тээвэрлэлтийн тарифыг 2022 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хэлж байлаа.

Сайжруулсан түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс  эхэлсэн бөгөөд тухайн үед 128 цэг ажиллаж байсан бол өнөөдөр 511 цэг ажиллаж байна. Цаашид 600 болгон нэмэгдүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Нэгэн зууны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ