Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ удаагийн томилолтоор Өлгий нутгийн жирийн багшийн үгийг сонсож, алдаа, оноогоо ил шулуун ярилцахаар зорьсон бөгөөд анхаарах хэд хэдэн асуудал байгааг уулзалтын үеэр багш нар илэрхийлжээ.
Казак хэл, Монгол хэл гэсэн хос хэлний бодлогын тодорхойлолт байхгүй, стандартгүй, хөтөлбөр, ном, сурах бичиг байхгүй, толь бичиггүй, арга зүй байхгүй зэрэг асуудал хөндөгдөж байна. Үндэсний цөөнхийн хүсэл сонирхлыг боловсролынхоо бодлогодоо зохицуулж чадаагүй, цөөнх дотор амьдарч байгаа ястнуудынхаа боловсролын эрхийг үл хүндэтгэсэн, боловсролын салбарын 30 жилийн эмгэнэл буюу орчин цагийн боловсролын байгууллага үүссэний 100 дахь жилийн эмзэглэл гэж нэрлэмээр байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан илэрхийллээ.

Боловсролын салбар улс төрөөс хэт хараат болсон. Багш, багш бус ажилтнуудын харьцаа алдагдсан, Хос хэлээр боловсрол олгох хөтөлбөр, арга зүйг шинэчлэх хэрэгтэй, Багш нарын чадавхыг сайжруулах шаардлагатай, багш нарыг авилгаар ажилд авах тариф /5-10 сая/ тогтсон байгааг хэлэв.
Иймд бодлогын яам үүнд онцгойлон анхаарна гэв.


Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
