Коронавирусын дэгдэлт сүүлийн өдрүүдэд буурах төлөвтэй байна. Дотоодод бүртгэгдэх халдварын тоо сүүлийн 24 цагт 1500-аас дээш нэмэгдэхгүй байгаа нь халдварын тоогоо сайн барьж байна. Ковид-19 өвчний улмаас энэ өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо 12 гэж ЭМЯ-аас мэдээлсэн. Коронавирус өвчний улмаас нас барсан өвчтөн хоёр байжээ.
ЭМЯ-аас цаг тутамд иргэдийг гуравдах тунгаа хамрагдахыг уриалж байгаа билээ. Гэвч иргэд гуравдах тун буюу бүрэн тунд хамрагдах явц удаашралтай байгаа талаар холбогдох албанаас мэдээлсэн. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдийг гуравдах тундаа хамрагдахыг удаа дараа уриалсан.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 39363 иргэд байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 210.584 иргэн бүрэн тунд хамрагджээ. Орон нутагт 183.047 иргэд хамрагджээ. Үүний дундаас гуравдах тунд идэвхтэй хамрагдаж буй аймгаар Сэлэнгэ аймаг 17585-аар нэгт, Орхон аймаг 16099-аар хоёрт жагсаж байна. Тухайлбал, идэвх муу дархлаажуулалтад хамрагдаж буй аймгаар Говьсүмэр, Баян-Өлгий аймгууд нэрлэгдэж байна. Говьсүмбэр аймагт 12 мянган иргэн хамрагдах ёстойгоос 1898 иргэн бүрэн тундаа хамрагджээ. Харин Баян-Өлгий аймагт 7400 иргэн бүрэн тунд хамрагдах ёстойгоос 2640 нь хамрагдсан байна.
Цар тахал нүүрлэсэн энэ цаг үед иргэдийг аюулт өвчнөөс хамгаалах арга бол дархлаажуулалт юм. Иймд иргэд олон нийт гуравдах тундаа хамрагдахыг холбогдох албанаас уриалж байна.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
