Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 20 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорьж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 20 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорьж байна

     НИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм.

Хуралдааны эхэнд нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулав.

2020 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод гэр хорооллын 208 мянган өрх байна. 2016 онд энэ тоо 216 мянга байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 8000-аар цөөрчээ. Энэ оны есдүгээр сард гэр хорооллын 10 мянга орчим иргэнээс авсан түүвэр судалгаагаар орон сууцанд 84.7 хувь нь орох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ингэхдээ 49.2 хувь нь орон сууцаа түрээслээд өмчлөх, 29.5 хувь нь газар, өмчөө орон сууцаар солих хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 28 байршлын 85 хэсэгчилсэн талбайд 123 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Энэ нь гэр хорооллын 26 хувийг эзэлж байгаа юм. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл эхэлснээс хойш 33 төсөл хэрэгжүүлэгч шалгарчээ. Үүнээс ажлын явц удааширсан болон зогсонги байдалд орсон, гурван талт гэрээний үүргийг зөрчсөн зэрэг шалтгаанаар нийт 21 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан. Учир нь тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаггүй, мөн тухайн газар инженерийн шугам, сүлжээ холбогдох боломжгүй байсан гэдгийг тодотголоо. 2021 онд 19 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан байна.

Дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтэц, сургууль, цэцэрлэгтэй холбоотой ажлыг концесс, бонд гарган шийдвэрлэх, түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаагаа Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар онцоллоо. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төслийн хүрээнд 2022 онд 3500, 2023 онд 4800, 2024 онд 5300, 2025 онд 6400, нийт 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Иймээс нийслэлээс дэд бүтэц болон сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэх шаардлагатай байгааг хэлж байлаа.

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 344 орон сууц байна. Үүнээс 170-д нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулахаар болсон. 58 барилгад 20-оос олон удаа сонгон шалгаруулалт зарласан ч аж ахуйн нэгжүүд ашиггүй, дэд бүтэцгүйн улмаас сонирхохгүй байгаа аж. Иймээс холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулж, хот өөр хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг хэлж байв.

2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 20 мянга, ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг  буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд 3700, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөр 5000, мөн түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын 2007, Ханын материалд орлогод нийцсэн орон сууцны төслөөр 712, Шинэ суурьшлын бүсэд 14.155, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 1008, нийт 55.584 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна.

НИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлт маш чухал гэдгийг онцолж, танилцуулсан асуудалтай холбоотой асуулт асууж, санал хэлж байв. Тухайлбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон иргэд байгаа эсэх, байгаа бол асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатараас тодруулахад “Дахин төлөвлөлтөөс орон сууцгүй болж хохирсон иргэдийн асуудлыг шийдээд дуусаж байна. “Их өргөө” компанийн 85 өрх байна. Үүнд багагүй мөнгө шаардлагатай, ирэх оны төсөвт хөрөнгийг суулгахаар саналаа өгсөн” хэмээн хариулав. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Дагва гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглаж байгаа хууль, журамд өөрчлөлт оруулах, зах зээлийн зарчимд нийцүүлэх шаардлагатай байгаа, энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулах хэрэгтэйг хэллээ. Иймээс Ажлын хэсэг байгуулж, шаардлагатай бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар болов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    СХД-ийн 7 дугаар хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна

    СХД-ийн 7 дугаар хорооны бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна