Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ

Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ

Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд С.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцов.  

Зорилтот бүлгийн иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа аж. Харин гуравдугаар тунд нийт хүн амын 23 хувь буюу 420 мянга орчим иргэн хамрагдаад байна. Үүнээс үүдэн цар тахлын халдварын тархалт эрчимтэй буурахгүй байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлоод  “Хүсээгүй хүндрэлийг даван туулахад хамтдаа зүтгэж, Засгийн газар, УОК-оос  авч хэрэгжүүлж буй ажлыг дэмжиж буй ард иргэддээ талархал илэрхийлье” хэмээсэн юм.

Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй

Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улс зургаан удаагийн  хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс болоод улсын маань эдийн засаг тодорхой хэмжээгээр агшсан. Энэ бол манай улсын түүхэнд хоёр дахь удаагаа тохиож байгаа үзэгдэл. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 онд эдийн засаг 9.2 хувиар агшсан бол энэ онд 5.6 хувиар агшсан үзүүлэлт гарлаа.

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр нэгэн чухал шийдвэр гаргалаа. Өнөөдрөөс эхлэн урлаг, соёлын салбарын хоригийг нэг шат чөлөөлж, 50 хувийн дүүргэлттэй ажиллуулахаар боллоо. Хоёр жилийн турш хатуу хөл хориотой байсан үзвэр, үйлчилгээ, спортын арга хэмжээг нээж байна. Харилцан хариуцлагатай байж, өдрөөс өдөрт бие биеэ дэмжиж, үе шаттайгаар эдийн засгаа дэмжиж ажиллах цаг болжээ. Иргэд маань үзвэр үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ нэмэлт тунд хамрагдсан байхыг онцолъё. Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 50 хувьд хүрэхэд бид  улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ. Нэг жилийн өмнө нөхцөл байдал, өнөөдөртэй ганцхан зүйлээр ялгаатай. Энэ нь Монгол Улс 2.8 сая тун вакцины нөөцтэй улс болоод байна. Гэтэл вакцины нөөцгүй  улс орон зөндөө бий.

Манай улсын хувьд вакцин тарьж эхэлсэн цагаас хатуу хөл хорио тавиагүй. Хөл хориотой үе түүх болж үлдэж байна. Энэ бүхний эцэст маш энгийн уриалга дэвшүүлж байна. Нэмэлт тундаа эрчимтэй хамрагдъя. Үзвэр үйлчилгээг үзэхээ иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой.

Цар тахал асар том сорилт авчирч байна. Нийгмийн амьдралын хэв маягийг өөрчилж, эдийн засгийг  хүнд байдалд оруулсан. Боловсрол завсардаж, гадаад харилцаа, олон улсын худалдаа, соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг  сааруулав. Тээвэр ложистик 8-9 дахин удааширлаа. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн хүндрэл бодитоор нүүрлээд байна.  Монгол Улсаас  хамаарахгүй зүйлс их бий. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Эрээн хот ч хүнсний хомсдолд орсон. Ганц манай улс биш, бусад улсын хувьд Хятадаас авдаг бүтээгдэхүүн тасарч байна. Тэгэхээр вакцинжуулалт бол дэлхий нийтийн асуудал болж байна гэлээ.

Эдийн засаг хэт даяаршсан тул хүндрэл гинжин урвал адил тусаж байна

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад инфляц 9.5 хувьтай байна. Инфляц өссөн голлох шалтгаан нь гадаад сектор байна. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг  улс орнуудын хувьд болон манай хөрш хоёр улсын хувьд ч инфляц өсөж байна.  АНУ-д инфляц төсөөлснөөс хоёр дахин, Япон Улсад  2.5 дахин нэмэгдлээ. Тиймээс дэлхийн олон орон 2020, 2021 оны эдийн засгийн цөмрөлтөөс арайхийн гарах гэж байгаа эдийн засгаа унагахгүйн тулд инфляцыг хүчээр буулгах бус, ажиглаж байна. Манай улсын хувьд ч мөн ижил. Дэлхий нийтийн хэмжээнд улс орны эдийн засаг хэт даяаршсан тул хүндрэл гинжин урвал адил тусаж байна. Түүнээс ганц манай улсын эдийн засаг хямраад уналтад орсон хэрэг биш. Нэгдүгээрт эдийн засгийн өсөлт тэлэлтээ чухалчилна. Засгийн газар, Төв банкны зүгээс инфляцыг  нам дор байлгах бүхий л боломж арга хэмжээг авна. Хилийн хорио цээр, тээвэр ложистикийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэнэ. Бид нэг үеэ бодвол бүтээгдэхүүнийг дотооддоо маш сайн нөөцөлдөг болсон байна. Гурил, будаа, элсэн чихэр мэтийн хүнс 1-2 сарын нөөцтэй байгааг статистикийн мэдээ харуулж байна. Харин хурдан мууддаг нарийн ногоо мэтийн бүтээгдэхүүнүүд яалт ч үгүй тасарч байна гэсэн мэдээллийг өглөө.

Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалт хийж байна

Эм тариа, эмнэлгийн хэрэгслийн хомсдолын тухайд ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар хянаж байдаг гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотгож байлаа. Тус газраас эрүүл мэндийн байгууллагуудыг 1-2 сарын нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн. Эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлж, Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, мөн Жининь, БНСУ-аас агаарын тээврээр авчрахаар ярьж буй аж. Дуслын систем, тариурын түүхий эдийг яаралтай оруулж ирэх зохицуулалтыг хийж байна.  Мөн тарианы шингэнийг дотооддоо үйлдвэрлэж, нийт хэрэглээний 70 хувийг хангадаг бөгөөд урьдынх шиг хангалттай биш ч 14 хоногтоо хүрэлцэхүйц хэмжээний нөөцтэйг Эрүүл мэндийн сайд онцоллоо.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн асуудлаар дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ

    "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн асуудлаар дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхэллээ