Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд гэр шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 10:37 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 12:40 цагт очиход иргэн Т-гийн 30х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан 15:30 цагт очиход иргэн Н-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 17:40 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
