Австралийн Ипсвич хотод байрлах бөмбөлгөн байшинг Грэм Бирчелл архитектор зохиосон бүтээсэн бөгөөд өөрийн гараар 7 жилийн турш барьсан байна. Байшингийн дизайныг Бирчелл төгсөх курсын оюутан байхдаа, 1983 онд бодож зохиож байсан бол ийнхүү мөрөөдлөө бодит болгожээ. Сансар огторгуйн тухай бодол санаа, “ер бусын зоригтой гэмээр геометрийн хэлбэр дүрс бүхий 50-60-аад оны архитекторын чиглэл” нь түүнд ийм санаа төрүүлсэн аж.

Уг байшинг барьж байх явцдаа НАСА-д хандаж, дугуй хэлбэртэй цонх хэрхэн хийх талаар зөвлөгөө хүсэж байсан байна. 1050 мв.кв талбайтай, гурван давхар, 20 өрөөтэй бөгөөд 2 угаалгын өрөө, 4 машины гараж, дaрсны агуулах, хэд хэдэн террастай юм.

Энэ байшингийн гол онцлог болох асар том бөмбөлөг хэлбэрээс болж бөмбөлгөн байшин хэмээн нэрлэх болжээ. Тэрээр байшингаа 1.1 сая ам доллараар заржээ.



Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
