Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслөөр нийлүүлэгдсэн Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон нисдэг тэргийг танилцууллаа.

Төслийн хүрээнд Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан бөгөөд агаарт шалгах техникийн нислэгээ үйлдээд байгаа юм.

Мөн нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.Эдгээр нисдэг тэрэгний хувьд одоо манай улсад ашиглагдаж байгаа том оврын нисдэг тэрэгнээс 8 дахин хямд зардалтай байх бөгөөд нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүний дараа ОБЕГ, түүний харьяа анги байгууллагуудын удирдлага, алба хаагчидтай уулзалт хийж үг хэллээ.

Тэрээр, хэлсэн үгэндээ, “Миний бие Онцгой байдлын албаар маш их бахархдаг. Онцгой байдлын албаны суурийг тавилцаж, 2004 онд анх Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдон Шадар сайдын хувиар гурвантаа удирдан ажиллах завшаан тохиолдож байлаа.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг би бурхны илч, авралын гар гэж боддог. Түүхийн энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, чадавхийг сайжруулах, алба хаагчдын нийгмийн баталгааг хангахад тус салбарыг хариуцан ажиллаж байсан үе, үеийн Засгийн газар, сайд, дарга нар анхааран ажиллаж ирсэн.

Ард иргэд ч Онцгой байдлын байгууллагыг улс эх орны аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь насыг авран хамгаалах амаргүй бөгөөд хүндтэй үүргийг хүлээдэг чухал алба болохыг мэдэрч ойлгодог гэж боддог. Коронавируст цар тахлын үед Онцгой байдлын байгууллагын алба хаагчид маань цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээг авах, өвчний тархалтыг бууруулахад тэргүүн эгнээнд ажиллаж байна.

Хэдхэн хоногийн өмнө 36 жил Хөвсгөл далайн ёроолд байсан онгоцыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран амжилттай татаж гаргалаа. Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор их жанжны нэрээр нэрлэгдсэн живсэн онгоцыг наранд гаргасан нь бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болсныг цохон тэмдэглэх байна. Цаашид ч далайд живсэн автомашин, техникүүдийг шат дараалан татан гаргаж, байгаль эхээ хамгаалах үйлсэд Онцгой байдлын байгууллага тэргүүлэн ажиллана” гэж онцоллоо.

Мөн “Ерөнхийлөгчийн хувьд байгаль орчноо хамгаалах тал дээр түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Нэгдсэн үндэстний байгууллагын индэр дээр хэлсэнчлэн нэг тэрбум мод тарих үндэсний ажлыг амжилттай эхлүүлсэндээ баяртай байна. Онцгой байдлын байгууллага энэхүү санаачлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна” гэлээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Онцгой байдлын алба хаагчид сайн ажиллаж байна. Гэхдээ орчин үеийн техник хэрэгслээр хангагдаж, алба хаагчдын олон улсад ажиллах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж бэлтгэх, анги салбарыг шинээр байгуулж, албыг бэхжүүлэхэд төр засгаас анхаарч ажиллахыг хүсч байна.   Ган зуд, үер, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн тоо, давтамж улам ойртож, аюул нэмэгдэж байна. Ялангуяа газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн найдвартай байдлыг хангах ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг онцолсон юм.

Цаашид, тус салбарт олон улсын төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх,  олон улсын гамшгийн шуурхай удирдлагын төв байгуулах, аврах ажиллагааны хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнд, Засгийн газрын тэргүүний хувьд ч анхаарч ажиллах болно” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    Г.ЗАНДАНШАТАР: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж ажилла

    Нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    УБЕГ-ын дарга Д.Давааням аа, танай "Ес зүйтэй хамт олон" чинь ХЭВТЭРТЭЙ ӨВЧТӨНИЙГ ОРТОЙ нь дуудлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Их мастер Б.Мөнгөнтуул “GRAND SWISS” олон улсын тэмцээнд 13-р байрт шалгарлаа

    Их мастер Б.Мөнгөнтуул “GRAND SWISS” олон улсын тэмцээнд 13-р байрт шалгарлаа