“ДЭЭД БОЛОВСРОЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ОНОЛ, АРГА ЗҮЙ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“ДЭЭД БОЛОВСРОЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ОНОЛ, АРГА ЗҮЙ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Монгол улсын хувийн хэвшлийн ууган сургуулиудын нэг Отгонтэнгэр Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойн хүрээнд тус сургуулиас зохион байгуулж буй “Дээд боловсрол ба тогтвортой хөгжил, онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага”  олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монголын эрдэмтэн судлаачид болон АНУ, ОХУ, Канад, БНСУ, Япон, Швейцарь, Румын, Украйны 8 улсын нийт 40 гаруй судлаач илтгэлээ хэлэлцүүлж байна.
       Отгонтэнгэр Их Сургуулийн захирал доктор, дэд профессор Н.Энхзаяа “Монгол Улсын дээд боловсролын салбарт Отгонтэнгэр Их Сургуулийн гүйцэтгэж буй үүрэг” сэдэвт үндсэн илтгэлийг өнөөдрийн хуралд хэлэлцүүлсэн бөгөөд хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад ардчилсан шилжилтээс хойш 30 жилийн хугацаанд тулгарсан сорилт бэрхшээл, чанарыг эрхэмлэх зорилго, түүний хэрэгжилт, дээд боловсролын салбарын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлт шинэчлэл зэрэг олон асуудлыг бодит жишээгээр батлан өгүүлсэн юм. Тэрчлэн Монголын дээд боловсролын салбарт хүлээж буй үүрэг хариуцлагаа онцгой эрхэмлэдэг Отгонтэнгэр Их Сургууль хувийн хэвшлийн их дээд сургуулиудын хөгжилд жишиг болохуйц үр дүнд хүрч байгааг ч цохон тэмдэглэсэн юм. 

Отгонтэнгэр Их Сургуулийн хүндэт доктор, Швейцарын багш бэлтгэх болон гадаад хэл заах арга зүйн хөтөлбөрийн удирдагч Анита Фарнигийн “Тогтвортой хөгжлийн боловсрол - Эхэн үе” илтгэл, Украйны үндэсний боловсрол, ШУА-ийн Дээд боловсролын хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Зинченко Викторын “АНУ-ын боловсролын тогтолцооны системийн асуудлууд нь боловсролын неолиберал загварын институцийн хямралын илрэл болох нь”, Киевийн Худалдаа, Эдийн Засгийн Үндэсний Их Сургуулийн доктор (Sc.D, Prof) Герасименко Анжелика ахлагчтай багийн “Нийгмийн шинжлэх ухаан, боловсролын салбарын судалгааны чанарын баталгаажуулалтад  редакцын уншлагын нээлттэй шүүмжийн үзүүлэх нөлөө”, Японы Гэгээн Люкийн Олон Улсын Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, доктор Казунори Онишигийн “Эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах нь: Ази тивийн тоос, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа”, БНСУ-ын Хансо Их Сургуулийн профессор Ай Өн Жүний “БНСУ-ын дээд боловсролын байгууллагуудад суралцаж буй Монгол оюутнуудын өгөгдлийн мэдээлэлд хийсэн судалгаа” зэрэг олон сонирхолтой илтгэл, тэдгээрийн судалгааны үр дүн оролцогчдын анхаарлын төвд байлаа. 

Хуралд оролцогчдын сэтгэгдэлээс товчлон хүргэе.

Боловсролын Хүрээлэнгийн Захирал Доктор П.Лхагвасүрэн (Ph.D): Монгол улсын боловсрол, Монгол улсын дээд боловсролд парадигмийн томоохон хэмжээний шилжилтүүд явагдаж байна. Отгонтэнгэр Их Сургууль 30 дахь жилийнхээ босгон дээрээ хүн төрөлхтний түүхэнд, түүний дотор дээд боловсролын түүхэнд гарцаагүй чухлаар тавигдаж байгаа "Тогтвортой хөгжил ба дээд боловсролын асуудал" хэмээх чухал сэдвийг сонгон авч олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хуралдуулж байгаад нь туйлын их талархаж байна. 

    Миний хувьд,  өнөөдрийн Монгол улсын боловсрол, Монгол улсын дээд боловсролд парадигмийн томоохон хэмжээний шилжилтүүд явагдаж байна гэж бодож байна. Бид одоо барьж, харж болохгүй боловч гарцаагүй явагдаж буй энэ том шилжилтэд яаж дасан зохицож шилжин орох вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод буй юм. Тогтвортой хөгжлийн боловсролын парадигмийн шилжилтийн хамгийн цаад язгуур чанар нь мэдээлэл харилцаа холбооны технологи, мэдээллийн технологи, компьютерийн эрин зууны асуудалтай шууд холбогдож байгаа юм. Тэр утгаараа мэдээлэл харилцаа холбооны технологийн Монгол дахь хөгжлийн салбарын асуудлууд, үе шатлалын асуудлууд, цаашид тулгамдаж буй асуудлын талаар миний бие илтгэл тавьж оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна.

    Киевийн Худалдаа, Эдийн Засгийн Их сургуулийн багш Герасименко Анжелика (Sc.D, Prof): "Бид маргаашийн шинэ үеийн төлөө ярилцах гэж байна" Бидний илтгэлийн зорилго эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулахад чиглэсэн. Чанартай судалгааны үр дүн нь боловсролын болон нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж байх ёстой байдаг. Боловсролын чанарын судалгааны аргазүй нь өргөн хүрээний ойлголт төдийгүй чухал ач холбогдолтой юм. Энэхүү хурлаар бусад эрдэмтэн судлаачидтай боловсролын салбарт төдийгүй шинжлэх ухааны өмнө тулгарч буй асуудлын талаар ярилцаж, харилцан туршлагаа солилцохыг хүсэж байна. Техник технологийн хөгжил өнөөгийн бидний амьдралд үзүүлж буй нөлөө, ач тусын талаар ярилцаж, тэдний санал бодлыг сонсохыг хүсэж байна. Бид Отгонтэнгэрчүүдийн найрсаг, зочломтгой байдалд гүнээ талархаж байна. Мөн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох боломж олгосноор бидэнд маргаашийн шинэ үеийн төлөө ярилцах завшаан олдсонд баяртай байна.

Швейцарь улсын Цюрихийн Багшийн Их Сургуулийн багш  Юрген Kапитан: “Оюутнуудыг оролцуул, тэд ойлгох болно”
Миний хувьд тун чухал хурал болж байна. Бид зөвхөн дээд боловсролын тухай биш бүх л шатны боловсролын талаар ярилцах ёстой. Боловсрол гэдэг бол гайхамшигт зүйл бөгөөд багш нарын гүйцэтгэх үүрэг тун чухал. Илтгэлээ  “Оюутнуудыг оролцуул, тэд ойлгох болно" гэж нэрлэсэн. Тогтвортой хөгжилд гадаад хэлний боловсрол үнэхээр чухал. Гадаад хэл сурахад оюутан сурагчдын бие даасан оролцоо чухал байдаг гэдгийг багш бид сайн мэднэ. Хичээлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг бүгдийг чадна гэсэн үг биш, харин оюутан оролцож чадна гэсэн үг юм. Багш нар англи хэл заахдаа бодит орчин бүрдүүлж сургах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, англи хэлний хичээл дээр бодит амьдрал өрнөх ёстой. Сургалт бол оюутан сурагчдын сэтгэлийг татахад чиглэх ёстой. Боловсролд тогтвортой байдлын талаарх ойлголт бол маш чухал, басхүү хүнд сэдэв байсаар ирсэн. Сургалт амжилттай болоход бодит байдал хамгийн чухал шаардлагатай байдаг. Бид энэ шаардлагыг хангах ёстой. 

“Дээд боловсрол ба тогтвортой хөгжил, онол, арга зүй, хөгжлийн чиг хандлага”  олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хоёр өдрийн турш шинэ санаа дэвшүүлсэн, үнэт зөвлөмж бүхий 40 гаруй илтгэлийг нэгдсэн хуралдаан болон гурван салбар хуралдаанаар хэлэлцэх бөгөөд илтгэлүүдийг эмхэтгэж, нийтийн хүртээл болгох юм байна. Хурал өнөөдөр салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

    Ерөнхийлөгчийн найз П.Дэлгэрнаран дахиад дарга болж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ УДИРДАНА

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Коронавируст халдварын тохиолдол буурч, нэмэлт тунд хамрагдах иргэдийн тоо өсчээ

    Коронавируст халдварын тохиолдол буурч, нэмэлт тунд хамрагдах иргэдийн тоо өсчээ