Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис гэдэг газар “Шишгэд” голын мөс цөмөрч автомашин живж хоёр иргэн голын усанд алга болжээ. Тодруулбал, өнгөрөгч 10-ны өдрийн 13.55 цагаас эхлэн УАЗ Пургон 37419 загварын автомашинаар зорчиж явсан 58 настай, 38 настай эрэгтэй эмэгтэй осолдсон байна. Одоогоор голын усанд осолдсон 58 настай эрэгтэйн цогцыг олсон бол 38 настай эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна. “Шишгэд” голын усанд 3 метрийн зайтай, 6 метрийн гүн 15 цооног гарган, 21 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 11.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.
Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
