• 0
  • 960

Эдийн засгийг сэргээх бодлого ЗАСГИЙН ГАЗАР боловсруулна

Эдийн засгийг сэргээх бодлого ЗАСГИЙН ГАЗАР боловсруулна

Өнөөдрийн хуралдаанаар Улсын Их хурлын 2022 оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийгдлээ.

Гишүүдийн асуулт, хариултаас: 

Сангийн сайд Б.Жавхлан:

-120 гаруй тэрбум төгрөг үлдэж байгаа. Энэ жил 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгогдсон зээлийн дараа жил үргэлжлэх хүүгийн татааст бол хүрнэ. Харин шинээр гарах зээлүүдийн хувьд хязгаарлагдмал болж байна. Гэхдээ бид яаж ийгээд 10 их наядын хөтөлбөрөө  үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-2022 оны төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс хөрөнгө оруулалт, их засвартай холбоотой олон саналууд гарсан юм байна лээ. Энэ саналуудыг хэлэлцэх явцад хоёрдугаар хэлэлцүүлгийн үед ажлын хэсэг болон УИХ-аас оруулж ирсэн нийт 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, засварын тоног төхөөрөмжийн асуудлыг Засгийн газрын өргөн барьсан дээр нэмж тусгахаар шийдвэрлэсэн. Энэ эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох зээлийн  олгох 213 тэрбум төгрөгөөс 91 тэрбум төгрөгийг энд зарцуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр зэрэг арван их наяд төгрөгийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, репо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хэмжээ буурна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах зардалд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн татаасыг 91 тэрбум төгрөгөөр бууруулах санал орж иржээ. Зээлийн хүүгийн татаасыг бууруулчихаар Засгийн газраас олгох арван их наяд төгрөгийн төлөвлөгөөнд зааснаар  олгогдох зээлийн олголт нь буурах вий.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

УИХ  хуулийн хүрээнд төсөв батлахдаа орлого нэмж, зарлага нэмэхийг хориглосон. Тиймээс бидэнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, урсал төсөв нэмэгдүүлбэл зарлагаа хасна. Энэ хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдээс нийт 91  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, урсгал засвар, тоног төхөөрөмж нэмэгдүүлэх санал орж ирээд чуулган дээр нэмэгдсэн. Эх үүсвэрийг арилжааны банкуудад олгох зээлийн  татаасыг хасахаас өөр аргагүй байдалд орсон. Ингэж төсвийн  балансыг барихгүй бол зарлага нэмсэн төсөв батлавал Үндсэн хууль зөрчинө. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нийгмийн өмнө тулгамдсан хүнд асуудлуудын нэг болоод байна. Тиймээс  Засгийн газар эдийн засгийг сэргээх  асуудлуудыг УИХ-д оруулж ирнэ гэсэн.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Сангийн яамнаас төсөв батлахад янз бүрийн   их засварт мөнгө зарцуулахгүй гээд байсан мөртлөө 91 тэрбум төгрөгийг суулгасан юм уу. Хүүгийн татаас буурахаар зээл буурах нь тодорхой. Covid-19 халдварын дараа эдийн засгаа сэргээх гээд явж байтал яагаад буруу зүг рүү явчихваа. Ирэх жилийн төсөвт цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг заавал оруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Хилийн заставуудын автомашиныг шийдэх асуудал төсөвт  суусангүй орхигдлоо. Хилийн застав гэдэг Монгол Улсын хилийн шугам дээр үүрэг гүйцэтгэдэг онцгой нэгж. Улсын хилийн зөрчлийг илрүүлдэг. 2019 онд хилийн заставын 30 гаруй хувийг туулах чадвар сайтай машинаар хангасан. Үлдсэн хувь болох Говь, ой хээрийн бүсэд  нөхцөл байдал маш хүнд байгаа. Эрлийн ажиллагаа, хилийн төлөөлөгчийн ажиллагаанд машингүйгээр үүрэг гүйцэтгэж болдоггүй юм. Энэ салбарт ашиглагдаж байгаа машинуудын гүйлтийн норм хугацаа нь дууссан. Зарим застав огт машингүй байгаа. Цаашдаа энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.

Монгол Улсын 2022 оны төсвийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал

    Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

    Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ц.Туваан: Их засварт мөнгө зарцуулахгүй гээд байсан мөртлөө 91 тэрбум төгрөгийг суулгасан юм уу

    Ц.Туваан: Их засварт мөнгө зарцуулахгүй гээд байсан мөртлөө 91 тэрбум төгрөгийг суулгасан юм уу