Ойн салбарын үндэсний чуулган “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, зөвлөмж гаргалаа

Ойн салбарын үндэсний чуулган “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, зөвлөмж гаргалаа

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд болж өндөрлөлөө. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганыг хааж үг хэлэв. Тэрбээр “Томоохон зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 30 жил орхигдсон салбарыг сэргээж, 2024 он гэхэд чадавхыг нь бүрэн бэхжүүлэх,  мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэх, зохион байгуулалт, удирдлагаар хангах, байгаль орчноо хайрлан хамгаалах чиглэлээр иргэдээ соён гэгээрүүлэх гээд олон ажил хүлээгдэж байна” гэлээ. Мөн бүгд нэгдмэл ойлголттой байж, нэг зорилгын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, нийслэл нутаг дэвсгэртээ хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүжилт зэргийг хэлэлцэн батлах бол  УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн Засгийн газар өргөтгөсөн хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдах бол, Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо ирэх долоо хоногт хуралдан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ойн салбарын үндэсний чуулганд оролцогчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжихээ илэрхийлж, чуулганаар хэлэлцсэн илтгэл, салбар хуралдаануудаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн зөвлөмж гаргалаа.

Үүнд:

НЭГ. “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМЫН ТАЛААР:
1.1. Шинэчлэн батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу боловсруулж байгаа “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-т “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах;

1.2. Мод тарих газар нутгийн судалгаа хийж, стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцоолол гаргах;

1.3.  Аймаг, нийслэл мод тарихад зориулж жил бүр нэг тэрбумаас доошгүй төгрөгийг төсөвт тусгаж байх, мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүрэг бий болгох;

1.4. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнг ойгоор бүрхэгдсэн талбай 0 хувьд хүрэх, нэн хүчтэй цөлжсөн газрын хэмжээ 4.0-с доошгүй хувиар буурсан байх, хүлэмжийн хийн шингээлтийг 2.5 сая тн-оор нэмэгдүүлсэн байхаар тооцох;

ХОЁР. ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР:
2.1. Ойн салбарын мэргэжлийн байгууллагын эрх олгох, ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэлийн үр дүн, хяналт, мониторинг хийх зэрэг төрийн захиргааны байгууллагуудын зарим чиг үүргийг  мэргэжлийн холбоодод шилжүүлэх;

2.2. Гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

2.3. Ойн магадлан итгэмжлэлийн стандартыг боловсруулж, хараат бус хөндлөнгийн байгууллагаар магадлан итгэмжлэл хийх тогтолцоо бий болгох, олон улсын ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах.

ГУРАВ. ХҮНИЙ НӨӨЦ, МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙ ТАЛААР:
3.1.  Ойн мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрийг харилцан уялдаатай болгож, шатлан суралцах боломжийг бүрдүүлэх;

3.2.  Сум, суурин газар бүрт гурваас доошгүй ойжуулагч  байхаар тооцож, “1,000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг 2022 онд багтаан хэрэгжүүлэх, мэргэжилтэй ажилчдыг тоог 7000-д хүргэх;

ДӨРӨВ. ҮР, ТАРЬЦ, СУУЛГАЦЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТИЙН ТАЛААР:
4.1.  Модлог ургамлын үр,тарьц, суулгац бэлтгэх, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, ашиглах, үрийн нөөцийн улсын сан бүрдүүлэх хууль, эрх зүйн орчин бий болгох;

4.2. Үр хадгалах байгууламжийг улсын хэмжээнд болон бүсчилсэн хэлбэрээр байгуулах;

4.3. Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх;

4.4. Мод үржүүлэг, ойжуулалтын зориулалттай машин, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдүүлэх;

4.5. Үрийн нөөцийг жилд 290.0 мянган кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 30-100 сая ширхэгт хүргэх;

ТАВ. АГРО-ОЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР:
5.1. Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж ой , газар тариалан, бэлчээрийн хоорондын харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бий болгох;

5.2.“Дэлхийн агро-ойн төв ” олон улсын байгууллагад элсэж төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх;

5.3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд жимс, жимсгэнийн кластер хөгжүүлэх, Агро-ойжуулалтын судалгааны төв байгуулах.

ЗУРГАА. ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР:
6.1. Ой, говийн баян-бүрд, хүлэрт намаг, цайдам зэрэг экологийн чухал экосистемийг нөхөн сэргээх чиглэлд шинэлэг, байгальд ээлтэй, технологид түшиглэсэн инноваци нутагшуулах;

6.2 Хур тунадас, уулын уруйн ус, шар усны ус болон илүүдэл урсац хуримтлуулах, усны нэмэлт эх үүсвэрийг ус, чийг дутмаг газруудад бүрдүүлэх далан, хаалтын системийн сүлжээг нэмэх;

6.3  Монгол орны байгалийн ялгавартай бүс нутгуудад цөлжилт, газрын доройтлыг урт хугацаанд судлах судалгааны төв байгуулж, технологи, инноваци үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

6.4 Цөлжилт, газрын доройтлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, донор улсуудтай хамтран ажиллах, туршлага судлах.

ДОЛОО. ОЙ АШИГЛАЛТ, ОЙ МОДНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААР:
7.1. Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоож байгаа одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөн аймаг, сумын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэдэг тогтолцоонд шилжих;

7.2. Ойн замын сүлжээний нягтрал, эдийн засаг, экологийн ач холбогдлын судалгаа, тооцоо хийж, ойн аж ахуйн зориулалттай автозамын сүлжээг төлөвлөн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

7.3. Ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ойн арчилгаа, цэвэрлэгээ хийж, шахмал хавтан, эко хатуу түлш, цавчдас, модлог шахмал түлш зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлөх хууль, эрх зүйн орчин  бүрдүүлэх;

НАЙМ. ХОТ, СУУРИН ГАЗРЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТАЛААР:
8.1. Ногоон байгууламжийн асуудлыг хот суурин газрын төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зураг төслийн дагуу хөгжүүлэх;

8.2. Хот, суурин газрын ногоон байгууламжийн тухай бие даасан хууль гарган холбогдох журам, стандарт, норм, нормативыг шинэчлэн эрх зүйн орчныг тодорхой болгох;

8.3. Ногоон байгууламжид тарих зориулалттай тарьц, суулгац үржүүлэх газруудад татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэхийг төрөөс бодлогоор дэмжих;

8.4. Тарьц суулгац бойжуулах, хот суурин цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах усны үнийг хөнгөлөх, чөлөөлөхийг зөвлөмжид тусгажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Угаалгын машины сэгсрэгч дотор бага насны хүүхэд гацжээ

    Угаалгын машины сэгсрэгч дотор бага насны хүүхэд гацжээ