Сонгинохайрхан дүүргийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлаг уран сайхны дугуйлан секцэнд хамруулах үүднээс 850 хүний суудалтай соёлын ордныг 5-р хороо ханын материал орчимд буюу Баянголын 33, 34-р гудамжинд барьж байна.
“Covid-19” халдварын улмаас барилгын ажил хойшилсон байсан бол өчигдрөөс гадна зам, пассатын ажил эхэллээ.
Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Аглуут” ХХК-ны төсөл хариуцсан инженер Д.Болормаатай уулзаж барилгын ажлын явцад хяналт шалгалт хийж, цаг хугацаанд нь хүлээлгэж өгөх үүрэг өгөв.
Соёлын ордны бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Тус бүтээн байгуулалтыг энэ оны 11 сард хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгагдсан юм.
Соёлын ордон ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд зориулсан соёлын бүхий л үйлчилгээг үзүүлэх бөгөөд дотор нь кино театр, event hall байх бол гадна талбайд задгай театр, усан оргилуур барьж тохижуулахаар төлөвлөөд байна.

Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
