• 0
  • 110

УИХ-ын Тамгын газар, Швейцарын парламентын Тамгын газар хоорондын туршлага, мэдээлэл солилцох цахим уулзалт боллоо

УИХ-ын Тамгын газар, Швейцарын парламентын Тамгын газар хоорондын туршлага, мэдээлэл солилцох цахим уулзалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс Швейцарын хөгжлийн агентлагийн "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төсөлтэй хамтран “Швейцарын парламентын хяналт шалгалтын газартай хамтарсан техникийн хамтын ажиллагааны үр дүн” мэдээлэл солилцох уулзалт, сургалтыг өнөөдөр (2021.12.08) зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай 2017 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм. Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах зорилгоор хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын чиглэлд түлхүү хөгжүүлж байна. 

Уг сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Янжинхорлоо нээж үг хэлсэн бөгөөд сургалтад Швейцарын парламентын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын төслийн менежер Рауль Кензиг, Швейцарын парламентын Тамгын газрын Техникийн хамтын ажиллагааны нэгжийн дарга Мариа Стосич нар оролцож, тус улсын парламентын Тамгын газрын хяналт шалгалтын чиг үүрэг, парламент дахь Хяналтын байнгын хорооны үйл ажиллагааны туршлагаас хуваалцлаа.

“Швейцарын парламентын хяналт шалгалтын газартай хамтарсан техникийн хамтын ажиллагааны үр дүн” мэдээлэл солилцох уулзалт, сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд хамрагдсан бөгөөд тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах зөвлөх Ч.Онончимэг “Швейцарын парламентын Тамгын газрын хяналт шалгалтын газартай хамтарсан техникийн хамтын ажиллагааны үр дүн” сэдвээр үндсэн илтгэлийг танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх журмыг батлуулж, үнэлгээг тогтмол хийдэг болсон. Уг үр дагаврын үнэлгээний дүнг парламентын гишүүдэд хүргүүлдэг болсноор олон давуу тал бий болж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын Тамгын газар 2018-2020 онд жилд гурван удаа хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг байсан бол 2021 онд хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд нийт 13 удаагийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Үүнээс зургаан хуульд үр дагаврын үнэлгээ, гурван хуульд явцын хяналт шинжилгээ хийснийг УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах зөвлөх Ч.Онончимэг илтгэлдээ дурдав.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж байгаа энэ цаг үед энэхүү уулзалт, сургалт чухал ач холбогдолтой болохыг оролцогчид онцолж байлаа. 


Цаашид хоёр улсын парламентын Тамгын газрууд парламентаас төсвийн хяналтыг хэрэгжүүлэх, нийтийн сонсголыг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүнг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентаар хэлэлцүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • МАН Хөгжлийн банкны зээлийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргажээ

    “Big bang”-ийн Сүнри 18 сарын хорих ял авлаа

    Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын тамгын газарт тансаг зэрэглэлийн машин юунд хэрэг болов ЗАСГАА

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын ТНБД-ын орлогч Ушерман нар утсаар ярив

    Төрийн банк “ЦАХИМААР ЗОЛГОЁ” үйлчилгээг санал болгож байна

    Д.Сумъяабазар: Монгол Ардын нам бол улс төрийн соёл нь тогтчихсон, агуулга, хэлбэр нь төлөвшчихсөн, ёс, зарчим, эрэмбээ барьж чаддаг нам

    1,481,331 ширхэг хувьцаа арилжжээ

    Дулааны шугамын гэмтлийг зассан, халаалтаа тавихаар ажиллаж байна

    Улаанбаатарт 12 градус хүйтэн байна

    Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

    Ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа

    АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг батлуулж, 24 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

    Д.Ган-Эрдэнэ: Энэ тохиолдолд СӨХ-ны буруу

    Ерөнхийлөгч ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг чиглэл болгов

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар захидал солилцож, мэндчилгээ дэвшүүлжээ

    НӨАТ-ын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

    Авлигатай тэмцэх газраас 15 объектод нэгжлэг хийжээ

    Дүүргийн намын дарга нар шинэчлэгдэнэ

    Цагаан сарын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

    ЭМЯ: 2273 тохиолдол батлагдаж, 93 хүний бие маш хүнд байна

    Мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв

    Баянхонгор аймгийн засаг дарга, багийн засаг даргууддаа 300 сая төгрөг зарцуулна

    БСШУСБХ: Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд 7 ажлын хэсэг байгуулж, 14 удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ

    Улс удирдах уу? Эсвэл иргэдээ хахуулдах уу?

    Нийслэлд дархлаажуулалтын суурин 155, түр 3 цэг ажиллана

    Ихэнх нутгаар хүйтэн байна

    Аймаг нь ядуурч өөрсдөө баяжихаа хэзээ болих вэ? Гишүүдээ!!!

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 7 удаа хуралдаж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

    Төрийн байгуулалтын байнгын хороо 33 хууль, УИХ-ын 14 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ

    Ирэх хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эмэгтэй энхийг сахиулагчид ирэх онд Монголд чуулна

    Эмэгтэй энхийг сахиулагчид ирэх онд Монголд чуулна