• 0
  • 1488

Г.МЭНДБАЯР: Зам арчилгаа бол мэдлэг, чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил

Г.МЭНДБАЯР: Зам арчилгаа бол мэдлэг, чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил

       УБТЗ-ын Замын аж ахуйн албаны 70 жилийн түүхт ой тохиож буй энэ өдрүүдэд өчигдрийг бүтээж, өнөөдрийг цогцлоож, ирээдүй рүү замчилж яваа мянга мянган замчдын нэг Замын I ангийн 14 дүгээр хэсгийн бригадын дарга Гочоогийн Мэндбаяртай, ярилцлаа.

         -УБТЗ гэх их айлын босгоор алхсан хүн бүрийн анхны алхам адилгүй ч ихэнхдээ төмөр замчин болохсон гэсэн мөрөөдөл нь ижил санагддаг. Харин та...? 
        -Нээрэн энэ тухай урьд нь бодож байгаагүй юм байна шүү. Би уг нь, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул. Миний аав, ээж хоёр нутагтаа мал маллаж байгаад л дөрвөн хүүхдээ аваад хот хүрээ бараадаж, хүүхдүүдээ сургууль соёлд оруулж, юм үзэж нүд тайлуулъя гэж шийдсэн юм гэдэг. 1986 оны тэр нэгэн өдөр биднийг “Буянт-Ухаа” онгоцны буудал дээр аавын нагац нар тосож авсныг санаж байна. Тухайн үедээ аав, ээж хоёр маш их зоригтой шийдвэр гаргасан байгаа юм шүү. Манайх нэг жил хотод амьдраад дараа жил нь аав минь төмөр замын илгээлт авсан. Аав Замын нэгдүгээр ангид замчнаар орсноор манайх Цайдам зөрлөгт төвхнөн, бага нас минь тэнд өнгөрсөн дөө. Зөрлөгийн багачуудтай өвөлдөө хоккей тоглож, зундаа тэвэг өшиглөсөн шиг өдрийг өнгөрөөдөг сөн. 
        Багадаа яг төмөр замчин болно гэж бодоогүй ч надад төмөр зам хамгийн танил орчин, төмөр замчид ойр дотно хүмүүс байсан. Дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд Баянчандманий ТМС-ийн хуваарь авсан. Трактор комбайны ангид сурч байгаад төгсөлгүй орхичихсон. Хүн ер нь, өөрийн хүсэл сонирхлоороо ажил мэргэжлээ сонгохгүй бол дургүйд хүчгүй гэдэг болоод дуусах юм билээ. Тэгээд гурилын тээрэм дээр жил гаран ажиллаад цэрэгт явсан.
         Цэргийн албанд мордохдоо аавдаа “Та намайг халагдаад ирэхэд ажил бэлтгэчихээрэй” гэсэн. Зүүнбаянд цэргийн алба хаасан. Армийн нэг жил юу байх вэ дээ, олон аавын хөвгүүдтэй бужигнаж явтал нэг л мэдэхэд халагдах өдөр ирсэн. 1997 оны тавдугаар сард халагдаж ирээд долдугаар сард нь замчин болсон доо. Тэгэхэд аав минь Шарын голын замын хэсэгт бригадын даргаар ажиллаж байсан. Бодвол, дарга нартаа хүүгээ замчин болгоё гэж хэлсэн байх. Аав минь хүүгийнхээ захиасыг биелүүлж, харин надад аавынхаа итгэлийг даах үүрэг ирсэн дээ. Түүнээс хойш 24 жил өнгөрчээ. Ингээд бодвол хувь заяа намайг төмөр зам руу хөтөлсөн юм болов уу даа.
       -Та анх замчин болохдоо аавтайгаа нэг хэсэгт ажиллаж байж дээ. Аавынхаа дэргэд ажиллах нөмөртэй байв уу?
       -Аавын нөмөр гэдэг хаана ч байна. Гэхдээ ажлын талбарт аавдаа эрхлэнэ гэж юу байх вэ. Миний аав бурууд ширүүн, зөвд зөөлөн хүн шүү дээ. Харин ч бүр хараа хяналттай. Гэхдээ мэдэхгүй, чадахгүй зүйлээ ааваасаа асуух илүү амар байсан талтай. Миний аав гурван жил замчин хийгээд шалгалтын бригадын дарга, ажлын бригадын дарга, сүүлд Шарын голд замын мастераар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ангидаа нэртэй сайн бригадын дарга, мастеруудын нэг гэгддэг байв. Хариуцсан хэсгийнхээ замын баллыг багад барьдаг. Замыг их сайн арчилдаг. Одоо эргээд бодоход цаг агаарын нөхцөл замд хэрхэн нөлөөлөхийг маш сайн мэднэ. Бороо хур ихтэй үед яах вэ? Өвөл их хүйтрэхээр, хавар газар гэсэх үед яаж ажиллах гээд тэр бүгдэд тохирсон замын арчилгааг сайн хийдэг байсан санагддаг. Тэгэхээр хүүгийн хувьд аавынхаа нэр, нүүрийг хөөдөхгүй сайн ажиллахсан гэх бодол дотор ямагт хадгалаастай. Ааваасаа их юм сурсан. Өдий зэрэгтэй яваа минь аавынхаа дэргэд 10-аад жил ажилласны нөлөө байлгүй яах вэ. Аав ер нь, залуучуудыг дагуулж яваад өөрөө үлгэрлэж сургадаг арга барилтай. “За үүнийг сайн харж ав. Чиг нь ийм байна. Замын суулт ингэж харагддаг” гэх мэтээр яг нүдээр үзүүлж, гараар бариулж сургана. Тийм арга барилаар сургах нь хүний ой тойнд илүү үлддэг юм байна.
        Аавын хэлж захьсан бүхнийг өөрөө бригадын дарга болсон үедээ илүү мэдэрч, эргэцүүлэн бодож, утга учрыг нь ойлгодог юм билээ. Түүнээс замчин байхад хүний хий гэсэн ажлыг л очоод хийчихнэ. Харин бригадын дарга болоод өөрөө толгой даагаад замынхаа гэмтлийг илрүүлээд яаж засах арга ажиллагааг боловсруулж, хүн хүчээ хуваарилж, ажил удирдаад явах үед л аавын хэлж ярьсан бүхэн толгой руу “тогхийгээд” орно доо. Өөрт ирэх хариуцлага хэд хэд нугараад нуруун дээр буухыг мэдэрдэг. Зам арчилгаа бол мэдлэг чадвараас гадна мэдрэмж их шаарддаг ажил. Малчин хүн салхи шуургатай, эсвэл бороо шороотой үед малаа хааш нь бэлчээх, яаж хариулахаа анддаггүй шиг замчин хүн байгаль цаг агаарын нөхцөл байдлаас замд ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг мэддэг л дээ. Өвөл овойлт үүсэхээс сэргийлж ямар арга хэмжээ авах вэ? Хавар газар гэсэж цариг тэлэхээс өмнө яах вэ гээд ажил их бий шүү. 
          -Таны жишээнээс харвал удам дамжсан төмөр замчид л манайхны ярьдгаар “Ясны төмөр замчин” болдог юм шиг?
         -Төрж өссөн орчин, харж сонсож байгаа зүйл, үлгэр дуурайлал авч байгаа хүмүүсээсээ тухайн хүүхэд хожим хэн болох, ямар ажил мэргэжил сонгох, хэрхэн амьдрахад нь нөлөөлдөг талтай. Тэр утгаараа төмөр замчдын хүүхдүүд энэ орчинд өсөж өндийхдөө л өөрөө ч мэдэлгүй бэлтгэгддэг байж магадгүй. Одоо манай төмөр зам хүний нөөцийн бодлогодоо удам дамжсан төмөр замчдыг дэмжих талаар тусгасан гэж дуулсан. Энэ маш зөв зүйтэй гэж хардаг. Нөгөө талаар, ерөнхий боловсролын сургуулиудад лицей ангиуд нээж, Дархан хотод хүүхдийн төмөр зам хүртэл байгууллаа. Ирээдүйн төмөр замчдыг багаас нь бэлтгэх маш сайхан хөрс суурийг бий болгож байна шүү дээ. Үүнд би төмөр замчин хүний хувьд маш баяртай явдаг. 
         Бидний багад ийм боломж байсангүй. Гэхдээ бидний үеийнхэн дунд сургуулийн ахлах ангиасаа бага багаар аав, ээжийнхээ ажилд тус дэм болоод эхэлдэг шүү дээ. Миний ээж Ч.Ханд-Оюун бас замчин байлаа. Ах бид хоёр хааяа ээжийгээ дагаж очоод ажилд нь тусална. Замчдын гар хөлийн үзүүрт гүйнэ. Тэгэхдээ замчдын хийж байгаа ажлыг харж, хэлж ярьж байгааг нь сонсож өссөн. Тэр орчин бидэнд нөлөөлсөн нь гарцаагүй. Гэвч удам дамжсан төмөр замчин л сайн төмөр замчин болно гэж дүгнэвэл өрөөсгөл. Аль баруун хязаараас огт төмөр замын төсөөлөлгүй ирсэн хүүхэд мэргэжлийн сургуульд сурч, төгсөөд амжилттай сайн ажиллаж байгаа жишээ алийг тэр гэх вэ. Ер нь, хүн хүнээсээ л болдог болов уу. Эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй хүн л сайн мэргэжилтэн болно. Төмөр замын анхдагч нар бүгд л хөдөө аймгуудаас илгээлтээр ирж, орос мэргэжилтнүүдийг даган практикаар төмөр замын маш нарийн мэргэжлийг эзэмшсэн байдаг шүү дээ. “Ясны төмөр замчин” болох асуудал тэр хүний сэтгэл зүтгэл, хүсэл зорилгоос нэлээд хувь нь хамаарах байх. Нөгөө талаар, хувь хүний өгөгдөл гэж бий. 
           -Та замчин болсон анхны өдрүүдээ эргэн дурсвал ямар дүр зураг буух бол?
           -Анх ажилд ороод гурав хонож байтал дэр мод солих боллоо. Хадаасны толгой онодоггүй ээ. Туршлагатай замчид алхаа дээр далайж байгаад л хадаас хадна. Зарим нь даллаж ирээд л... Сэтгэлд багтаад байдаг. Тэгээд л далайж далайж цохитол далий цохиод хадаасаа тахийлгачихна. Түүнийгээ буруу гэдгээ ч мэдэхгүй, хадаасаа тахийлгаад орхихыг бол өөрөө байж болно гэж бодохгүй юу. Тэгтэл шалгалтын бригадын дарга дуудаад “Хүү минь хадаасаа ингэж тахийлгаж орхиж болохгүй ээ” гэж билээ. Түүнээс хойш хадаасны толгой онодог болтлоо “чавганц” маягаар зөөлөн тоншиж хадна. Тэгсээр тэгсээр баримжаатай болоод ирсэн л дээ. Сарын дараа гэхэд хоёр талаараа даллаж хадаад сурчихсан. Сурснаа бас гайхуулах маягтай /инээв/ болж ирнэ. 
         -Замын их, дунд засварын цонхны сурвалжлаганд нэлээд явж байлаа. Зарим замчин алхаа толгой дээгүүрээ сэнс шиг эргэлдүүлээд л хадаас хадахыг хараад хадаасны толгой яаж онодог байна гэж гайхдаг шүү. Гэхдээ их цөөн таарч байсан санагдана? 
         -Ер нь, даллаж хаддаг замчин тийм олонгүй. Ихэнх нь далайж хадаж байгаа харагддаг. Зарим хүн зөвхөн нэг талаараа даллаж хаддаг. Миний хувьд бол хоёр талаараа даллаж хадаж сурсан. Залуу байхад нэг зүйлийг чаддаг, мэддэг болчихоор хүнд харуулмаар, мэдрүүлмээр санагдах үе гарна шүү. Ялангуяа, ажил мэргэжлийн уралдаан тэмцээн, олон хэсэг нийлсэн засварын үеэр даллачих гээд л... /инээв/.
          -Та тэгвэл ховор чадвартай хүмүүсийн нэг юм байна.
          -Тэр бол ажил мэргэжлийнх юмаа 
/инээв/.
         -Мэдээж, та олон шавьтай байх. Залуустай хэрхэн ажиллаж байна вэ?
        -Миний шавь нараас Замын ангиудад инженерээр ажиллаж байгаа залуус байна. Мөн замын мастер, бригадын дарга нар ч бий. Залуучуудад өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээ л хэлж өгөхийг зорьдог. Аж амьдралын хувьд архи дарснаас л хол яваарай гэж захих юм даа.
         -Ажлын хамт олон бол хүний хоёр дахь гэр бүл гэдэг үг бий. Ялангуяа, замынхан, замчид элэгсэг, нийтэч улсууд харагддаг?
         -Манай замчид их халуун дулаан уур амьсгалтай. Бие биеэ хүндэтгэнэ, анхаарна. Сайхан хамт олон шүү дээ. Анх Шарын голын Замын 15 дугаар хэсгийн нэгдүгээр тасагт замчин болж байлаа. Замын хэсгийн мастер нь Б.Түмэнжаргал гэдэг хүн байв. Тэнд 14 жил ажиллахдаа замчин, ахлах замчин, бригадын даргаар ажилласан. Үүнээс ахлах замчнаар 10-аад жил ажилласан. 2011 онд Дархан-2 өртөөний Замын 14 дүгээр хэсэгт шилжиж ирсэн. Ирээд нэг жил ажиллаад салбар зам хариуцсан бригадын даргаар жил гаран ажилласан. Дараа нь Дархан-2 өртөөний гол зам хариуцсан I тасагт замчнаар ажиллаж байгаад гол зам хариуцсан бригадын даргаар томилогдоод жил гаруй болж байна. 
        14 дүгээр хэсэг 50 хүнтэй, дөрвөн бригадын даргатай, анги дотроо томдоо орох хэсэг. Дархан-2 өртөө нь бүх ачаа барааны ялгалт хийж, хуваарилдаг ажил буцалсан газар шүү дээ. Тэр утгаараа замчдын ажлын ачаалал их.
        Манай хэсгийн мастер Н.Баасанбаяр гэж залуу бий. Мастер маань залуу хүн гэхэд дадлага туршлагатай, зохион байгуулалт сайтай, хүн хүчээ зөв зохион байгуулаад ямар ч ажлыг хөнгөхөн аваад гараад явчихдаг. Шалгалтын бригадын дарга С.Мөнхбаатар гэх туршлагатай ах бий. Зам сум хариуцсан бригадын дарга Б.Доржсүрэн, салбар зам хариуцсан бригадын дарга Б.Одхүү гээд зан зангаа авалцсан, ажлын арга туршлагаа мэдэх залуустай нэг баг болж ажиллаж байна. Хэсгийн хамт олны хувьд 1960-1990-ээд оныхноос бүрдсэн. Ихэнх нь залуус байна даа. Миний хариуцдаг нэгдүгээр тасгийн хувьд гол замын таван км, Шарын голын 13 км замыг арчилдаг онцлогтой. Манай тасаг 13 замчин, гармын гурван жижүүртэй. 
         -Та бетон болон модон дэртэй хэсгийг арчилдаг гэлээ. Мэдээж, зам арчилгааны хувьд их ялгаатай юу?
          -Ер нь, ялгаатай шүү. Бетон дэртэй зам модон дэртэйгээс харьцангуй арчлалт бага шаарддаг гэж болно. Ялангуяа, их засвар хийсний дараах хэдэн жилд арчлалт бүр багатай. Мэдээж хэдэн жилийн дараагаас шавар сагалт үүсээд зарим гэмтлүүд гараад ирэхэд арчлалт, засварын хувьд модон дэрнээс илүү нарийн арга ажиллагаа, техник шаардах талтай. Тэгэхээр замчид бид илүү их нарийн ажиллагаанд суралцах хэрэгтэй гэсэн үг. Модон дэрний хувьд арчилгаа их шаардах ч түүнийг засах, арчлах арга техник нь харьцангуй олон байх талтай гэхүү дээ.
          -Танай гэр бүлд танаас өөр төмөр замчин бий юу?
           -Намайг төмөр замчин болоод хэдэн жил болсны дараа том ах Г.Дашлхагва маань бас Замын I ангид замчнаар орж, дараа нь жолооч, одоо халуун төмөрчнөөр ажиллаж байна. Бага дүү Г.Отгонбаяр Замын III ангид жолооч. Говь-Алтайгаас ирснээс хойш хоёр бага дүү минь төрсөн юм. Ах дүү зургаагаас гурав нь удам залгасан төмөр замчид болсон доо. Бусад нь өөр ажил мэргэжил эзэмшээд тус тусынхаа ажил үйлийг эрхлээд явж байгаа.
        -Таны гэргий замчин бүсгүй юу?
         -Миний хань Э.Амартүвшин барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй. Сүүлийн хэдэн жилд хашаандаа мод бут, жимс жимсгэнэ тарих хоббитой болоод байгаа хүн дээ. Гэртээ байгаа үедээ би гэргийнхээ туслах цэцэрлэгч нь. Мод услах зэрэг бүдүүн тойм ажлыг нь гүйцэтгэж, нарийн чимхлүүр ажлаа манай хүн гардана. 
Бид 2000 онд гэр бүл болсон. Гурван хүүтэй. Том хүү Дарханы ШУТИС-д уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр сурдаг. Ирэх хавар төгсөнө. Бага хоёр хүү ихэр. Дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг. 
         -Ихэр хөвгүүд өсгөх амаргүй байх?
         -Ер нь, ихэр хүүхэд өсгөх бол үнэхээр их ажилтай, заавал хажууд нь нэг хүн байх ёстой юм билээ. Замчид бидэнд гэртээ байнга байх зав хаанаас гарах вэ дээ? Төдийлөн нэмэр болоод байж чадаагүй. Ажил гээд л гараад алга болно. Манай хүн төмөр замчдын ажлын онцлогийг ойлгодог. Арын албыг бүгдийг зохицуулна даа. Ихэр хөвгүүдийг өсгөхөд багад дүү нараас ирж тусалж байсан. Цаг зав гарвал ар гэртээ зориулахыг л хичээдэг. Бусад цагт ажил гээд олддоггүй хүн чинь тэгж л гэргийдээ нэмэр тус болно доо.
          -Аав, ээж хоёр нь гавьяаны амралтад гараад юу хийж байна даа?
         -Аав маань 2010 онд тэтгэвэрт гарсан. Ээж төмөр замд тав зургаан жил ажиллаад Хонгорын САА-д ажилд орж, тэндээсээ тэтгэвэрт гарсан. Хоёр хөгшин маань тэтгэвэрт гарсныхаа дараа Шарын голын наахна хэдэн малтай байж байгаад одоо Дарханы төв рүү орж ирсэн. Суурин байгаа. Ач зээ нараа эрхлүүлсэн шиг суудаг. Аав ээж минь ч, бид ч төмөр замынхаа буянаар бүтэн нэртэй, мөр цэвэр, амьдрал ахуй тэгш сайхан явна. Үүнээс илүү яах вэ. Миний аав “Тэргүүний төмөр замчин”, “Онц хөдөлгөөнчин” хүн. Би өөрийгөө аавынхаа энд хүрэх яагаа ч үгүй байна гэж боддог шүү. Сайхан хамт олон дунд аавынхаа өвлүүлсэн ажил мэргэжилд эзэн болж явахыг л хичээж явна даа.
-Үнэтэй цагаасаа хугаслан ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье!

                                                                    Ярилцсан Б.Гүнжинлхам

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Г.Занданшатар: Хүн сольсноор асуудал шийдэгдэхгүй, тогтолцоогоор нь авч үзэх хэрэгтэй

    ЭТТ: Бүх цаг үеийн нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

    Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа

    Х.Нямбаатар: Олон улсын стандартын усан бассейн бүхий спорт цогцолборыг нийслэлийн гурван сургуульд барьж байна

    Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ

    Хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хандив цуглуулж эхэллээ

    Би "ХОТЫН ДАРГА" болохгүй ээ гэж Э.Бат-Амгалан сайд мэдэгдэв

    Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуудан Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүллээ

    Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

    Байшин сууцаа бүрэн дулаасан айл өрхүүдийг хийн халаалтын системд шилжүүлж байна

    Багахангай–Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна

    Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

    Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлнэ

    Л.Оюун-Эрдэнэ “БАТНЫ-30” гишүүнийг Солонгост урьж “НУУЦ” уулзалт хийх үү?

    Мөс цөмрөх эрсдэлтэй тул баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна

    “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

    ЦАГ АГААР: 13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

    Х.Нямбаатар: НЕБ-ын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана

    “ЗАМЫН ҮҮД- ЧӨЛӨӨТ БҮС”-ийг цэгцлэх ажлыг засгийн газар онцгой анхаарна

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх бодлого, хууль хэрэглээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

    Улаанбурхан өвчний 8 тохиолдол батлагдлаа

    408 мянган ширхэг архины хуурамч акцийг хил давуулахаар завджээ

    Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

    Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага

    “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд үйлдвэрлэлийн осол болж нэг уурхайчин амиа алдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан боллоо

    Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан боллоо